Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Шинэ хорооллын баруун талд Туул голд 2 автомашин суусан байна гэсэн дуудлагыг НОБГТ-т өгчээ. Дуудлагын дагуу Аврах ангийн бүлгийг очиход голын дунд хэсэгт “Pajero” загварын автомашин, “Микроавтобус” суусан байсныг татаж гарган автомашинд байсан 4 иргэнийг аварч аюулгүй газарт хүргэсэн байна.
Мөн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Байтаг богд амралтын газрын дэргэд Тэрэлж голд автомашин суусан, дээр нь 5 иргэн тусламж хүссэн байдалтай байна гэсэн дуудлагыг өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдыг очиход голын дунд хэсэгт “Бенз 320” загварын автомашин усанд суусан, дээр нь 5 иргэн байсныг аварч аюулгүй болгожээ.
Д.Ундрах /24tsag.mn/