100 мянган орон сууцны зээлийн тухай зарим асуудал тодорхой боллоо.
Нэгдүгээрт, 50 сая төгрөгийн зээл гэдэг нь дундаж хэмжээ бөгөөд байрны
үнийн дүнгээс хамаарч 70 сая төгрөг хүртэл төгрөгийн зээл авч болох
гэнэ. Гэхдээ тухайн байрны хэмжээ нь 55 м.кв-аас доош талбайтай байхыг
голлож байгаа юм. Жишээлбэл, 50 м.кв талбайтай байрны нэг м.кв тутам нь
1.2 сая төгрөг байвал нийт үнэ нь 60 сая төгрөг болно.
100 мянган орон сууцны зээлийн тухай зарим асуудал тодорхой боллоо. Нэгдүгээрт, 50 сая төгрөгийн зээл гэдэг нь дундаж хэмжээ бөгөөд байрны үнийн дүнгээс хамаарч 70 сая төгрөг хүртэл төгрөгийн зээл авч болох гэнэ. Гэхдээ тухайн байрны хэмжээ нь 55 м.кв-аас доош талбайтай байхыг голлож байгаа юм. Жишээлбэл, 50 м.кв талбайтай байрны нэг м.кв тутам нь 1.2 сая төгрөг байвал нийт үнэ нь 60 сая төгрөг болно. Тэгвэл иргэн 60 сая төгрөгийн зээл авах боломжтой. Харин урьдчилгаа 10 хувь буюу зургаан саяыг бэлэн төлөх гэнэ. Тэгэхээр зээлийн хэмжээ чухал биш харин байрны хэмжээ чухал гэдгийг дахин сануулъя.Хоёрдугаарт, дөрвөн хүүхэдтэй өрхийг зээлд хамруулна гэсэн нь журманд орсон энгийн нэг заалт болохоос хатуу шаардлага биш. Залуу гэр бүл, гэр хороололд амьдарч байгаа олон ам бүлтэй өрхүүдээс шаардлага хангаж л байгаа бол бүгд байр авч болох аж. Харин анх удаа орон сууцны зээл авч байгаа гэдгийгээ батлах ёстой. Ингэснээр орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилт сайжирна гэж Засгийн газар үзжээ. Энэ мэтээр 100 мянган айлын орон сууцанд орох журмын талаар зарим бүрхэг ойлголтыг ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж сэтгүүлчдэд тайлбарлалаа.





















































