-
2019 оны 10 сарын 17
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Сэлэнгэ мөрний ус хураах талбайд Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжтай холбоотой асуудлыг цогцоор нь авч үзэх Монгол-Оросын хамтарсан ажлын хэсгийн 2 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
-
2019 оны 10 сарын 17
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 10 сарын 17
09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны VII чуулган болно. Утас: 88087678, 91110416
-
2019 оны 10 сарын 17
Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.
-
2019 оны 10 сарын 16
Төрийн албаны зөвлөл, төрийн албаны шинэтгэлийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийг 21 аймгийн төрийн албан хаагчдад сурталчилан таниулах, олон нийтэд хүргэх ажлыг зургадугаар сараас эхлэн улс орон даяар үе шаттай зохион байгуулан ажиллаж байгаа билээ.
-
2019 оны 10 сарын 16
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны “FIFA Forward 1.0” буюу хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд баригдаж байсан хөлбөмбөгийн талбай өнөөдөр ашиглалтад орлоо.
-
2019 оны 10 сарын 16
Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд УУХҮЯ, АМГТГ, ШУА-ын Геологийн хүрээлэн, ШУА-ийн палеонталагийн хүрээлэн, МУИС, ШУТИС хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.
-
2019 оны 10 сарын 16
Нийслэлийн цэрэг татлагын товчооноос Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт Цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй” гэж заасны дагуу цэргийн жинхэнэ албанд татах тухай “Цэргийн зарлан дуудах мэдэгдэл”-ийг хугацаат цэргийн албанд татагдах иргэдийн 96.1 хувьд хүргүүлээд байна.
-
2019 оны 10 сарын 16
Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “МАРСА” ТББ, НЗДТГ-тай хамтран Монгол Улсын ЕБС-ын дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарлалаа.
-
2019 оны 10 сарын 16
Нэгдүгээр сургуулийн сурагчид үдийн цайнаасаа хордлого авсан гэх асуудал гарсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан тус сургуулийн сурагчдын эцэг, эх болон багш ажилчид мэдээлэл хийлээ.
-
2019 оны 10 сарын 16
Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцээрийн дагуу “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг нэвтрүүллсэн байна.
-
2019 оны 10 сарын 16
Төрийн Аудитын байгууллагаас өчигдөр УИХ-д холбогдох тайлангаа хүргүүллээ. Энэ хүрээнд ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэгтэй ярилцлаа.
-
2019 оны 10 сарын 16
Монголын эстрадын домогт "Баян Монгол" чуулгын ой 11-р сарын 30-нд Корпорэйт концертын танхимд болох гэж байна. Ойн хүрээнд дабль цомог, пянз, баримтат кино, ном зэрэг олон ажлууд хийж байна. Ойгоо угтаж энэ сарын 18-нд "Symphony Jazz" нэртэй тоглолтыг улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.
-
2019 оны 10 сарын 16
НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид тэргүүтэй нэр бүхий 13 төлөөлөгч сайжруулсан түлшний асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг “Монгол Улсын нийтийн сонсголын тухай хууль”-ийн хүрээнд хийх саналаа НИТХ-д өргөн барьсан.
-
2019 оны 10 сарын 16
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 10 сарын 16
09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Монгол Улсад Геологийн алба үүсгэн байгуулсны 80 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал болно.
-
2019 оны 10 сарын 16
Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.
-
2019 оны 10 сарын 15
БОАЖЯ нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг батлуулан, бохирдлын эх үүсвэрийг багасгаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн 5 зорилт 60 гаруй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
-
2019 оны 10 сарын 15
"МБМҮХ” ТББ-аас улсын хэмжээний барилгын материалын орд илэрцүүд, барилгын материалын үйлдвэрүүдийн байршлыг өөрсдийн суурь судалгаа болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал газрын тосны газраас 2018 онд боловсруулсан судалгааны материалууд дээр түшиглэн уг зургийг хийж гүйцэтгэжээ.
-
2019 оны 10 сарын 15
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэний гаргасан гомдлын дагуу Баянгол дүүргийн IV хороо, II хороолол, IV байранд байрлах Усан Лянхуа ХХК-ны Норпэл дэн буудлын үйл ажиллагаанд өнөөдөр хяналт, шалгалтын үйл ажиллагаа явууллаа.