Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4822 4823 4824 4825 4826 4827 4828
  • Ж.Эрдэнэбат: Японд төмс экспортолж, Хятадтай хамтарсан лаборатори байгуулна
    2017 оны 5 сарын 22
    -Тэрээр өнөөдөр Булган, Орхон аймагт ажиллана-
    Энэ онд улсын хэмжээгээр 381,6 мянган га-д үр тариа, 23,6 мянган га-д төмс, хүнсний ногоо, 23,2 мянган га-д тэжээлийн таримал, 28,6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 458,0 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж, тариалалтын ажил ид явж байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тавдугаар сарын 21-ний ням гаригт газар тариалангийн бүс нутаг Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, зарим аж ахуйн нэгжийн тариалалтын явцтай танилцаж, тариаланч, ногоочидтой уулзан, тэдний өмнө тулгамдсан асуудлыг сонслоо. Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Булган, Орхон аймагт ажиллах юм.

    Япон Улсад төмс экспортолно

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амралтын энэ өдөр эхлээд Төв аймгийн Жаргалант сумын нутаг дахь “Хөх баян булаг” ХХК-ийн улаан буудайн тариалалтын явцтай танилцлаа.

    Тус компани энэ онд 3000 га-д улаанбуудай тарихаар төлөвлөсөн байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-нд тариалалт эхэлсэн, өнөөдрийн байдлаар 93 хувьтай байна. Газрын чийг сайн байна. Энэ жил Засгийн газар үүлэнд зориудаар нөлөөлөх хөрөнгийг шийдвэрлэсэн. Иймд хур бороо, чийг хангалттай сайн авна гэдэгт итгэж байгаагаа тус компанийн захирал Ж.Ариунболд хэлээд Засгийн газрын тэргүүнд талархлаа илэрхийллээ.

    Хүнсний ногоо, ялангуяа төмсний борлуулалтад Засгийн газар бодлогоор дэмжиж оролцох, төрийн худалдан авалт хийж ногоочид, тариаланчдаа дэмжихийг тус компанийн захирал хүсч байлаа. Энэ асуудалд Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, Японы компаниуд монгол төмс худалдан авах захиалга ирүүлж байгаа. Одоогоор хоёр удаагийн дээж явуулсан нь тус улсын стандартад тэнцээд байгааг Ерөнхий сайд хэлж байлаа. Ингэхдээ тариаланчид маань төмс, хүнсний ногооны чанарт онцгой анхаарч, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн гаргах ёстой гэдгийг хэлж байлаа.

    Төв аймгийн Засаг даргын захирамжаар тариалалтын штаб байгуулагдсан. Тавдугаар сарын 5-нд аймгийн хэмжээнд тариалалт эхэлсэн. Энэ үеэр чийг унасан. Өнөөдөр л гэхэд хөрсний чийг хангалттай байна. Манай аймаг 93 мянган га-д үр тариа тариалахаар төлөвлөсөн, энэ сарын 20-ны байдлаар тариалалт 50 хувьтай, 6500-га-д төмс, 900 гаруй га-д хүнсний ногоо, 7000 гаруй га-д тэжээлийн ургамал тариалж байна. Энэ эрчээрээ явахад зургадугаар сараас өмнө тариалалт дуусна гэж тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл хэлж байлаа.







    Хөрс арчилгаа, хөрс хамгаалах чиглэлээр Хятадтай хамтарсан лаборатори байгуулна

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дараа нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Газар өгөөж” ХХК-ийн хаврын тариалалтын явцтай танилцлаа.

    Тус компани нийт 7300 га талбай эзэмшдэг бөгөөд энэ онд 4500 га-д нь улаан буудай тариалахаар төлөвлөжээ. Одоогоор тариалалтын явц 80 гаруй хувьтай байна гэж тус компанийн захирал Ж.Ариунболд Ерөнхий сайдад танилцууллаа. Тус компани 2012 оноос хойш техникийн шинэчлэл бүрэн хийсэн, улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа зэрэг таримлуудыг сэлгэн тариалж байгаа ажээ.

    Энэ уулзалтын үеэр хөндөгдсөн гол сэдэв нь хөрс арчилгааны тухай байлаа. Тариаланчид арвин ургац авахын тулд хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх нь чухал. Тус компани эзэмшил талбайдаа мэргэжлийн шинжилгээ хийлгэх, дутагдаж буй эрдэс бодисоор бордох, сэлгэн тариалалт хийх зэрэг арга хэмжээ авч буй гэлээ.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ”Хөрс арчилгааны чиглэлд Монгол Улс БНХАУ-тай хамтран ажиллана. Энэ хүрээнд хөрс арчилгаа, шинжилгээний хамтарсан лаборатори байгуулахаар тохирсон” гэж хэллээ.



    Дархан-Уул аймаг энэ жил 16100-га-д үр тариа тариалахаар төлөвлөсөн. Гүйцэтгэл нь 75 хувьтай байна. 14 хоногт багтаан төлөвлөгөөт тариалалтаа бүрэн хийх боломжтой. Зургаан сарын эх гэхэд үр тариа, төмс, хүнсний ногоогоо тарьж дуусна. Манай аж ахуйн нэгжүүд ургац алдахгүй, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, ажлын байрыг тогтмолжуулах, чадавхжуулахад анхаарч байгаа. Хөдөө аж ахуйн салбарын хөгжил жил ирэх бүр сайжирч байна. Боловсон хүчний нөөцөө өндөр хөгжилтэй орнуудад сургаж бэлтгэхэд ахиц дэвшил гарч байгаа гэж тус аймгийн Засаг дарга С.Насанбат ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

  • Гадаадад буй иргэдийн хүсэлтийг хүлээн авах хугацаа дууслаа
    2017 оны 5 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд гадаад улсад байгаа Монгол иргэд оролцож саналаа өгнө.
  • Гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээллийг шалгав
    2017 оны 5 сарын 22
    Авлигатай тэмцэх газраас 2017 оны 05 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 33 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 2 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 26 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

    Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 2 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол одоогоор 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.
  • М.Амгаланбаатар: Ардчилсан залуучуудын холбоо залуу нийгмийн зүтгэлтнүүдийг бэлтгэдэг байгууллага
    2017 оны 5 сарын 22
    Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Амгаланбаатартай тус холбооны үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 5 сарын 22
    Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 22-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

    Баянзүрх дүүрэг:

    10:30-16:00 цагт: 11-р хороо Хүрэл тогоот, Одон орон судлах Оргил төв, ойр орчмоор

    11:00-18:00 цагт: 11-р хороо Товчоо орчмоор, Дэнжийн 3Т-21 Петровис, М-Ойл, Шунхлай ШТС-ууд, Скай Резорт, Монгол Хабитат, Хүрхрээ тур, Монгол тур ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

    Чингэлтэй дүүрэг:

    11:00-16:00 цагт: 6-р хороо 44, 50, 52, 65, 53, 54-р байр, ЧД-ийн ЭМН, Нийгмийн даатгалын хэлтэс, Эхлэл сургалтын төв болон эдгээрийн ойр орчмоор,

    Баянгол дүүрэг:

    11.00-17.00 цагт: 20-р хороо Химийн шингэн, Сор кашимер, Инкон, Алтан булаг, ДЦС-4-ийн 1-8-р гудамж,

    Хан-Уул дүүрэг:

    11:00-17:00 цагт: 14-р хороо Өлзийт хороо

    Сонгинохайрхан дүүрэг:

    11.00-17.00 цагт: 19-р хороо дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 62-р сургууль, Ирээдүй дунд сургууль, 148-р цэцэрлэг, 8 А, Б, В, 4 А, Б, 3-58, 1-58, 1-30, 30 айл, 2-48, ЭХ-ний 30 айл болон эдгээрийн ойр орчмоор.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 5 сарын 22
    Хан-Уул дүүрэгт

    09.30 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хан-Уул дүүрэгт ажиллана. 9:30 цагт Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо Арьс ширний 80 айлын орон сууцны байрны ашиглалтын өнөөгийн байдалтай танилцана.

    10:10 цагт Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо Туул голын сав дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуй нэгжүүдээс хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдалтай танилцана.

    Гадаад харилцааны яамны ”Зөвшилцөл” танхимд

    09.00 цагт: Олон улсын цахилгаан холбооны байгууллагын төлөөлөгчид ирж Монгол Улсын харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, олон улсын туршлага, чиг хандлагын талаар мэдээлэл солилцоно. Уг арга хэмжээ Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа. Холбоо барих утас:88089686

    СУИС-ийн Радио, Телевиз, Медиа урлагийн сургуульд

    10.00 цагт СУИС-ийн Радио, Телевиз, Медиа урлагийн сургууль, Шанхайн Театрын академи хамтран зохион байгуулж буй ”Азийн кино урлагийн боловсрол” #AFEC сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

    “Монгол ньюс” мэдээллийн төвд

    11.00 цагт ”Омбол” ХХК-иас элэгний С вирусын эмчилгээнд зориулж нийгмийн хариуцлагын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

    Сүхбаатарын талбайд

    11:00 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чиг үүрэг, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

    Театрын музейд

    12:00 цагт: Монголын ”Бөмбөгөр ногооны Мушгиа”, ”Алтан үе-Бөмбөгөр ногооныхон” гэсэн хоёр номын нээлт болно. Номын нээлтэд Б.Мушгиа найруулагчтай хамт ажиллаж байсан ”Бөмбөгөр ногоон”-оор овоглодог ахмадууд, урлагийн үе үеийн төлөөлөл оролцоно.
  • Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
    2017 оны 5 сарын 22
    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд8 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан
  • Францад алба хааж байсан Монгол залуу амиа алджээ
    2017 оны 5 сарын 22
    Францын армид алба хаадаг гадаадын хоёр легион цэрэг өнгөрсөн баасан гарагт буюу амиа алдсан байна.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна
    2017 оны 5 сарын 22
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 21-ний ням гаригийн энэ өдөр
  • Дөрвөн ногоон мэнгэтэй Шарагчин тахиа өдөр
    2017 оны 5 сарын 22
    Өнөөдөр 2017.5.22, Даваа гараг . Билгийн тооллын: 26. Хаврын адаг Хөх луу сар
  • Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна
    2017 оны 5 сарын 22
    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
  • Кэтрин Миддлтоны дүү Пиппа хуримаа хийжээ
    2017 оны 5 сарын 21
    Кэмбрижийн хатан Кэтрин Миддлтоны дүү 33 настай Пиппа Миддлтон 41 настай саятан Жэймс Мэттьюзтэй өчигдөр хуримаа хийжээ.
  • Ноолуур 54-67 мянган төгрөгийн ханштай байна
    2017 оны 5 сарын 21
    Энэ хавар ноолуурын ханш нэлээд өндөр байсан. Анх гарч байхдаа 100 мянга давж байсан ноолуурын ханш буурч эхэлсэн байна.
  • Замын-үүдийн гаалийн ажилтан бүхий 36 хүнд холбогдох шүүх хурал болно
    2017 оны 5 сарын 21
    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Гааль татварын ерөнхий газрын Замын Үүд суман дахь
  • Түймэрт өртөж шатсан га талбай өнгөрсөн жилээс буурчээ
    2017 оны 5 сарын 21
    Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд объектын болон ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор
  • Эцэг эхийн хайхрамжгүйгээс хоёр хүүхэд орон сууцнаас унаж гэмтжээ
    2017 оны 5 сарын 21
    Өнгөрсөн лхагва гаригт буюу буюу 5-р сарын 17-ны өдөр гэртээ ээжтэйгээ хамт байсан дөрвөн настай хүүхэд гэрийнхээ цонхоор унаж, маш хүнд гэмтсэн тухай мэдээлэл тархахтай зэрэгцэн
  • Д.Трампын гадаадад хийх анхны айлчлал эхэллээ
    2017 оны 5 сарын 21
    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш анх удаа гадаадад айлчлахаар Саудын Арави улсад хүрэлцэн ирлээ.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна
    2017 оны 5 сарын 21
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна.
  • Их идсэн үедээ хоолоо хэрхэн шингээх вэ?
    2017 оны 5 сарын 21
    Та хоол их хэмжээгээр идэж, шингэхгүй байна уу. Тэгвэл идсэн хоолоо хэрхэн хурдан шингээх талаар уншигч танд зөвлөе.
  • Сэрэмжлүүлэг: Загас идсний улмаас 18 хүн хордлогонд орж, эмнэлэгт хэвтээд байна
    2017 оны 5 сарын 21
    Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газрын 28 хүний бүрэлдэхүүнтэй баг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 15-17-ны өдрүүдэд
4822 4823 4824 4825 4826 4827 4828
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    1 цаг 54 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    2 цаг 3 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    2 цаг 11 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    3 цаг 0 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    3 цаг 5 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    3 цаг 16 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    4 цаг 8 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    4 цаг 30 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    4 цаг 33 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    4 цаг 47 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    4 цаг 57 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    4 цаг 59 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    5 цаг 5 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    5 цаг 16 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    5 цаг 17 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    5 цаг 33 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    5 цаг 36 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    5 цаг 36 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    5 цаг 49 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    5 цаг 53 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК