Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын эдийн засгийн огцом өсөлт үнийн хөөрөгдлийн зовлонг авчирлаа

2012-3-02
0
ЖИРГЭХ
    Монгол улсын засгийн газрын тайлангийн дагуу эдийн засаг нь 2011 онд уул уурхайн салбарт гарсан дэвшлийн ачаар нүд ирмэхийн зуурт 17.3 хувиар өссөн гэнэ. Эрх баригчдын дуулгаж байгаа энэ сайхан мэдээ бага орлоготой иргэдийн хувьд санаа зовоох үнийн хөөрөгдөлт болсон юм.
Монголын нийслэл Улаанбаатар хотын захад байрлах Нарантуул зах дээр гутал зардаг худалдаачин А.Батдорж монголд уул уурхайн хөгжил ирсэн гэдэгт эргэлзэж байгаагаа ярьж байна. Хэрэглэгчид нь өндөр үнээр гутал авах боломжгүй болсон тул тэрээр худалдаагаа үргэлжлүүлэхийн тулд барааныхаа үнийг бууруулах болжээ. “Миний үйлчлүүлэгчид дундаас бага түвшний орлогтой хүмүүс байдаг. Хүмүүс идэх хоолныхоо мөнгөнд санаа зовж байгаа учраас бид үнээ нэмэхийг эхэнд тавиагүй” гэж А.Батдорж ярив.
Монголын Төв банкны мэдээллэж буйгаар инфляци өнгөрсөн жилд 10 хувиар өссөн байна.


   Монгол улсын засгийн газрын тайлангийн дагуу эдийн засаг нь 2011 онд уул уурхайн салбарт гарсан дэвшлийн ачаар нүд ирмэхийн зуурт 17.3 хувиар өссөн гэнэ. Эрх баригчдын дуулгаж байгаа энэ сайхан мэдээ бага орлоготой иргэдийн хувьд санаа зовоох үнийн хөөрөгдөлт болсон юм.

Монголын нийслэл Улаанбаатар хотын захад байрлах Нарантуул зах дээр гутал зардаг худалдаачин А.Батдорж монголд уул уурхайн хөгжил ирсэн гэдэгт эргэлзэж байгаагаа ярьж байна. Хэрэглэгчид нь өндөр үнээр гутал авах боломжгүй болсон тул тэрээр худалдаагаа үргэлжлүүлэхийн тулд барааныхаа үнийг бууруулах болжээ. “Миний үйлчлүүлэгчид дундаас бага түвшний орлогтой хүмүүс байдаг. Хүмүүс идэх хоолныхоо мөнгөнд санаа зовж байгаа учраас бид үнээ нэмэхийг эхэнд тавиагүй” гэж А.Батдорж ярив
 
Монголын Төв банкны мэдээллэж буйгаар инфляци өнгөрсөн жилд 10 хувиар өссөн байна.
Иргэдийн зовлонг түр намжаахын тулд Монголын засгийн газар нэгэн башир арга сэдсэн юм. Энэ нь эх орны хувийг иргэн бүрт тараах явдал. 2008 оны парламентын сонгуулийн амлалт болох тэтгэлгийг хамтарсан засгийн газрын гишүүд иргэн бүрт сар бүр 21000 төгрөгөөр /ойролцоогоор 16 доллар/ олгохоор болов. Тэтгэлэгийн зарим нь эрүүл мэндийн даатгал, оюутнуудын сургалтын төлбөр зэрэгт шилжүүлэгдэж байгаа юм. Энэ бүх мөнгийг Хүний хөгжил сангаас гаргаж байгаа аж. 2011 оны Хүний хөгжил сангийн төсөв нь нийтдээ 805 тэр бум төгрөг /ойролцоогоор 600 сая доллар/ бөгөөд улсын зардлын 40 хувьтай тэнцэх юм.

МУИС-ийн Эдийн судалгааны хүрээлэнгийн судлаач Батдэлгэрийн Түвшинтөгс “Засгийн газрын шийдвэрт дүн шинжилгээ хийж үзвэл иргэдийн гар дээр очиж буй бэлэн мөнгө нь үнийн хөөрөгдөлтийг улам нэмэгдүүлэх юм. ..Бид үүнийг үнийн хөөрөгдөлтөд “хөрөнгө оруулж буй” хэрэг гэж дүгнэж болно” гэж ярив.
Үнийн хөөрөгдөлтөөс гадна Монгол улсын ядуурлын түвшин 2008 онд 35 хувь байсан бол 2011 онд нэмэгдэж 40 хувь болсон байна. “Энэ үзүүлэлт бол эх орны хишиг монголын эдийн засагт сайнаар нөлөөлөөгүйн гол илрэл” гэж Түвшинтөгс хэлэв.

Импортлогчид шатахууны үнийг 17 хувиар нэмсэний дараа нэгдүгээр сарын 20-ны өдөр 600 гаруй хүн гудамжинд жагсаж эсэргүүцэл илэрхийлэв.
Зарим ажиглагчид инфляциас болж бага орлоготой иргэдийн дунд тайван бус байдал нэмэгдэж байна гэж үзжээ. Учир нь 12 дугаар сард багш нар цалингаа нэмэгдүүлэхийг хүсч орон даяар ажил хаялт хийсэн юм. Үүний хариуд засгийн газар багш нараас гадна төрийн албан хаагчдийн цалинг 53 хувиар нэмэгдүүлнэ гэж амласан юм.
 Олон улсын вальютийн сангийн тайлангаар монгол улсын мөнгөн зардал 2011 онд 50 хувиар өссөн байна. Энэ байдал нь 2012 онд инфляци 15.5 хувь болтлоо өсч магадгүйг харуулж байна гэж Олон улсын вальютийн сангийнхан анхааруулж байна.

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөөний  судалгааны төв”-ийн захирал Чулуунцэрэнгийн Отгончулуу “Төрийн албан хаагчийн цалинг хавтгайруулж нэмэх нь мөн л үнийн хөөрөгдөлтийг дагуулах бөгөөд дундаж орлоготой иргэдэд хохирол учруулна” гэв. “Монголд иргэдэд илүү их мөнгө амлаж асуудлаа шийдвэрлэх үзэгдэл сонгуульд нэр дэвшигчдийн зэвсэг болсон” гэж тэрээр ярив.

Гутлын худалдаачин Батдорж “Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлэх гэх мэт удаан хугацааны зорилтдоо анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүмүүст мөнгө тараасны оронд тэр мөнгөө үйлдвэр барих, бизнес эхлэгчдийг дэмжих зэрэгт зориулсан бол илүү үр дүнтэй ажил болно. Бидэнд ажлын байр хэрэгтэй. Гэвч би мэдээж сар бүр авсан мөнгөө буцааж өгөхгүй. Хэрвээ би сар бүрийн 21000 төгрөгөө цуглуулж “юм” болгохгүй бол ямар нэгэн замаар улс төрчдийн халаасанд орох болно” гэж ярив.

Хэдий тийм ч улс төрчид 2011 оны 12 дугаар сард баталсан сонгуулийн шинэ хуулиндаа сонгуулийн сурталчилгааны ажилд мөнгө амлахыг хориглосон юм.

“Засгийн газар нийгмийн халамжийн системийг сайжруулах ёстой. Жишээлбэл эрүүл мэнд, нийгмийн хангамжийн сайн бодлого дутагдаж байна. Иргэн бүрт бэлнээр мөнгө олгох нь дэд бүтцийг хөгжүүлэхээс хавьгүй амархан арга гэдэг нь ойлгомжтой” гэж Батдэлгэр ярив.
Олон улсын сэтгүүлч Пиерли Жакоб
Орчуулсан Д.Идэржаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Монголын өмчлөлийн анхны зорчигч тээврийн онгоц “Боинг 767-300ER”
Өнөөдөр Д.Данзанравжаагийн 9-р дүрийг сэнтийд нь залах ёслол болно
Монголын газрын зургийг Хятадад дуудлагаар худалдахаар бэлджээ
Орос минжүүд Монголд тавтай өвөлжлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    3 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    17 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    13 цаг 48 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    14 цаг 7 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    22 цаг 51 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    22 цаг 59 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    23 цаг 6 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК