Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн гурван өндөрлөг эмгэнэл илэрхийлэв

2012-3-01
0
ЖИРГЭХ
Монголын бурханы шашинтны тэргүүн есдүгээр дүрийн Богд Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцан нирваан дүрийг үзүүлж, жанч халсанд гүнээ эмгэнэж байна
  Монголын бурханы шашинтны тэргүүн есдүгээр дүрийн Богд Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцан нирваан дүрийг үзүүлж, жанч халсанд гүнээ эмгэнэж байна.

  Монголчуудын оюуны үнэт зүйлс, үндэсний соёл, зан заншил, ёс суртахууны уламжлал нь Бурханы шашны үзэл номлолтой салшгүй холбоотой бөгөөд ариуссан бурханы гэгээн төрлийг олсон Богдынхоо дүрийг тодруулан, залж өргөмжлөх нь манай үндэсний оюун санаа, итгэл бишрэлийн тусгаар тогтнол, нэгдмэл байдлын нэн чухал баталгаа болж ирсэн билээ.

  Монголын анхдугаар Богдоор Эзэн Чингис хааны алтан ургийн хүн, сод билэгт соён гэгээрүүлэгч Занабазарыг өргөмжилснөөс хойш есөнтэй жанч халжээ. Монголчуудын үндэсний ухамсар, эв нэгдэл, төр улсын түүхэнд Богдуудын оруулсан хувь нэмэр, гавъяа зүтгэл үлэмж их юм.

  Хоёр зуун жил үргэлжилсэн харийн дарлалын хүнд цаг үед VIII Богд Жавзандамба 1911 оны үндэсний эрх чөлөөний тэмцлийн оюун санааны удирдагч нь болж, тусгаар тогтнолоо сэргээн, төр улсаа тунхаглахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэрбээр мөн 1921 оны ардын хувьсгалыг амжилтад хүргэхэд багагүй хувь нэмэр оруулсныг түүх гэрчилдэг.

  Монголчууд 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар хуучин дэглэмийг халж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа баталгаажуулан, Монголын төр шашнаа хүндэтгэн, шүтэн бишрэх эрхийн нээлттэй орчин бүрдүүлсэн анхны алхмаас эхлэн IX Богд Жэвзүндамба хутагт Монголынхоо сүсэгтэн олонтой нягт холбоо тогтоож, тэдний итгэл хүндэтгэл, сүсэг бишрэлийг хүлээсэн юм.

  Монголын бурханы шашны лам хувраг, сүм хийдийн нийтийн зөвшилцлөөр есдүгээр дүрийн Богд Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцаныг Монголын бурханы шашинтны тэргүүнээр өргөмжилснийг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон батламжилсан билээ. IX Богд маань хэдийгээр бие чилээрхүү байсан ч сүсэгтэн олныхоо сайн сайхны төлөө буян номын үйлст шамдан, бурханы олон шавь нартаа номын авшиг хүртээсээр ирсэн.

  Манай нийгмийн амьдралын бүх салбар, түүний дотроос оюун санааны хүрээнд мандал бадралын эрин үед орж байгаа энэ цаг мөчид нийгэмд ухаарал, гэгээрэл, энэрэл нигүүслийн ёсыг номлогч Бурханы шашны хүмүүнлэг ариун чанар хэзээ хэзээнээс илүү тодорч, хувь хүн хийгээд хотол даяараа бие, сэтгэл, үйлийн ариуслыг эрхэмлэх болж байгаа нь монголчуудын буян заяа, ерөөл тавилан болой.
Энэ сайн цагийн эхэнд Монголын IX Богд Жэвзүндамба хутагт ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь сүсэгтэн олны сэтгэлийг шимшрүүлэн, хорвоогийн үнэний жам ёсыг таниулж, хүн бүрийг оюун сэтгэлийн гэгээрэл, шударга буянт үйлс, хичээл зүтгэлийн зам мөрт залан дуудаж байна.

  Монгол Улсын иргэн IX Богд Жэвзүндамба Та энэ төрлийнхөө цаглашгүй буян, ариун үйлс, түүний санаж хүссэнээр үүнээс хойш төрөл тутамдаа Монгол орондоо эргэн төрж, эгнэшгүй хувилгаан шидийн хүчээр тодрон залрах болтугай.

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                 Ц. ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                           Д. ДЭМБЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                               С. БАТБОЛД


2012 оны 3 дугаар сарын 1-ний өдөр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • батаа (202.179.23.93)
    ИХ БОГД ТА МОНГОЛД ДАХИН ТӨРНӨ СОЦИАЛИЗМЫН ҮЕД 8-Р БОГДЫН ТУХАЙ ҮРГЭЛЖ МУУ МУУХАЙГААР ЯРЬЖ БИЧИЖ ТОЛГОЙГ МИНЬ ЭРГҮҮЛДЭГ БАЙСАН ХАРИН АРДЧИЛАЛЫН АЧААР БИД ЖИНХЭНЭ ҮНЭНИЙГ ОЛЖ ОЙЛГОСОН УМ САЙН АМГАЛАН БОЛОХ БОЛТУГАЙ
    2012 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    zuw
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.41.141)
    Ирэлхийлэх гэж яах хэлбэр вэ
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    6 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    13 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    27 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    13 цаг 58 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    14 цаг 17 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    23 цаг 1 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    23 цаг 8 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    23 цаг 16 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК