-
2012 оны 3 сарын 04
24tsag.mn цаг зав, мөнгө төгрөг үрэлгүй зөвхөн өөрсдийнхөө саак гэсэн зургуудыг илгээж шударга, будлиангүй, гоо сайхны сонгуульд оролцож итгэмээргүй сайхан шагналуудыг хүртэх боломжийг интернэт хэрэглэгч мянга мянган залуусынхаа дунд зарлаад гурван сарын нүүр үзлээ.
-
2012 оны 3 сарын 04
БНАСАУ-тай хийж буй хэлэлцээнд ахиц дэвшил гарсанд АНУ баяртай байна, гэхдээ Умард Солонгосын шинэ удирдлага хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэхийг харж ажиглах болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдэв.
-
2012 оны 3 сарын 04
Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Төв, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар 9-14 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
-
2012 оны 3 сарын 03
“Майами хит” багийн Леброн Жэймс болон “Оклахома Сити Тандер” багийн Кэвин Дюрант нар 2-р сарын өрнөд, дорнод бүсийн ”Шилдэг тоглогч”-оор шалгарлаа.
-
2012 оны 3 сарын 03
Өчигдөр Энэтхэгийн Мумбайд “Хэзээд бэлэн!” киноны нэрд гарсан “Dhinka Chika” дууны аянд 4.5 мянган хүн нэгэн зэрэг бүжицгээв. Үүгээрээ тэд киноны хөгжмийн аялгуунд хамгийн олон тооны хүн бүжиглэсэн дэлхийн дээд амжилтыг тогтоож “Гиннес”-ийн номонд бичигдлээ.
-
2012 оны 3 сарын 03
-
2012 оны 3 сарын 03
-
2012 оны 3 сарын 03
Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай хэлэлцээр Засгийн газрын хэмжээнд яригдаж байсныг олон хүн баталсаар байгаа билээ.
-
2012 оны 3 сарын 03
“Дүнжингаравын хурд 2012″ хаврын бүсийн уралдаан уламжлал ёсоороо Төв аймгийн Зуунмод хотноо эхэллээ. Азарга, их нас, соёолон, эрлийз гэсэн дөрвөн насны ангилалаар явагдах уг уралдааныг маргааш зохион байгуулахаар товлож байсан хэдий ч тодорхой шалтгааны улмаас өөрчлөлт оруулж ийнхүү өнөөдөр эхэлж байгаа юм.
-
2012 оны 3 сарын 03
Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны багш нарын ажил хаялт зохион байгуулах түр хорооны гишүүд өчигдөр МҮЭСТО-д хуралдаж, дахин ажил хаях шийдвэрт хүрчээ. Учир нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаар 2012 оны эхний улиралд багтаан цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.
-
2012 оны 3 сарын 03
Энэтхэгийн Чандагар хотноо өчигдөр эсэргүүцлийн жагсаал болов. Хинди үндэстний төлөө хөдөлгөөнийхөн Оскарын шагналт найруулагч Кэфрин Биглоугийн хийж буй Осама Бин Ладений тухай киног эсэргүүцжээ. Пакистан улс нутаг дэвсгэр дээрээ зураг авалт хийхийг хориглосон тул киноны баг Чандагар хотыг Пакистан болгон зураг авахаар ирсэн аж.
-
2012 оны 3 сарын 03
Өнөөдөр NBA-ын талбай дээр 11 тоглолт явагдаж байгаа бөгөөд зарим тоглолтын мэдээллийг хүргэвэл “Дэнвер Наггетс” баг “Хьюстон Рокетс” багийг 117:105-ын харьцаатайгаар хожсон бол лигийн тааруухан баг болж хувирсан “Юта Жазз” лигийн дорнод бүсийн топ багуудын нэг “Майами Хит” багийг 99:98 гэсэн ганцхан онооны зөрүүтэй буулгаж авсан байна.
-
2012 оны 3 сарын 03
Олон нийтинй харилцааны томоохон сайтуудын нэг “Твиттер”-ийн лого болсон цэнхэр шувууг хэний нэрээр нэрлэснийг та мэдэх үү?
-
2012 оны 3 сарын 03
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-
2012 оны 3 сарын 03
Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байна.
-
2012 оны 3 сарын 03
24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийнхаа дугаарт Монголын хамгийн олон шүтэн бишрэгчидтэй нэгэн амьд хөгжмийн хамтлагийн гоцлол дуучны гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол дуучин Б.Батчулуун юм. Тэднийг хүлээсэн маш удаан хүлээлтийн хариулт болгож фэнүүддээ “Нандин шүтээн” хэмээх тоглолтоор бэлэг барьж байгаатай холбогдуулан дуучин Бачкаг энэхүү булангийнхаа зочноор сонголоо.
-
2012 оны 3 сарын 03
Хавтгайрсан халамжийн бодлого буюу 21 000 төгрөгийн дараалал энэ жилээс татарч, хоёрдугаар үе шатандаа орно. Өнөөдрийн 21 мянган төгрөгний халамжийн бодлого сонгуультай хамт дуусна. Долдугаар сарын нэгнээс 130 мянган өрхөд сар бүр 40 000 төгрөг олгох дараагийн хөтөлбөр эхлэх аж. Энд багтсан 130 мянган өрхийг 2010 оноос хойш судалсан бөгөөд өрхийн орлого багатай, өрх толгойлсон эмэгтэй, олон хүүхэдтэй, өрхийн хэрэглээ нь бага гэх мэт өрхийг хамруулна.
-
2012 оны 3 сарын 02
Бараа бүтээгдэхүүний үнэ байнга өсөн нэмэгдэж, иргэд, хөдөлмөрчдийн ахуй амьдрал доройтож, төгрөгийн худалдан авах чадвар буурч, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нь амжиргаанд хүрэлцэхгүй байгаад бухимдан боловсролын салбарын ажилчид цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж өнгөрсөн жилээс эхлэн УИХ, Засгийн газарт удаа дараа санал, шаардлага тавин тэмцэж байгаа хэдий ч өнөөдрийг болтол шийдвэрлэгдсэнгүй.
-
2012 оны 3 сарын 02
Афганистанд алба хашиж буй Монголын гэрээт цэргүүд Олон улсын энхийг сахиулах хүчний штабт болсон “Монголын өдөр”-т зориулж цэргийн тулааны урлагийн үзүүлбэр үзүүлж байна.
Энэ зураг АНУ-ын Дипломат сайтын “Өдрийн шилдэг зураг” хэмээх булан байрласан байна. Уг
-
2012 оны 3 сарын 02
”JourneyMan Pictures”-ийн уран бүтээлчид 1996 оны арваннэгдүгээр сард Монгол улсад ирж байжээ. Адуу мал тамгалах, айл өрхийн амьдрал, хөдөөний иргэдийн амьдралын талаарх үгсийг нь сонсоод нийслэл хотод өрнөж байгаа хөгжлийг харуулжээ. 16 жилийн өмнө амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг харж болохоор байна.