АН “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд болон боловсролын
салбарт ямар шинэчлэл хийх хэрэгтэй, боломжтой талаар судлаачдын дунд
“Шилдэг бүтээлийн уралдаан” зарласнаа дүгнэлээ.

АН “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд болон боловсролын салбарт ямар шинэчлэл хийх хэрэгтэй, боломжтой талаар судлаачдын дунд “Шилдэг бүтээлийн уралдаан” зарласнаа дүгнэлээ. Нийт 34 эрдэмтний бүтээл ирснээс зургааг нь шилдэгээр шалгаруулж, хамтран ажиллахаар болсон байна. Эмч, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, эдгээр салбарт хэрхэн суурь шинэчлэлт хийх тухай шинэлэг санаануудыг АН “Монгол хүн- 2020” хөтөлбөртөө тусгаж, ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулах юм. Харин энэ уралдаанд манай улсын академик боловсрол, эрдэм шинжилгээний гол төв болсон МУИС-ийн багш нар тун идэвхи муутай оролцсон гэж АН-ын дарга Н.Алтанхуяг шүүмжилсэн. Тэрбээр “Сургууль, судалгаа хоёр хоорондоо уялдаа холбоогүй бол боловсролын салбарт шинэчлэл хийхэд хэцүү байдаг. Тиймээс ирэх жилүүдэд АН ямар бодлого, үйл ажиллагаа явуулахыг тодорхойлоход эрдэмтийн санал чухал” гэсэн юм.