АНУ-ын ерөнхийлөгчийн 2012 оны сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни өчигдөр Аризона мужид 43 хувийн санал авч илт давуу ялалт байгуулжээ. Харин Мичиган мужид Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Рик Санторумтай хүчтэй өрсөлдөж ялалт байгуулсан байна. Массачуссетс мужийн амбан захирагч асан Митт Ромни нийт 29 мужид ялалт байгуулаад байна. “Хэрвээ өрсөлдөгч байхгүй бол би энэ ялалтыг авахгүй байсан. Гэхдээ энэ бол бүх зүйл шийдэгдсэн гэсэн үг биш” гэж Митт Ромни хэлэв. Харин түүний өрсөлдөгч Рик Санторум “Бүгд найрамдахчууд сонгуульд ялалт байгуулж байна. Гэвч бидэнд дахиад өрсөлдөх цаг байгаа” гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн 2012 оны сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни өчигдөр Аризона мужид 43 хувийн санал авч илт давуу ялалт байгуулжээ. Харин Мичиган мужид Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Рик Санторумтай хүчтэй өрсөлдөж ялалт байгуулсан байна. Массачуссетс мужийн амбан захирагч асан Митт Ромни нийт 29 мужид ялалт байгуулаад байна. “Хэрвээ өрсөлдөгч байхгүй бол би энэ ялалтыг авахгүй байсан. Гэхдээ энэ бол бүх зүйл шийдэгдсэн гэсэн үг биш” гэж Митт Ромни хэлэв. Харин түүний өрсөлдөгч Рик Санторум “Бүгд найрамдахчууд сонгуульд ялалт байгуулж байна. Гэвч бидэнд дахиад өрсөлдөх цаг байгаа” гэжээ. Д.Идэр





















































