Сүүлийн үед цагдаагийн 102 тусгай дугаарт хуурамч дуулага орох нь ихэсчээ. 102 дугаарын утсанд өдөрт ойролцоогоор 3000 орчим дуудлага ирдэг байна. Үүний 1000 орчим нь хуурамч дуудлага байдаг аж. Бодит бус дуудлага нь шугамд ачаалал үүсгэхээс гадна тусламж хэрэгтэй бусад хүмүүст хохирол учруулдаг байна. Тиймээс өнөөдөр цагдаагийн ерөнхий газрын шуурхай албаныхан доорх мэдэгдлийг хийлээ. Хуурамч дуудлага өгсөн тохиолдолд захиргааны хариуцлагын тухай хуулийн 27.1-д зааснаар, төрийн тусгай албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулсан гэж үзээд 7-14 хоног баривчлах буюу 5-20 мянган төгрөгөөр торгодог заалтыг хатуу хэрэгжүүлнэ гэнэ.
Сүүлийн үед цагдаагийн 102 тусгай дугаарт хуурамч дуулага орох нь ихэсчээ. 102 дугаарын утсанд өдөрт ойролцоогоор 3000 орчим дуудлага ирдэг байна. Үүний 1000 орчим нь хуурамч дуудлага байдаг аж. Бодит бус дуудлага нь шугамд ачаалал үүсгэхээс гадна тусламж хэрэгтэй бусад хүмүүст хохирол учруулдаг байна. Тиймээс өнөөдөр цагдаагийн ерөнхий газрын шуурхай албаныхан доорх мэдэгдлийг хийлээ. Хуурамч дуудлага өгсөн тохиолдолд захиргааны хариуцлагын тухай хуулийн 27.1-д зааснаар, төрийн тусгай албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулсан гэж үзээд 7-14 хоног баривчлах буюу 5-20 мянган төгрөгөөр торгодог заалтыг хатуу хэрэгжүүлнэ гэнэ. Д.Идэр





















































