-
2012 оны 4 сарын 09
ДБЭТ-ын залуу бүжигчин Ариунболдын Билгүдэтэй ярилцлаа. 18 настай энэ залууд дэлхийн хэмжээний “монгол мөрөөдөл” бий. Хүсэл зорилго дүүрэн тэрбээр “Сонгосон мэргэжилдээ хайртай болохоор бэлтгэлийн үед яг үнэнийг хэлэхэд цаг хэд болж байгаа бол гэж бодохоо ч больчихдог юм” гэсэн түүний яриагаар бидний ярилцлага өрнөлөө.
-
2012 оны 4 сарын 09
Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурханыг БНХАУ-ын иргэн Лигийн хийлгэсэн хуурамч 22 бурханаар сольсон “Эрдэнэзуу” хийдийн нярав Ю.Баяраа, хамтран үйлдсэн С.Энхтайван нарт холбогдох шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 14.00 цагаас болно.
-
2012 оны 4 сарын 09
Японы хөрөнгө оруулалттай “Суруга Монгол” корпорацийн захирал 67 настай Цүнэяки Хараг хар тамхины хэргээр баривчлаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
Түүнийг Хан-Уул дүүрэгт байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнд мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь саатуулсан аж.
-
2012 оны 4 сарын 09
Хаврын чуулганы хоёр дахь өдөр буюу өнгөрсөн баасан гаригт орон нутгийн сонгуулийг хэзээ, хэрхэн явуулах асуудлаас болж УИХ гацаанд ороод байсан юм.
-
2012 оны 4 сарын 09
Астанад болж буй олимпийн эрх олгох Азийн боксын тэмцээний 4 дэх өдөр манай тамирчдаас хоёр нь бүдэрч, нэг нь ялжээ.
-
2012 оны 4 сарын 09
Хойд Солонгосоос дүрвэж ирсэн Ан гэдэг иргэнд Өмнөд Солонгосын шүүх дөрвөн жил хорих ял оноожээ. Учир нь хэрэгтэн Ан Хойд Солонгосын дэглэмийг эрс шүүмжилдэг өөр нэгэн цагаач иргэнийг хөнөөхөөр завдсан байна.
-
2012 оны 4 сарын 09
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргиз Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсад аж төрж буй Халимаг иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
-
2012 оны 4 сарын 09
Цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 16-нд буюу ирэх даваа гаригийн 10.00 цагт ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хэлэлцэхээр тов гарчээ.
-
2012 оны 4 сарын 09
Өнгөрсөн оны 12-р сарын 29-ны өдөр “Төрийн тулганы гал бадраах” ёслолыг эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр үйлдсэн нь нэлээд дуулиан дэгдээсэн билээ. Уг арга хэмжээнд эмэгтэйчүүдийг, бүр сурвалжлага авах гэсэн охидыг ч оруулаагүй юм.
-
2012 оны 4 сарын 09
Саяхан Киргизэд айлчилсан ерөнхийлөгчийн багийн бүрэлдхүүнд П.Бадарч, Ц.Хулан нараас гадна ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай багтжээ. Энэ үеэр манай сайд Кыргызстаны хөдөө аж ахуйн сайд Аскарбек Жаныбековтай Монголоос 100 мянган ямаа экспортлох наймаа ярилцжээ.
-
2012 оны 4 сарын 09
Өмнөговийн “Овоот толгой” нүүрсний уурхайг эзэмшдэг “Соут Гоби Сэндс” компаний 60 хувийг авахаар болсон “Чалко” компаний тухай чухал баримтуудыг 24tsag.mn хүргэж байна. ”Чалко” компани нь Хятадын Засгийн газрын мэдэлд байдаг ”Чайналко”-гийн охин компани. Харин ”Чайналко” нь Австралийн “Рио Тинто” компаний хамгийн том хувьцаа эзэмшигч юм.
-
2012 оны 4 сарын 09
Нутаг нэгт эмэгтэйчүүдээ хууран мэхлэх замаар БНХАУ-д худалдсан Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарт холбогдох Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, тэдэнд 3-5 жилийн ял оноолоо.
-
2012 оны 4 сарын 09
Аргын тоолол: Даваа гараг. Дөрөвдүгээр сарын есний өдөр.
Билгийн тоолол: Сумъяа гараг. Хаврын дунд харагчин туулай сарын арван наймны өдөр.
Жил өдөр: цагаан хулгана
Суудал, мэнгэ: ус, нэг цагаан
-
2012 оны 4 сарын 09
Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим үед секундэд 12 -14метр хүрч шороон шуурга шуурна. 8-10 градус дулаан байна.
-
2012 оны 4 сарын 08
2016 он гэхэд хүүхдүүдийг ”ажлаас гаргах”, тэр дундаа тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж буй нэг ч хүүхэд үлдээхгүй гэсэн дэлхий нийтийн зорилт бий. Энэ бол дэлхий даяар хөдөлмөр эрхэлж буй 215 сая хүүхдийн эрхийг хамгаалах төлөвлөгөө юм.
-
2012 оны 4 сарын 08
Олон улсын оюутны хуульчдын холбоо, Олон улсын хуульчдын холбоо, Америкийн хуульчдын холбоо хамтран АНУ-ын Вашингтон хотод жил болгон олон улсын хуулийн сургуулиудын хооронд “Jessup Cup” хэмээх шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.
-
2012 оны 4 сарын 08
МАХН-ын дарга, Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр бол яах аргагүй энэ цаг үеийн содон улс төрчдийн нэг билээ. Олон жил улс төрийн тогоонд чанагдсан түүний тухай мэдээлэлүүд “Википедиа”-гаас эхлээд л хөвөрнө. 24tsag.mn сайт Улс төр, урлаг спортын алдартнуудтай холбоотой баримтуудыг нэгтгэн уншигчдадаа хүргэдэг. Энэ удаа МАХН-ын дарга Н.Энхбаярын тухай өмнө нь хэвлэлүүдэд гарсан баримтуудыг хүргэж байна.
-
2012 оны 4 сарын 08
Өнгөрсөн оны зургадугаар сард эхнэр хүүхдээ барьцаалж, хадам эхийгээ хөнөөн, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн Д.Энхээд анхан болон давж заалдах шатны шүүхээс цаазын ял оноосон.
-
2012 оны 4 сарын 08
Япончууд цацраг туяа харах төхөөрөмж бүтээв
-
2012 оны 4 сарын 08
Зарим хүн ажил дээрээ ихэд ууртай, бухимдуу, стресстэй суудаг. Гэхдээ хичнээн хэцүүдсэн ч энэ залуу шиг аашилж болох уу? Цагдаа нар ирээд түүнийг ямар үндэслэлээр баривчилсан бол?