
АНУ-ын Холливудын кино урлагийн салбарын 1000 гаруй уран бүтээлч, тэр дундаа жүжигчин, зохиолч, найруулагчид Парамаунт компани болон Уорнер Брос Дискавери компанийн нэгдэх төлөвлөгөөг эсэргүүцсэн ил захидалд гарын үсэг зуржээ.
Тэд уг нэгдэл нь кино, телевизийн үйлдвэрлэлийн салбар дахь өрсөлдөөнийг бууруулж, уран бүтээлчдийн боломжийг хязгаарлах эрсдэлтэй гэж үзэж байна.
Ил захидалд дурдсанаар уг нэгдэл нь:
- Уран бүтээлчдийн ажлын байр, боломжийг бууруулах
- Үйлдвэрлэлийн салбар дахь ажлын байрны тоог цөөрүүлэх
- Кино, контентын үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэх
- Үзэгчдийн сонголтыг багасгах зэрэг сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй хэмээн үзжээ.

Мөн эсэргүүцлийн ажиллагааг жүжигчин Жейн Фонда тэргүүтэй уран бүтээлчид болон хэд хэдэн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагууд зохион байгуулсан байна.
Энэхүү үйл явдал нь Холливудын түүхэнд томоохон студийн нэгдлийн эсрэг гарсан уран бүтээлчдийн хамгийн өргөн хүрээний эсэргүүцлийн нэг болж байна.














































