Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5028 5029 5030 5031 5032 5033 5034
  • Ахмадын үндэсний чуулган болно
    2017 оны 2 сарын 09
    Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлого, УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуулийг сурталчилан таниулах зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулганыг маргааш Төрийн ордын Их танхимд зохион байгуулах гэж байна.
  • Ахмадуудад зориулсан ”Мял Богдын намтар” жүжиг энэ сарын 15-наас тоглогдоно
    2017 оны 2 сарын 09
    “Мял Богдын намтар” жүжгийг уншихад нэг насны нүгэл ариусдаг гэж эрт дээр үеэсээ өтгөс буурлууд маань хуучилж ирсэн. Энэ намтрын эзэн нь хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамуни шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн Богд Мялрайва юм. Мялрайва нь 1052 оноос 1135 оны хооронд амьдарч байсан бодит хүн юм. Тэрээр баян айлын эрх танхил хүү болж төрсөн ч урвамтгай орчлонгийн хатуу тоглоомонд өртөж зовлонгийн ёроолд унаж, хувь заяандаа туугдан хар нүглийн замд ороод хараал сурч, догшин хараалын хүчээр өш хонзонгоо авч, олон хүний амь амьдралыг бусниулдаг. Энэ нь түүнд баяр жаргал өгсөнгүй, харин ч хийсэн нүгэлдээ шаналж зовно. Ингээд хар хорын хүлээснээс бүр мөсөн салахыг хүсэж ариун номын эрэлд гарч сайн багшийг эрж олохыг хүсэн хэрэн бэдэрсээр өөрийн гэгээрлийн хөтөч болох Марва Лозаватай учирдаг. Багш шавийн барилдлага ямар байх тухай, хүн өөрөө өөрийгөө ялж, танин мэдэж чадваас бурханы хутаг олж болохыг, эл жүжигт өгүүлжээ.

    Монгол улсын хүүхэлдэйн театр. Алдарт ”Мял богдын намтар” жүжгээ Тахиа жилийн босгон дээр 2-р сарын 15-аас эхлэн 18 цагт тоглох гэж байна. Ахмад настан, өвөө эмээ нар маань энэхүү түүхэн хүний намтрыг бүгд л мэддэг бүр бишрэн шүтдэг. Тиймээс бид энэ удаагийн тоглолтоо азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэн толилуулах гэж байна. тасалбарыг 5000 төгрөг болголоо.

    “Мял Богдын намтар” зохиолыг СГЗ Цоодолын Хулан цомнол болгон бичиж, тус театрын найруулагч СТА М.Ариунтуяа найруулж, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, СТА бүжиг дэглээч Д.Энхгэрэл болон Хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид оролцож тайзнаа амилуулан үзэгч түмний хүртээл болгож байна. Энэхүү жүжгийг алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр өвөө эмээ, ахмад настандаа үзүүлвэл нэгэн жаахаг буян болно бизээ

    Харилцах утас: 96637501, 96981669, 321669
  • Ж.Туяаг эрэн сурвалжилж байгаа нь ташаа мэдээлэл гэв
    2017 оны 2 сарын 09
    Одоогоос хоёр жилийн өмнө байгуулагдсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга сонгогдон ажиллаж буй билээ.


    Тэгвэл саяхан Г.Уянгын эсрэг ярилцлага хэвлэлүүдэд өгч байсан ТТЭНН-ын анхны дарга Ц.Баянбилэгийг Улсын мөрдөн байцаах газраас эрэн сурвалжилж байгаа аж. Тэрээр залилан мэхлэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, мөрдөн байцаалтын үед оргон зайлжээ.
  • Ц.Нямдорж: Дотоодын цэрэг байгуулах нь ард иргэд рүүгээ буу шагайна гэсэн үг биш
    2017 оны 2 сарын 09
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
  • Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтэн өршөөл хүсчээ
    2017 оны 2 сарын 09
    Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр цаазаар авах ялаар шийтгүүлсэн,
  • Махны үнэ өсчээ
    2017 оны 2 сарын 09
    Махны дундаж үнэ

    2017 оны 2-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6015 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7470 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.1 хувиар буюу 495 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 3.2 хувиар буюу 265 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.2 хувиар буюу 240 төгрөгөөр, хонины цул мах 1.1 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

    Гурилын үнэ

    2017 оны 2-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

    Төмс, хүнсний ногоо

    2017 оны 2-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.4 хувиар буюу 10 төгрөгөөр, байцаа 11.3 хувиар буюу 130 төгрөгөөр өсч, харин лууван 0.5 хувиар буюу 5 төгрөг, хүрэн манжин 2.3 хувиар буюу 35 төгрөгөөр тус тус буурсан байна.
  • Золбин нохой, муурны устгалын ажлыг хийж байна
    2017 оны 2 сарын 09
    “Шинэ хэмнэл” компани Нийслэлийн Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан Чингэлтэй дүүрэгт золбин нохой,муур устгалын ажлыг энэ оноос хийж эхэлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт золбин муур, нохой устгалын ажлыг 5 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж, аж ахуйн нэгж болон иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу 351 золбин муур, нохойг устгажээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд тус компанийн дуудлагын 80617000, 80217000 утсанд золбин, муур нохойн талаар мэдээлэл өгөх боломжтой гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • Э.Амарбат: Төв аймгийн прокуророос Л.Гансүхийг магадлангаар суллагдах боломжтой гэж танилцуулсан
    2017 оны 2 сарын 09
    ”Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад хохирол учруулсан гэх хэргээр гурван жил зургаан сарын хорих ял шийтгүүлсэн Л.Гансүхийн магадлангаар суллагдах хугацаа болсон талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж хэвлэлээр ярьж байна.

  • Зам тээврийн ослын 2,6 хувь нь явган зорчигчийн буруугаас үйлдэгдсэн байдаг
    2017 оны 2 сарын 09
    Явган зорчигч нь замын хөдөлгөөнд оролцогчдын дундаас хамгийн эмзэг нь байдаг. 2016 онд нийт гарсан зам тээврийн ослын 2,6 хувь нь явган зорчигчийн буруугаас үйлдэгдсэн байна.

    Явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, орчин үеийн замын хөдөлгөөнд дасан зохицох байдал, анхаар болгоомжтой байдал зэрэг нь аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй. Зам тээврийн ослын шалтгаан, нөхцлөөс харахад ихэнх осол явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг зөрчсөнөөс үүдэлтэй байдаг.

    Ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур зам хөндлөн гарах
    Явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах
    Замын хажуугийн явган хүний зам, хөвөө байсаар атал зорчих хэсэг дээгүүр явах
    Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ хөдөлгөөнд оролцох гэх мэт.

    Энэ төрлийн осолд өртөгсдийн ихэнх нь зам хөндлөн гүйсэн байдаг. Энэ нь явган зорчигчийг түргэн зогсох, замын нөхцөл байдлыг үнэлэх боломжийг бууруулсантай холбоотой юм. Мөн харанхуй үед явган зорчигч өөрийгөө жолоочид үзэгдэж байгаа мэтээр буруу ойлгож осолд өртөх явдал их байдаг. Тэгвэл харанхуй үед жолооч хар бараан зүйлийг 20-30 м, цагаан зүйлийг 30-40 м зайнаас л олж хардаг гэж судлаачид тогтоосон. 60 км/ц хурдтай явж байгаа автомашины бүрэн зогсолтын зам нь 30 орчим метр байдаг.

    ЗАМ БОЛ ТАЙЗ БИШ, ЯВГАН ЗОРЧИГЧ ТА ДҮРМЭЭ БАРИМТЛАН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООРОЙ
  • Төрсөн эхээ хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд 25 жилийн ял оноожээ
    2017 оны 2 сарын 09
    Төрсөн эхээ 32 удаа хутгалж хөнөөсөн этгээдэд шүүх 25 жилийн хорих ял оноожээ.
  • Бурханч лам Г.Пүрэвбат докторын зэрэг хамгааллаа
    2017 оны 2 сарын 09
    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат энэ сарын 6-нд Улаанбаатар эрдэм их сургуулиас докторын дипломоо гардан авчээ.
  • Ирэх амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаараар хязгаарлана
    2017 оны 2 сарын 09
    Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргасан билээ. Уг захирамжаар ирэх амралтын өдрүүд буюу хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох юм.
  • Цэвэрлэх байгууламжийн шинэчлэл дарга нарын суудалд тулж байж хөрсөн дээр буух нь
    2017 оны 2 сарын 09
    Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ болиод олон жилийн нүүрийг үзэж байна. Улаанбаатарыг өмхийгөөр утаад удах болсон тус газрыг шинэчлэх ажлыг эхлүүлэх талаар олонтоо яригддаг ч тодорхой ажил болж, шинэчлэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл энэ асуудал өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын суудлыг ганхуулж мэдэхээр боллоо.
  • УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа: Гүтгэлгийн чанартай мэдээлэлд ач холбогдол өгөх шаардлагагүй
    2017 оны 2 сарын 09
    УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа: Гүтгэлэгийн чанартай мэдээлэлд ач холбогдол шаардлагагүй

    Eagle телевизийн “Зочны цаг”-аар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа уригдан оролцож, Улаанбаатар Төмөр Зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өнөөгийн байдал болон цаг үеийн асуудлаар ярилцжээ.

    Энэ үеэр сүүлийн үед сошиал ертөнцөөр шүүмжлээд буй асуудлуудад тайлбар өгсөн байна. Тухайлбал, 3 удирдах ажилтны асуудал, шилэн данс, санхүүгийн асуудал, хоёр машин авсан асуудалд тодорхой хариу өгч, тайлбар хийсэн байна.
  • Цагаан сарын үзэсгэлэн худалдаа хаана гарч байна вэ
    2017 оны 2 сарын 09
    Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ он гарахтай зэрэгцээд эхэлдэг. Нийслэлчүүд Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ базаагаад сурсан төдийгүй ийнхүү эрт бэлтгэж бараа материал хямд байх үед зардалаа хэмнэх иргэд ч жил ирэх тусам олширчээ. Энэ жилийн сар шинэд зориулсан үзэсгэлэн худалдаа өнгөрсөн сарын эхээр “Мишээл экспо”-д болж өнгөрсөн билээ. Тэгвэл одоогоор хаана ямар үзэсгэлэн худалдаа гарч байгаа талаарх мэдээллийг багцлан хүргэе.

    Архангай аймгийнхан Тусгаар тогтнолын талбайд

    Тусгаар тогтнолын талбайд ”Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа гарч байна. Үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн брэнд бүтээгдэхүүн тавигдсан юм. Хурууд нэг кг нь 10 мянга, хэвийн ааруул 12-15 мянга, цагаан тос 5000, өрөм 10 мянга, тавагны багц ааруул 150000-160000 төгрөгийн үнэтэй байна. Монгол Улс жилдээ 30-50 сая ам.доллар буюу 100 гаруй тэрбум төгрөгийн импортын чихэр, чихрэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Архангай аймгийн сум бүрээс оролцож байгаа малчид 100 тонн буюу 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий сүү, цагаан идээтэй иржээ. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ыг хүртэл үргэлжилнэ.

    Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

    Сар шинийн баярыг тохиолдуулан “Глобал Ивэнт” компаниас санаачлан “Шангрила Молл”-д энэ долоо хоногт үзэсгэлэн худалдаа нээгээд байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тавигджээ. Үндэсний бахархалт уламжлалт ёс заншил орчин үеийн хэв маягийг шингээсэн, дээл, хүрэм, гутал, бүс, тэлээ, хувцас, гарын бэлэг, авдар, ширдэг, аравч, гоёл чимэглэл, айрагны хөхүүр, чацаргана зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхлээд байгаа юм.

    “Мишээл экспо”-д “Цагаан сар”

    500 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг нэгтгэсэн “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төв болон “Мишээл” барилгын их дэлгүүрт үргэлжилж байна. Үзэсгэлэн худалдаагаар зочилсон зочдын дундаас өдөр бүр 16 азтан шалгаруулж гарын бэлгээр урамшуулж байгаа аж. Та үзэсгэлэнг үзэхээр ирэхдээ “Мишээл” барилгын их дэлгүүр болон “Мишээл экспо” төвийн ресепшнээс сугалаагаа заавал аваарай.

    Үндэсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжих, тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах зорилготой тус үзэсгэлэн худалдааг жил бүрийн сар шинийн өмнө зохион байгуулдаг уламжлалтай билээ.

    “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно

    “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриан дор үндэсний томоохон үйлдвэрүүд, гар урчууд, малчид хөдөлмөрчид, дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалах “Монголд үйлдвэрлэв 2017” цагаан сарын үзэсгэлэн худалдаа “Соёолж” төвд энэ сарын 12-26 өдрийг дуустал зохион байгуулагдах гэж байна.

    Үзэсгэлэн худалдаанд зориулж “Соёолж” төв өөрийн талбайг шинэчлэн засч, 120 орчим үзэсгэлэнгийн талбай бүхий дулаан тохилог заал, 150 автомашины зогсоол, гадаа талбайдаа ууц, өвчүү зарах талбай зэргийг цогцоор бэлтгэжээ. “Монголд үйлдвэрлэв 2017” цагаан сарын үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, тавгийн идээ, цагаан идээ, чихэр жимс, гарын бэлэг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхий дээл, ууц өвчүү гээд бүхий л зүйлс нэг дороос худалдаалагдах ажээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Г.Мандахнаран V, Д.Отгонцэцэг III байранд эрэмбэлэгджээ
    2017 оны 2 сарын 09
    Өчигдөр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн чансааг шинэчлэн гаргажээ. Энэхүү чансаагаар манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд МУГТ Г.Мандахнаран 5-д, 61 кг-ын жинд Т.Түвшинтулга 16-д, 74 кг-ын жинд П.Өнөртбат 14-т тус тус бичигдсэн байна.



    Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа 20-т, 55 кг-ын жинд Д.Отгонцэцэг 3-т, А.Батцэцэг 18-т, 58 кг-ын жинд П.Орхон 6-д, Э.Гантуяа 19-т, 60 кг-ын жинд Б.Шоовдор 11-т, 63 кг-ын жинд МУГТ С.Батцэцэг 10-т, 69 кг-ын жинд МУГТ О.Насанбурмаа 11-т, Ш.Түмэнцэцэг 15-т, 75 кг-ын жинд Г.Уртнасан 19-т тус тус бичигджээ.
  • МАН-ын амлалт замхарч, шатахууны үнэ өслөө
    2017 оны 2 сарын 09
    Мөрийн хөтөлбөр гэдэг бол засаг барьж байгаа намын хувьд ард түмэндээ амласан амлалт юм. Сонгогчид чухам түүнийг нь харж сонголтоо хийсэн нь гарцаагүй. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар олонх болж эрх барьсан МАН-ын мөрийн хөтөлбөрөөр бол монголчууд аль хэдийнэ сайхан амьдраад эхэлчихсэн байх учиртай.
  • Өчигдөр зам тээврийн ослоор 19 хүн хүнд, хөнгөн гэмтжээ
    2017 оны 2 сарын 09
    2017 оны 02 дугаар сарын 08-ны Лхагва гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 339 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн осол, хэргийн улмаас 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 12, мөргөлдсөн 10, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 /үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2, сургуулийн насны 1 хүүхэд/ осол бүртгэгдсэн.

    Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

    Тухайлбал:

    БЗД-ийн нутаг Амгалан захын урд замд Nissan Sunny автомашины жолооч Б нь амины T.Landcruiser маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч Э, М нарын 4 хүн гэмтсэн.
    БГД-ийн нутаг Барс захын хойд замд Sonata-6 маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч Ц-г мөргөж гэмтээсэн.

    Явган зорчигч нь замын хөдөлгөөнд оролцогчдын дундаас хамгийн эмзэг нь байдаг. 2016 онд нийт гарсан зам тээврийн ослын 2,6 хувь нь явган зорчигчийн буруугаас үйлдэгдсэн байна.

    Явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, орчин үеийн замын хөдөлгөөнд дасан зохицох байдал, анхаар болгоомжтой байдал зэрэг нь аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй. Зам тээврийн ослын шалтгаан, нөхцлөөс харахад ихэнх осол явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг зөрчсөнөөс үүдэлтэй байдаг.

    Ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур зам хөндлөн гарах
    Явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах
    Замын хажуугийн явган хүний зам, хөвөө байсаар атал зорчих хэсэг дээгүүр явах
    Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ хөдөлгөөнд оролцох гэх мэт.

    Энэ төрлийн осолд өртөгсдийн ихэнх нь зам хөндлөн гүйсэн байдаг. Энэ нь явган зорчигчийг түргэн зогсох, замын нөхцөл байдлыг үнэлэх боломжийг бууруулсантай холбоотой юм. Мөн харанхуй үед явган зорчигч өөрийгөө жолоочид үзэгдэж байгаа мэтээр буруу ойлгож осолд өртөх явдал их байдаг. Тэгвэл харанхуй үед жолооч хар бараан зүйлийг 20-30 м, цагаан зүйлийг 30-40 м зайнаас л олж хардаг гэж судлаачид тогтоосон. 60 км/ц хурдтай явж байгаа автомашины бүрэн зогсолтын зам нь 30 орчим метр байдаг.

    ЗАМ БОЛ ТАЙЗ БИШ, ЯВГАН ЗОРЧИГЧ ТА ДҮРМЭЭ БАРИМТЛАН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООРОЙ
  • Эрх баригчдын өнгөрсөн шөнийн хуйвалдаан
    2017 оны 2 сарын 09
    Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлэх санал дүгнэлтийг хэлэлцэж, өнөөдөр чуулганы хуралдаанд оруулах ёстой байсан ч ажлын цаг дуустал уг хурал зарлагдсангүй. Харин Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Маргааш энэ асуудлыг хэлэлцэх болсон” гэж мэдээлэл авахыг хүссэн хэвлэлийнхнийг тараасан юм. Тэгвэл МАН-ын бүлэг шөнө дөлөөр хуралдаж, ажлын бус цагаар Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргажээ. Үнэхээр эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовинож, унтах нойр идэх хоолоо хугаслан хуралдсан бол олонхио сайшаалтай. Харамсалтай нь ийнхүү харуй бүрийгээр хуйвалдаан зохион байгуулсны цаад шалтгаан нь даанч ноцтой аж. МАН-ын дарга М.Энхболд Хятадаас зээл авахын тулд нэгд, Эрдэнэтийг зуун хувь өөрийн мэдэлд оруулах, хоёрт, Тавантолгойн 49 хувийг Хятадын төрийн компанид нь шилжүүлэх гэсэн хоёр асуудлыг шийдвэрлэсэн байх амлалт авсан тухайгаа бүлгийн хурлын үеэр мэдээлсэн байна. Ийнхүү олонхиороо кнопдож бүлгийн шийдвэрээ дэмжүүлснээр Монгол Улсын төр Хятадаас шууд хамааралтай болох эхний сууриа баталж өгнө. Энэ нь МАН-ын хувьд урд хөршийн өмнө гүйцэтгэлээ сайн хийсэн гавъяа боловч, монголчуудын дунд эх орноо зарсан урвагчид гэх хар нэр зүүж, харин удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-д нам цохиулах том алдаа болно.
    Г.Гэрэл

  • ”Ноён уул”-ын шүүх хурал болно
    2017 оны 2 сарын 09
    Ноён уулыг ашиглах эсэх талаар шүүх хурал өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 09 цагт шүүх хурал нь болно.

5028 5029 5030 5031 5032 5033 5034
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    11 цаг 30 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    11 цаг 39 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    11 цаг 47 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    12 цаг 36 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    12 цаг 41 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    12 цаг 52 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    13 цаг 44 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    14 цаг 7 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    14 цаг 9 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    14 цаг 23 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    14 цаг 33 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    14 цаг 35 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    14 цаг 41 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    14 цаг 52 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    14 цаг 53 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    15 цаг 9 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    15 цаг 12 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    15 цаг 12 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    15 цаг 25 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    15 цаг 29 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК