-
2012 оны 3 сарын 05
Та бүхэндээ хаврын тэргүүн сарын өлзий билэгтэй энэ өдрийн мэндийг хүргэж, улс орныхоо хөгжлийн төлөө үзэл бодол байр сууриа илэрхийлэхээр хуран цугларсанд Засгийн газрын тэргүүний хувьд талархал илэрхийлье.
-
2012 оны 3 сарын 05
Иргэдийн дунд орон сууцны хөнгөлөлттэй зээл хүлээлт үүсгээд байсныг ойрын өдрүүдийн ачаалал харуулж байна гэж ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж. Алдаржавхлан хэлэв. Өдөрт 500-600 иргэн хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл авахаар тус байгууллагад хандаж буй гэнэ. ОССК-аас найман бүртгэгч ажиллуулж, мэдээлэл өгүүлэхийн зэрэгцээ www.оssк.mn сайтаар энэ тухай мэдээг иргэдэд хүргэж байгаа аж.
-
2012 оны 3 сарын 05
Чуулганы нээлтэд 1000 гаруй төлөөлөгчид цугларсан бөгөөд одоогоор гурван салбар хуралдаанд хуваагдаж хэлэлцүүлгээ өрнүүлж байна.
-
2012 оны 3 сарын 05
Монголын эдийн засгийн чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Эрсдэл, түүний удирдлага болон тэнцвэртэй өсөлт, тэтгэврийн тогтолцоо, Усны менежмент гэсэн 3 салбар хуралдаан зэрэг явагдаж байна.
-
2012 оны 3 сарын 05
-
2012 оны 3 сарын 05
Монголын эдийн засгийн чуулганы үдээс хойшхи хуралдаан Стэнфордын их сургуулийн профессер Жонатани Грийнбергийн Тогтвортой хөгжлийн зохистой дэд бүтэц лекцээр эхэллээ.
-
2012 оны 3 сарын 05
Монголын эдийн засгийн чуулган “Хүртээмжтэй өсөлт-Баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт” сэдвийн хүрээнд салбар хуралдаанаар үргэлжилж байна.
-
2012 оны 3 сарын 05
Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын эрхийг хамгаалах холбооны дэд тэргүүн Х.Оюунчимэг тэргүүтэй хэсэг нөхөд ирэх тавдугаар сараас жагсаал цуглаан зохион байгуулахаар болоод байгаа. Тэд “Төр алдаа гаргасан, алдаагаа хүлээх ёстой.
-
2012 оны 3 сарын 05
Есхөн сарын өмнө Стэмфорд Бриж цэнгэлдэхэд хөл тавьсан дасгалжуулагч Андре Виллаш-Боаш ажлаасаа халагдав. ”Премьер лиг”-ийн хүрээнд өнгөрөгч бямба гаригт “Уэст Бромвич Албьон”-ы талбайд зочилж, 1:0 харьцаатай ялагдал хүлээсэн “Челси” сүүлийн 12 тоглолтоос ердөө гуравхан хожил аваад байсан юм.
-
2012 оны 3 сарын 05
УИХ-ын ээлжит бус чуулган 86,8 хувийн ирцтэйгээр өнөөдөр нээлтээ хийлээ.
-
2012 оны 3 сарын 05
2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурал энэ сарын 14-нд болно.
-
2012 оны 3 сарын 05
Өнөөдөр өглөө 07:00 - 08:00 цагийн хооронд ”Ногоон эвсэл” болон ”Монголын үндэсний ногоон хөдөлгөөн” ТББ-ын ЗАЛУУ НОГООНТОН-ууд төмөр замын вокзал дээр гаднаас ирж байгаа зочид, зорчигчдод сэрэмжлүүлэг өгөх зорилгоор маск /амны хаалт/ тараах үйл ажиллагаа зохион байгууллаа.
-
2012 оны 3 сарын 05
Энэ пүрэв гаригт “Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан өдөр” тохионо.
-
2012 оны 3 сарын 05
Өнгөрсөн сард зүрхний мэс засалд орсон Японы эзэн хаан Акихито өнөөдөр эмнэлгээс гарлаа.
-
2012 оны 3 сарын 05
Өнгөрсан амралтын өдрүүдээр хүний амь насыг санаатай хөнөөсөн гурван хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 хороо Хонхор өртөө Цагаан толгой нэртэй газарт 19 настай Н-ийг МСҮТ-ийн хоёрдугаар курсын оюутан болох хоёр эрэгтэй хүчирхийлж, амийг нь хөнөөжээ. Тэд хэргийн ул мөрөө баллахын тулд цогцсыг зөөвөрлөсөн байна.
-
2012 оны 3 сарын 05
Дуучин С.Жавхлан өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж энэ сарын 7, 8-ны өдрүүдэд UB Palace-д “Галаа манасан монгол бүсгүй” тоглолтоо хийхээр болсноо мэдэгдлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр хамгийн их сенсааци тарьсан зүйл нь тэрээр тоглолтоос олсон орлогоороо ээжүүдэд сая төгрөг тараана гэв.
-
2012 оны 3 сарын 05
Нутаг нэгтнээ хууран мэхлэх замаар БНХАУ-д худалдсан хэрэгт буруутгагдаад буй Г.Батдэлгэр нарын таван хүнийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох 09.30 цагт эхэлсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
-
2012 оны 3 сарын 05
Хан Инвестмент компанийн менежментийн захирал Н.Сайжрах Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө оруулалтын партнерсийн Ерөнхий менежерийн ажлаасаа огцорлоо. Учир нь тэрээр Хан Инвестмент Менежмент компанидаа ажиллахаар шийджээ.
-
2012 оны 3 сарын 05
Инээж байгаа хоёр хөөрхөн хүүхдийн зургийг би сонголоо. Энэ хүүхдүүд бол манай хөгжлийн ирээдүй. Монгол Улсын Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүний хөгжил. Тиймээс ч 2012 оныг өрхийн хөгжлийг дэмжих жилээр зарласан. Олонх иргэдээ дундаж амьдралтай болгохыг бид зорьж ажиллаж байна.
-
2012 оны 3 сарын 05