Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүчтэй газар хөдөлбөл ”Их тэнгэрийн ам” хаагдана гэж эрдэмтэн анхааруулж байна

2012-4-26
0
ЖИРГЭХ
Газар хөдлөлт нь хэн бүхэнд хамаатай асуудал юм. Жилийн аль ч улиралд өдөр шөнө ялаагүй гэнэт тохиолдож болох хор уршиг ихтэй байгалийн гамшигт үзэгдлийн үед хүмүүс бид хэрхэн амь нас, эрүүл мэндээ хамгаалах ёстой талаар мэргэжлийн хүн ингэж ярьж байна. Монголын газар хөдлөлт судлах төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д.Мөнхөөгийн яриаг хүргэе.

  
Газар хөдлөлт нь хэн бүхэнд хамаатай асуудал юм. Жилийн аль ч улиралд өдөр шөнө ялаагүй гэнэт тохиолдож болох хор уршиг ихтэй байгалийн гамшигт үзэгдлийн үед хүмүүс бид хэрхэн амь нас, эрүүл мэндээ хамгаалах ёстой талаар мэргэжлийн хүн ингэж ярьж байна. Монголын газар хөдлөлт судлах төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д.Мөнхөөгийн яриаг хүргэе.




-      Copy of 272 URUDR EEJTEIGEE AYALSAN NOM ZURAG Altan zagasnii zuud2 37x46 uzeg holmog tehnik T.KhulanӨнгөрсөн сард Тувад хэд хэдэн удаагийн давтамжтайгаар газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтийг Монголоос ирж байгаа газар хөдлөлт гэж ярьж байна. Ийм үзэгдэл байж болдог юм уу?

 -       Газар хөдлөлт гэдэг нь газрын хэвлийд болж байгаа физик, химийн үйл явц юм. Газар хөдлөлт нүүдэг явдал бий. Тухайлбал Монголд маш хүчтэй газар хөдлөвөл  дэлхийг тэр аяар нь доргиулна. 1957 оны газар хөдлөлт дэлхийг хоёроос гурав хоног харанга шиг доргиулсан. Иймэрхүү доргилт бол нөлөөлж болно. Манайд хүчтэй газар хөдлөлт болоогүй шүү дээ. Тэгэхээр Тувагийн газар хөдлөлт, саяны Өвөрмонголын газар хөдлөлтөд нөлөөлөх ёсгүй. Тувад болсон газар хөдлөлт Төв дээрээ 8-9 баллын үйлчлэл үзүүлэх хөдөлгөөн болсон. Тэгэхээр хоёр удаа 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэсэн үг. Энэ нь барилгад эвдрэл учруулж, газрын хөрсөнд нөлөөлж, уул хаднаас чулуу өнхөрүүлэх гэх мэт үйлчлэл үзүүлдэг. 

       
-       Ойр ойрхон газар хөдлөх нь юутай холбоотой юм бол?

-    Газар бол мөнхийн хөдөлгөөнд оршдог. Түүнээс биш ойр, эрт, орой болно гэж байхгүй. Дэлхий дээр жилд нэгээс хоёр удаа маш хүчтэй газар хөдөлдөг. Ийм газар хөдлөлт манай дэлхийг тэр аяар нь донсолгож байгаа юм. Газар хөдлөлтөөс үүссэн доргилт долгион хэлбэрээр тардаг. Энэ долгион хоёроос гурван өдөр тархдаг. Тэгэхээр үе давтамж нь их номтой, өндөр үетэй долгионууд тарна. Ийм зүйл нэг газраас нөгөө газарт нөлөөлж болно.

-      Хэдэн сарын өмнө Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэгт газар хөдөлсөн. Нийслэлд газар хөдлөлтийн идэвхжил ихэссэн гэх юм. Энэ үнэн үү?

-       Үгүй. Нийслэл хотод газар хөдлөлт идэвхжлээ гэж ярьж болохгүй юм. Нийслэлд газар хөдөлж байна гэдэг чинь хотжиж байгаатай холбоотой. Газар хөдлөлтийг мэдэрч байгаа хүний тоо нь олширч байгаа гэсэн үг. Байшин барилга дотор суугаад, суурьшаад ирэхээр газрын чичирхийлэл, долгионыг илүү мэдэрнэ. 4-5 давхар байшингийн дээр газар хөдлөлтөөс үүссэн хэлбэлзэл, ганхалт 6 дахин нэмэгддэг. 5 дээш давхар байшинд 10 дахин нэмэгддэг. Гэтэл монгол гэрт байгаа хүн газар хөдлөлтийг мэдрэхгүй өнгөрч болох юм. Бидний үзэж буйгаар одоогоос 4-5 мянган жилийн өмнө газар яаж эвдэрч хөдөлж байсан тэр хэмжээндээ л байгаа юм. Түүнээс ихдэж байна, багадаж байна гэж ярих арга байхгүй. Учир нь нэгж хугацаанд, нэгж талбайд болж байгаа газар хөдөлтийг дэлхий нийтээрээ байнга тоолж хэмжиж байгаа юм. Газар хөдлөлт байгалийн өөрийнх нь үзэгдэл юм. Байнгын санамсаргүй үзэгдэл. Хэдийд ч газар хөдөлж болно. Сая Тувад хоёр удаа давталттайгаар газар хөдөллөө. Энэ чинь байгалийн өөрийнх нь зүй тогтол. Үүнээс зайлах ямар ч арга байхгүй. Монголд газар хөдлөлт Тувад очиж нөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. 

-     4,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход Улаанбаатарын барилгууд хэр тэсвэртэй байх бол?

-     Яг бидний дор хөдлөхөд аюултай. Бид 1967 онд бүтэн зургаан сар судалгаа явуулж байж хотыг мужилж өгсөн юм. Улаанбаатарт хөрснөөс хамаарч гурван янзын хүчтэй газар хөдлөлт болно. Одоогийн хот төлөвлөлтийг харахад шүүмжлэхээр зүйл их бий. Байшингаа барихад чанартай барихаас гадна барилгуудын байрлалыг маш зөв хийх ёстой. Өндөр урт барилгууд барилаа гэхэд хажуудах барилга нь намхан байх ёстой. Барилгууд дунд заавал хүүхэд тоглох талбайтай байх ёстой. Гэтэл одоо хүүхдийн талбай дээр граж, ресторан барьчихсан байна. Хүүхдийн талбайтай бол нөхдүүд амьд үлдэнэ. Одоо аюулгүй газар алга болчихсон байна. Мухар, нарийхан гудамжнууд хамгийн аюултай юм. Энэ өндөр барилгууд орчны газруудаа сүйд хийнэ шүү дээ. Хүчтэй салхинд мод аймшигтай савладаг шүү дээ.  Яг түүн шиг юм болно. Байшингуудын хоорондоо байрлах байр нь маш зөв байх ёстой.


-     Ер нь манай иргэд газар хөдлөлтөнд хэр бэлтгэлтэй байдаг юм бол?

-    Ер нь газар хөдлөлтийн хохирлыг багасгах гол үндсэн хөрөнгө оруулалтын нэг нь иргэдийн газар хөдлөлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх юм. Түүнийг мэддэггүй учраас аюулд өрттөг. Тийм учраас газар хөдлөлт гэж юу байдаг юм. Ямар ааш араншин үзүүлдэг юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл биднийг ингээд сууж байхад газар хөдөлбөл дээрээс юм дараад уначихааргүй газар очиж байрлах хэрэгтэй. Ширээн дор орох ёстой. Гадаа гудамжинд байвал өндөр барилгаас аль болох хол байх хэрэгтэй. Гэртээ юм нурахаааргүй газар нуугдаж өөрийгөө хамгаалах ёстой. Газар хөдлөлтийг маш олон аюултай үзэгдэл дагадаг. Хамгийн нэгдүгээрт галын аюул байна. Монголчууд гал усны зовлон гэж ярьдаг биз дээ. Одоо манайд баригдаж байгаа барилгууд дандаа галд шатамхай материалаар баригдаж байгаа. Гадна талыг нь зузаан хөөсөнцөр цаасаар барьж боогоод гадаргууд нь шавар түрхдэг. Түүн рүү нэг л оч орох юм бол нүд ирмэхийн завгүй гал болдог.


-    Дэлхийн томоохон газар хөдлөлтүүд шилжиж байгаа талаар эрдэмтэд ярьж байна. Энэ манай улсад нөлөөлөх магадлал хэр байдаг юм бэ?

-   Шилжээд байвал утгагүй юм болно. Газар хөдөлсөн голомтоос алсад нөлөөлөх байдал бол байж болно. Газар хөдөлнө гэдэг нь тэнцвэрээ алдаад нэг талаасаа нөгөө тал руугаа нурахыг хэлж байгаа юм. Газар хөдлөлтийн хамгийн аюултай зүйл нь огцом гэнэт болдогт байгаа юм. Мод тахийж байгаад хугардаг шиг газар хөдлөлтийн долгион чичирхийлэл яг тэгэж л явагддаг. 


-    Улаанбаатар хотын газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүс аль газар вэ?

-   Хаана уул ихтэй байна тэнд аюултай. Газар хөдлөлт тал нутагт болбол савлаад л өнгөрнө. Учир нь тал нутагт нурж орж ирэх зүйл байхгүй шүү дээ. Тэгсэн манайхан уулын аманд очиж амьдарцгааж байна. Хүчтэй газар хөдлөхөд уул нураад “Их тэнгэр”-ийн амыг хаах бүрэн боломжтой. Тэгтэл манайхан тэнд хэдэн тэрбумын төгрөгийн хөрөнгө цугуулж байна. Орд харш бариад тэр чинь буруу зүйл хийж байгаа шүү дээ.


-     Аймшигтай газар хөдлөлт, цунами болж байгаа нь хүн төрөлхтөнтэй холбоотой юу?

-       Үгүй. Байгалийн өөрийнх нь л зүй тогтол.
Т.Энхэлээ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 20 (203.194.115.200)
    МАНАЙ НЭГ НАЙЗ БАРИЛГЫН ИНЖЕНЕР ӨНДӨР ЦАЛИНТАЙ АУЛААСАА ГАРСАН ШАЛТГААНАА ЗАХИАЛАГЧ ӨӨРӨӨ ХУЛХИ АРМАТУР,ХУЛХИ ЦЕМЕНТ ШАХДАГ,ТЭГЭЭД ГҮЙЦЭТГЭЛ ДЭЭР НЬ ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛАХ ГЭЭД МУУДАЛЦСАН ГЭДЭГ.ТҮҮНИЙ АЖИЛЛАЖ БАЙСАН 13-Р ХОРООЛЛЫН 2 ӨНДӨР,ЗАЙСАНГИЙН 2 ӨНДӨР ГЭЭД БАГАШИГ ДОРГИОНД УНАХ БАЙШИН УБ-Т ОЛОН БАЙГАА ГЭСЭН.....
    2012 оны 05 сарын 03 | Хариулах
  • Томоо (203.91.117.4)
    Дэлхийн түүхэнд бичигдсэн- Монголд болсон газар хөдлөлтүүд: 1905 оны 7-р сарын 9, 7-р сарын 22-8.4МЗуныБулнайн нуруу 350 км ангал,, 1957 оны 12-р сарын 4-ны 8.1МӨвлийн-Их Богд Бахар уул-250км ангал, давтамж нь 52-55 жил. 2012 оны...р сард УБ-ын ойролцоо 9.0М хөдөлж ганцхан сая хүнээр зулын гол хийв.
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • монгол (203.241.247.100)
    Газар хөдлөлт гэж солиороод байдагаа болиоч сда нууд минь. Юу зөгнөөд байгаа гичий вэ чи. Өнөөдрийн шинжлэх ухаанаар газар хөдлөлт болох эсэхийг мэдэх ямарч боломжгүй байхад худлаа хуцаад муу ёрлоод байхын ТЭГЭЭД Ч НААД ГҮҮР НЬ НУРААД Л ЦААД ПИЗНУУД ЧИНЬ БАРИЛГА БАЙШИН САЙТАЙ УЛС АЖРИХГҮЙ ХАРИН БИД УЛААНБААТАРТАЙГАА ДАРУУЛААД ҮХДЭГ ЮМ БАЙГАА БИЗДЭЭ НОВШОО БИТГИЙ МУУ ЁРЛООД БАЙ
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.91.191)
    хулгайч нарыг сүүлчийн замд нь үдэе зөв
    2012 оны 04 сарын 30 | Хариулах
  • УБ д 12 балл ходлоно (95.27.78.93)
    гэсэн удахгуй гэхэд гэр хороололийнхон л улдэнэ гэсэн 2012. 12. 25 нд гэсэн. яг улс тунхагласан уеэр,,,,,,,
    2012 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.91.187)
    za tegvel zaisand bair avahaa boliyoo. iim medeelel ogsond bayarlalaa tand
    2012 оны 04 сарын 26 | Хариулах
  • zochin (202.55.182.82)
    BOLJ BOLJ. MUUSAIN LUIVARCHDIG BID NAR CHADDAGUIMAA GEHED LUS SAVDAG CHADAH BAILGUI. BUGDIIG NI BOOGNORSON DEER NI GAZAR HODLOOD ,IH TENGERIIN AM,,ZAISANTAIGAA HAMT URSAASAI. HUSEH YUM TER L BNA
    2012 оны 04 сарын 26 | Хариулах
  • их тэнгэр (124.158.75.10)
    Их тэнгэрийн амыг сайхан сайхан л гээд байдаг. яс юман дээрээ хамгийн аюултай л газар юм байнашдээ
    2012 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Хөөрхий хөөрхий тэгвэл будаа болох нь дээ муусайн юмнуудыг дараад алчихаасай
    2012 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    hehe manai darga nar yanaa
    2012 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Номинчимэг: УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн эрх зөрчигдсөн байж болзошгүй асуудлыг ОУПХ-нд танилцууллаа
    8 мин
  • Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    1 цаг 35 мин
  • Парамаунт болон Уорнер Брос Дискавери компанийн нэгдлийг Холливудын 1000 гаруй уран бүтээлч эсэргүүцэв
    5 цаг 28 мин
  • "МАД" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрнэ
    5 цаг 49 мин
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    8 цаг 7 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    9 цаг 26 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    9 цаг 40 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    10 цаг 24 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    10 цаг 27 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    20 цаг 40 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    20 цаг 44 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК