Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4832 4833 4834 4835 4836 4837 4838
  • Шуурхай: Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшихээр боллоо
    2017 оны 5 сарын 16
    МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар нэр дэвшихээр боллоо
  • Монголбанк иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүслээ
    2017 оны 5 сарын 16
    Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил, Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан, Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир нар өнөөдөр хуурамч хаяг ашиглан арилжааны банкны бизнесийн нэр хүндэд халдаж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
  • МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй байна
    2017 оны 5 сарын 16
    МАХН-ын бага чуулганы бүртгэл яг одоо намын төв байранд үргэлжилж байна. Уур амьсгал нэлээд халуухан болж байгааг чуулганы гишүүн хэлж байна.
  • Олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор 30 мянган хүн бүртгүүлжээ
    2017 оны 5 сарын 16
    Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт болно. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн гурав дахь хуралдаан болж байна. Хуралдаанаар автомашингүй өдөр зохион байгуулах болон олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг танилцууллаа.

    Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболдын мэдээлснээр “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор 30 мянган иргэн бүртгүүлжээ. Марафоны нээлт 5 дугаар сарын 20-ны бямба гарагт өглөө 9.30 цагт Сүхбаатарын талбайд болж, 10 цаг гэхэд талбайн зүүн зам дээрээс гүйлт гараанаас гарах юм. Тэмцээнд оролцогчид 5, 10, 21, 42 км-ын зайд гүйнэ.“Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын дунд азын сугалаа явагдах юм байна. Тэмцээнийг дэмжигч байгууллагуудын шагнал болон нийслэлийн усан спорт сургалтын төвүүд, спорт зааланд хичээллэх эрхээр шагнахаар төлөвлөжээ.

    Автомашингүй өдрийн нээлт мөн бямба гарагийн өглөө болно. Энэ үеэр төв талбайд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны нээлттэй хаалганы өдөр болно. Тус өдрийн арга хэмжээний бэлтгэл ажил сайн хангагдаж байгааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаад дуулгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно
    2017 оны 5 сарын 16
    Энэ зун олон жилийн дунджаас 0.5-1.5 хэмээр илүү халах төлөвтэй байна.
  • МАХН-аас нэр дэвшигч сонгуулийн зардлын 10 тэрбум төгрөгийг өөрсдөө хариуцна
    2017 оны 5 сарын 16
    МАХН-аас нэр дэвшигч сонгуулийн зардлын 10 тэрбум төгрөгийг өөрсдөө хариуцна
  • ”Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлэг боллоо
    2017 оны 5 сарын 16
    ”Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлэг боллоо
  • ”Сервис центр”-ийн ажлыг танилцуулах уулзалтыг Чингэлтэй дүүрэгт зохион байгууллаа
    2017 оны 5 сарын 16
    Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хорооны Засаг дарга, ИТХ-ын дарга болон хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзан хэсэгчилсэн инженерийн хангамж ”Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв”-ийн ажлыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.



    Тус уулзалтад Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

    Уулзалтыг нээж Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ “Нийслэлийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол иргэдийг орон сууцжуулах ажил юм. Үүнээс гадна бид иргэдийг өөрсдийн оршин суугаа газартаа тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Гэр хорооллын нутаг дэвсгэрийг иргэдийн оролцоонд тулгуурлан төрийн болон нийгмийн үйлчилгээтэй, инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууц давамгайлсан хороолол болгон хөгжүүлэх бодит санаачилгыг гаргаад ”Сервис центр” буюу ”Дэд бүтцийн төв”-ийг барих ажлыг эхлүүлээд зургаан сар болж байна. Эхний ээлжинд уг төсөл хэрэгжих боломжтой 10 байршлыг тодорхойлсон бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо энэ байршлын тоонд багтсан байгаа. Тиймээс хорооны Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар иргэдтэйгээ уулзаж, үнэн, зөв мэдээллийг түгээх нь чухал юм. Энэ ажил урагшлах хамгийн том хөдөлгүүр нь иргэд өөрсдөө юм.” хэмээлээ.



    Энэхүү төсөл хэрэгжсэнээр

    Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалж, бохирдох эрсдэлийг бууруулна
    Агаар, хөрс, усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна
    Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн хангамжид холбосноор ядуурал, нийгмийн ялгаа арилж, тэнцвэрт байдал бүрдэнэ
    Гэр хорооллын нутаг дэвсгэр тэлэхгүй гэж үзвэл Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлын 48.75 хувиар буурна
    11508 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгаж, 1,567.944 м3 хөрсийг нөхөн сэргээнэ
    Иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ 3-4 дахин өснө
    “Сервис центр”-ийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр 24274 ажлын байр нэмэгдэнэ
    Өмчлөлийн газартай инженерийн дэд бүтцээр хангагдах
    Эрүүл аюулгүй тав тухтай тохилог орчинд амьдрах
    Газрынхаа үнэ цэнийг 3-4 дахин нэмэгдүүлэх
    Төрийн болон нийгмийн үйлчилгээгээр хангагдах
    Жижиг дунд бизнес эрхлэх боломж бүрдэх юм байна.
    123
    Энэ үеэр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан нар тус ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Цаашид Сервис Центр хэрэгжих дүүрэг, хороодын төлөөлөлтэй уулзалт, танилцуулга, хэлэлцүүлгүүд үргэлжилэн хийгдэх юм.

    123

    123



    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123

    123
  • Танилц: Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байна вэ
    2017 оны 5 сарын 16
    Танилц: Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байна вэ
  • Параглайдингийн Монголын анхны медалийг Төрийн банкны тамирчин авлаа
    2017 оны 5 сарын 16
    Төрийн банкны ажилтан Х.Ариунбат 2005 оноос эхлэн параглайдирын спортоор тасралтгүй хичээллэж, 2007 онд Улсын аварга шалгаруулах Параглайдингийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв.
    Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 12-16-нд Малайз улсад болсон “Terenggau International Paraglidinng Competition TIPCO-2017” олон улсын тэмцээнээс Монголын анхны хүрэл медалийг эх орондоо авчирч, Малайзийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулжээ. Тэмцээнд 23 улсын 90 орчим шилдэг тамирчид оролцсоноос Х.Ариунбат цэгэн буултын төрлөөр хүрэл медаль хүртсэн байна.
    Параглайдирын спорт нь 2020 оны Токиогийн олимпийн наадмын төрөлд багтаж байгаа юм.
  • МАХН-аас С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж, Д.Энхжаргал нарын нэг Ерөнхийлөгчид хүч үзнэ
    2017 оны 5 сарын 16
    МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх дөрвөн хүний нэрсийг Бага чуулганд оруулахаар боллоо. Тодруулбал МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, МАХН-ын гишүүн Д.Энхжаргал нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр гишүүдийн санал хураалтад оролцуулахаар болсон байна.
  • Б.Чойжилсүрэн: Надад сошиал ертөнцад албан ёсны хаяг байхгүй
    2017 оны 5 сарын 16
    Б.Чойжилсүрэн: Арилжааны ямар нэгэн банктай холбоотой мэдээлэл бүлгийн хуралд өгөөгүй
  • Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав
    2017 оны 5 сарын 16
    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагууд, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцсон “Үндэсний зөвшилцөл” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр (2017.05.16) Төрийн ордонд боллоо.




    Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга М.Энхболд хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ эхэнд, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал, улс төрийн намууд, олон нийтийн түвшинд хэрхэн зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өгч санал солилцох зорилгоор энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг онцоллоо.

    Тэрбээр цааш нь хэлэхдээ, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал сүүлийн жилүүдэд олны анхаарлыг ихээхэн татаж, хүлээлт үүсгэж ирлээ. Иймээс энэ удаагийн Улсын Их Хурал олон түмний санал бодлыг сонсож, хэрэв шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг ярилцах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ч энэ асуудлыг тусгасан.

    Сүүлийн жилүүдэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдээс 4 удаа төсөл өргөн баригдаж, энэ чиглэлээр Улсын Их Хурлын түвшинд Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, тодорхой хэмжээнд зөвшилцөл явагдаж ирсэн байдаг. Энэ удаагийн Улсын Их Хурал энэ талаар тодорхой алхам хийж, намрын ээлжит чуулганаараа Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэлэлцэж баталсан. Мөн Засгийн газраас эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гаргаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар тодорхой санал боловсруулан улс орон даяар судалгаа явуулсан байгаа.

    Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулганы эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг иргэдийн төлөөллийн оролцоотойгоор хоёр үе шаттай зохион байгууллаа. Улс төрийн намын оролцоогүйгээр зохион байгуулсан энэ арга хэмжээнд улс орны өнцөг булан бүрээс түүврийн аргаар сонгогдсон иргэдийн төлөөллүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр тодорхой хэдэн сэдвийн хүрээнд хэлэцүүлэг мэтгэлцээн өрнүүлэн байр сууриа илэрхийлж, санал асуулгад хамрагдсан юм.




    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дүнг уг санал асуулгыг зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөл хэлэлцээд ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар 26 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж байна. Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй улс төрийн намууд, төрийн институциудын төлөөллүүд, Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн судлаачид энэ Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа.

    2013 онд намын даргаар сонгогдсоныхоо дараа улс төрийн намуудын удирдлагуудын түвшинд зөвшилцөл хийж байсныг та бүхэн санаж байгаа байх. Түүнээс хойш улс орны улс төр, нийгмийн амьдралд тулгамдаж буй тодорхой асуудлуудаар 12 удаа намуудын удирдлагын түвшинд үндэсний зөвшилцлийн арга хэмжээ явагдаж, байр сууриа нэгтгэж ойлголцолд хүрч ирсэн байна.

    Өнөөдрийн энэхүү уулзалт хэлэлцүүлэг нь урьд нь бид бүхний авч хэрэгжүүлж байсан үндэсний зөвшилцлийн хүрээнд явагдаж байгаа ээлжит уулзалт, яриа хэлэлцээ гэж хэлж болох юм гэлээ.

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дүнг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцээд ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан мэдээлэл хийж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулсан юм.




    Монгол Улсын шинэ Үндсэн хуульд батлагдсанаас хойших 25 жилийн хугацаанд Улсын Их Хурал 2000 онд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтийн талаар иргэд, олон нийтээр хэлэлцүүлээгүй, улс төрийн явцуу хүрээнд шийдвэрлэгдсэн төдийгүй засаглалын хямралыг гүйнзгийрүүлсэн гэх зэрэг шүүмжлэл дагуулж, “дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн нэрийдсээр ирсэн. Түүнээс хойш Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2001, 2012, 2015 онуудад өргөн мэдүүлж байсан билээ.

    Улмаар Улсын Их Хурал 2016 оны намрын ээлжит чуулганаараа Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан. Энэ хуульд зааснаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т заасан асуудлыг, өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлоход зөвлөлдөх санал асуулга явуулахаар хуульчилсан. Энэ үндсэн дээр тодорхой судалгаа, шинжилгээ хийгдэж, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг орон даяар хоёр үе шаттай зохион байгуулж, холбогдох үр дүнгийн тайлан, зөвлөмж гаргасны дагуу Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан талаар Д.Лүндээжанцан гишүүн танилцууллаа.

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай уулийн төслийг Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, улс төрийн бүх намд хүргүүлсэн. Одоогоор Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл төслийн талаарх саналаа ирүүлээд байна. Нийгмийн бүх талын төлөөллүүдийн саналыг авч төсөлд нэгтгэн тусгаж эцэслэн боловсруулсны дараа Улсын Их Хуралд өргөн барих чиглэлээр ажиллана. Эцэст нь ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа. Зөвшилцөл үр дүнтэй болж, төсөл ард нийтийн санал асуулгаар дэмжигдвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж төлөвлөж байгаа гэдгийг Ажлын хэсгийн ахлагч хэллээ.




    Дараа нь уулзалт хэлэлцүүлэгт оролцсон улс төрийн намуудын дарга, удирдлагууд, судлаачид Монгол Улсын Үндсэн хуудьд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага, Ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

    Эцэст нь Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Үндэсний зөвшилцөл” уулзалт хэлэлцүүлгийг хааж үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль нэг улс төрийн нам, хэн нэг албан тушаалтны эрх ашигт захируулж хийх ёсгүй. Иймээс энэ асуудалд ихээхэн ултай суурьтай хандаж, олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан санал бодлыг анхаарч судлах болно гэдгийг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Шуурхай: Нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд байсан С.Нарангэрэл нэрээ татлаа
    2017 оны 5 сарын 16
    МАХН Бага чуулганаараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулахаар хуралдаж байгаа талаар бид мэдээлсэн билээ.

  • Монголбанкнаас цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн бага хурал зарлалаа
    2017 оны 5 сарын 16
    Сангийн сайд Б.Чойжилсүрэн нэр бүхий банктай холбоотой цахим ертөнцөд гарсан
  • Онц хүнд хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
    2017 оны 5 сарын 16
    Насанд хүрээгүй Т, Г нар нь бүлэглэн, танхайн сэдэлтээр иргэн М-ийг санаатай алсан гэх хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.
  • МАХН Н.Энхбаярын ”орны хүн”-ийг тодруулахаар хуралдаж байна
    2017 оны 5 сарын 16
    МАХН Н.Энхбаярын орны хүнийг тодруулахаар хуралдаж байна
  • Дуулиан тариад буй худал мэдээлэлтэй холбоотой Б.Чойжилсүрэн сайд мэдээлэл хийнэ
    2017 оны 5 сарын 16
    Олон нийтийн сүлжээгээр Сангийн сайдын нэр зургийг ашиглан худал мэдээлэл тараасантай холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр 16.15 цагт Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.

  • Жүжигчин Э.Мөнхтөр үс халцардаг өвчин тусчээ
    2017 оны 5 сарын 16
    “Сайн уу амьдрал минь”, “Хайрын рекорд”, “Аюултай харилцаа”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг кинонд тоглож өөрийгөө чамгүй жүжигчин гэдгээ олонд харуулсан A-Cappella хамтлагийн дуучин Э.Мөнхтөр үс унагадаг өвчин тусчээ.
  • С.Ганбаатар Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ МАХН-д гаргажээ
    2017 оны 5 сарын 16
    МАХН-ын бага чуулган яг одоо намын төв байранд үргэлжилж байна. Бага чуулганаас өмнө МАХН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс томилогдсон ажлын
4832 4833 4834 4835 4836 4837 4838
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    2 цаг 26 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    2 цаг 35 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    2 цаг 44 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    3 цаг 32 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    3 цаг 37 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    3 цаг 48 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    4 цаг 40 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    5 цаг 3 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    5 цаг 5 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    5 цаг 19 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    5 цаг 29 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    5 цаг 31 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    5 цаг 37 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    5 цаг 48 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    5 цаг 49 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    6 цаг 5 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    6 цаг 8 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    6 цаг 9 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    6 цаг 21 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    6 цаг 25 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК