Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүд нэг өдөр хог түүгээд л бидний амьдралыг ойлгох болно

2015-4-03
0
ЖИРГЭХ

-“Цагаандаваа”-гаар овоглогдсон 8-80 насны 60-200 хүн хог түүж амьдарч байна-

 

Цагаандавааныхан: Төрийн томчууд хог түүдэг хүмүүсийг үхэж л байвал баярладаг байх

 

Сүүлийн жилүүдэд хог түүж амьдардаг хүмүүсийг хагас зэрлэгшсэн, тэнэг мангар хүмүүс байдаг гэсэн ойлголт нийгэмд түгэх болсон. Зах зээлийн шурганд уруудан “орох орон, оочих аягагүй” болж хог түүн амьдралаа залгуулахаас өөр сонголтгүй болсон тэдний амьдралын нэгээхэн хэсгийг сурвалжлахаар Цагаандавааны хогийн цэгийг зорилоо.

 

Цагаандавааны хогийн цэгт өдөрт нийслэлийн таван дүүргийн 300-400 машинтай 1500-2000 орчим хог хаягдал ирдэг аж. Эндээс л “Цагаандавааныхан“ хэмээн овоглогдсон 8-80 насны 60-200 орчим хүн амьдралаа залгуулдаг байна.

 

Тэртээ холоос хаа сайгүй суунаглах бөөн хар утааг харвал Цагаандавааны хогийн цэг тэнд л байгаа болов уу гэх сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлэв. Тухайн зүгт ойртох тусам эхүүн үнэр хамар сэтлэх мэт үнэртэж, хаа сайгүй элээ, хэрээ эргэлдэнэ. Нийслэлээс 20 гаруй кг зайд байрлах хогийн цэгийг чиглэсэн машины зам зураажээ. Гэхдээ зам хэдийнэ энхэл донхол болж эвдэрсэн байлаа. Өдөрт хог ачсан хэдэн арван машин явдаг болохоор замд буруу өгөх аргагүй. Гэсэн ч Улаанчулуутын хогийн цэг шиг засмал замтай болчихвол зүгээрсэн дээ гэх бодлыг тээсээр Цагаандавааны хогийн цэгийн дунд ирэв.

Энд тэндгүй шатах хогны утаа хоолой хорсгож,  илжирч муудсан зүйлийн эхүүн үнэр дотор муухай оргиулж байсныг нуух юун.

 

Хогийн тэрэгнээс өөр машин ирснийг харсан зарим нэгэн хүмүүс ажлаа орхиод бидэнд дээр ирж уулзлаа. Сурвалжлага хийхээр очсоныг сонссон зарим нь “Та нар тэр гишүүддээ бидний оронд нэг хоног хог түүгээд үз. Тэгээд л бүгдийг мэдэх болно гэж хэлээрэй. Яриа өгөөд бидний амьдрал дээшлэх биш дээ” хэмээн дургүйцэж, чулуу хүртэл нүүлгээд авсан. Харин нөгөө хэсэг нь “Өө дэмий ирлээ буцаад явъя” гомдонгуй хэлээд буцаж алхав. Учир нь хогийн цэгт ажиллаж, амьдардаг хүмүүст гадаад, дотоодын төрийн бус байгууллага, иргэд ирж хоол хүнс, хувцас хунар зэргийг өгч тусламж үзүүлдэг аж.

 

Биднийг очоод тав ч хүрэхгүй минут болж байтал хог ачсан машин ирэв. Бүгд л тэрхүү машиныг дагаж гүйлдэнэ. Залуучууд нь өөрсийн амь нас, эрүүл мэндээ үл хайрлан явж байгаа машинаас зүүгдэж хэн нэгнээс урьтаж өөрт хэрэгтэй зүйлээ авахаар тэмцэж байгааг харахад үнэхээр сэтгэл эмзэглэмээр.

 

Машинаас буусан хогийг гараараа ухаж байгаа нэгэн байхад хог ухахад зориулж хийсэн бололтой дэгээ төмрөөр ухах хүн ч харагдаж байсан юм.

Тэдний энэ ажлыг алсаас ажигласан надад “Асар их байгалийн баялаг, өргөн уудам нутагтай гуравхан сая монголчууд ингэтлээ ядуу амьдрах гэж дээ” гэх бодол гашуун нулимастай хамт амтагдаж байсныг ч нуух аргагүй ээ.

 

Тэд шил, лааз, хуванцар сав, гаазын боллон, мод, төмөр гээд л зарж болох бүхнийг өөр өөрийнхөө шуудайнд хийж байгаа харагдсан. Түүнчлэн өмсөөжөөр гутал, хувцас, нэг тал нь илжирч нөгөө тал нь цэвэрхэн байгаа бололтой төмс, ногоог хүртэл авч байлаа. Ингээд удаагүй байтал дараагийн машин орж ирэхэд өмнө нь болсон бүх үйл явц давтагдав. Харин өмнөх хогийн үлдэгдэл дээр араваад гахай, дөрөв, таван нохой ёстой л нэг зоолж байлаа. Тэндэхийн нохой, гахай үнэхээр тарган юм билээ.  

 

Хог түүж байсан иргэдийн баруун талд гурван хүн ямар нэгэн зүйл шатаагаад зогсч байв. Тэндийг чухам юу хийж байгааг сонирховол хогноос олж авсан кабелийн утаснуудыг шатааж дотроос нь зэс, төмөр гарган авч байсан юм. Эдгээр хүмүүстэй хөөрөлдөж байх зуур улаан туг намруулсан нэгэн портер машин ирэв. Энэ хүн бол түүхий эдийн ченж бөгөөд түүнтэй ярилцах боломж олдсон юм. Мөн хогийн цэг дээр гэр бүлээрээ ажилладаг гэх хоёр иргэнтэй уулзаж зарим нэгэн зүйлийг тодруулснаар сийрүүлье.

 

Иргэн Г.Батчулуун: Эндээ байрлаад ажиллавал өглөө эрт гараад хэдэн төгрөг илүү олох боломжтой

 

-Та энд хэдэн жил болж байна. Өөр ажил хийе гэж боддог уу?

 

-Ах нь хоёр жил эндээс хоолоо залгууллаа. Мэдээж цэвэрхэн сайхан ажил хийе гэж бодолгүй л яахав. Даанч биднийг тавин нас хүрсэн гээд ямар ч ажил голоод авахгүй юм байна. Тэгээд л аргаа барахдаа наашаа ирж байхав дээ.

 

-Энд залуучууд нэлээд байдаг юм байна. Тэдэнд ч гэсэн ажил олддоггүй юм болов уу?

 

-Ах нь гэсэн том хүүтэй. Хүү маань барилгын компаниудад зөндөө ажилласан. Даанч тэд нар нь ажлаа хийлгэж хийлгэчихээд цалингаа өгдөггүй юм билээ. Тэгэхээр хүнд дэмий зарагдсанаас эндээ таван төгрөгөө олсон нь дээр гээд хог ухдаг. 

 

-Хогын машинд дайруулах зэргээр эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гардаг болов уу?

 

-Манайхан хогийн машинд зүүгдэх, булидозорын доогуур хөл гараа оруулах зэргээр бэртэж гэмтэх тохиолдол гардаг. Зарим үед ч амь насаа алдах явдал байдаг шүү. Тэглээ гээд бид хэнд гомдох билээ дээ. Ер нь төрийн томчууд хог түүдэг хүмүүсийг үхэж л байвал баярладаг байх.

 

-Та хаанаас ирж ажилладаг юм бэ. Энд байрлаж ажилладаг хүмүүс байдаг юм шиг байна?

 

-Энд араваад айл амьдардаг. Би Баянзүрх дүүргээс ирж ажилладаг. Уг нь эндээ байрлаад ажиллавал өглөөдөө эрт гараад хэдэн төгрөг илүү олох боломжтой. Гэвч тог цахилгаангүй, агаар нь маш их бохир болохоор хүүхдүүдэд хэцүү гэж бодоод л нүүж ирдэггүй.

 

Б.Батчимэг

www.24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (103.229.121.186)
    Хог түүдэг улс бол нөгөө л зүгээр юм олох гэсэн сэтгэлгээтэй Монголчуудын сонгодог дүр зураг, Монголд одоо 200 мянган ажлын байр эзэнгүй байна гэсэн өөрсдөө сэтгээд юм хийгээч, эсвэл хөдөө гарч мал маллабал арай дээр амьдарч болно шүү дээ, саяхан нэг нэвтрүүлгээр айлын туслах малчин хийж байсан нэг нөхөр цөөхөн жилийн дотор өөрөө мянгат малчин болсон байна билээ.
    2015 оны 04 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.91.83)
    ӨӨРСДИЙН ЧИНЬ СОНГОЛТ ЭНЭ ,БУСДААС ЮУГААР ДУТУУ ВЭ ГЭДГЭЭ БОДОЖ ОЛ
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      chi orchlongoos zail!
      2015 оны 04 сарын 03
    • Зочин
      Чи дут
      2015 оны 04 сарын 03
  • зочин (124.158.91.83)
    ажил хийгээчээ ажил хийгээч залхуунууд минь
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • zochin (150.129.143.28)
    ard tumen ingej amidarch baina gej JAVHLAN heleed baigaa shuude.... said darga nar humuus end yaj amidarch baigaag meddeg ch hudlaa medeegvi tsarailadag... ene hvmuus ergeed ta nariin tolgoi deer sheeh baihdaaa tun udahgvi deeee
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • би (202.55.191.34)
    8-18 насны хүүхэд тэнд ажиллаж болохгүй. Энэ хүүхдийн эрхийн хуулийг зөрчиж байна.
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
    • zochin
      Turiin tolgoid bgaa humuus hog tuuj amidralaa zalguulj bgaa irgedee avrah uhaan daanch alga bh gejdee haramsaltai yumdaa Huvia hicheesen heden bertegchinguud turuus zailah boloogui yum bhdaa shunal ni shulam bolnodoo
      2015 оны 04 сарын 03
    • zochin
      Turiin tolgoid bgaa humuus hog tuuj amidralaa zalguulj bgaa irgedee avrah uhaan daanch alga bh gejdee haramsaltai yumdaa Huvia hicheesen heden bertegchinguud turuus zailah boloogui yum bhdaa shunal ni shulam bolnodoo
      2015 оны 04 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    9 цаг 15 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    9 цаг 20 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    9 цаг 26 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    10 цаг 1 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    10 цаг 23 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    10 цаг 54 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    11 цаг 1 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    11 цаг 21 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    11 цаг 25 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    11 цаг 42 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    11 цаг 45 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    11 цаг 48 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    11 цаг 51 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    11 цаг 54 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    14 цаг 7 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    14 цаг 23 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    15 цаг 12 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    15 цаг 18 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    15 цаг 22 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    15 цаг 32 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК