Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлахаар Удирдлагын академийн ойролцоох байранд ирсэн цагдаагийн бие бүрэлдэхүүн буцжээ.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлахаар Удирдлагын академийн ойролцоох байранд ирсэн цагдаагийн бие бүрэлдэхүүн буцжээ. Харин газар дээр Хан-Уул дүүргийн цагдаа нар л үлдээд байгаа гэж эх сурвалж мэдээллээ. АТГ-ынхан маргааш энэ ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн бол МАХН-ын гишүүд маргааш өглөө ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд С.Батболд нартай уулзахаар болж тарлаа. Н.Энхбаярыг “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлыг хууль бусаар авсан гэж буруутган баривчлах гэж байсан тухай өмгөөлөгч О.Баасанхүү хэлсэн юм. МАХН-ын гишүүд Эрдэнэт, Дархан Сэлэнгэ,Орхон, Төв аймаг зэрэг аймгуудаас Улаанбаатар хотод ирэхээр замдаа гарсан гэж мэдээлж байна. Маргааш ерөнхий сайд, ерөнхийлөгч болон АТГ-ынхны үйлдлээс шалтгаалж жагсаал хийх эсэхээ шийдэх аж.
Б.Чимэг