Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинжээч 24: Моди Монголд айлчилж байна

2015-5-17
0
ЖИРГЭХ

        Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 16-18-нд манай улсад айлчилж байна. "Форбс" сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн жагсаалтад дээгүүр бичигдсэн Нарендра Моди монголд ямар зорилготой айлчилж буй нь олны анхаарлыг татаж байна.

 

Учир нь Энэтхэгийн Засгийн газрын тэргүүнүүдээс өмнө нь хэн ч манай улсад албан ёсоор айлчилж байгаагүй юм. 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2004 онд Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, 2001 онд Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар тэргүүтэй манай төрийн томоохон төлөөлөгчид Энэтхэгт айлчилж байсан ч энэ жилийнх шиг хариу айлчлал төдийлөн хурдан ирээгүй билээ. Тиймээс Монголд Нарендра Моди юу өвөртлөн ирж, хариуд нь юу авч явах вэ гэдэг чухал ач холбогдолтой сэдэв юм.

 

 

Нарендра Модигийн "сүйн бэлэг"

 

 

Ерөнхий сайд Нарендра Моди энэхүү айлчлалд хэрхэн ач холбогдол өгч буй тухай Энэтхэгийн төрийн удирдах албаны эх сурвалж мэдээллээ. Энэтхэгийн Засгийн газрын тэргүүний богцонд тун сонирхолтой бэлэг байгаа тухай онцолж байна. Нарендра Моди монголд хийх гол ажил нь Англи хэлний дунд сургууль байгуулах гэнэ. Монголын зүгээс нийслэл Улаанбаатарт Англи хэлээр хичээл ордог дунд сургууль байгуулж өгөх хүсэлтийг Энэтхэгийн талд тавьсан байна. Эрх баригчид энэхүү хүсэлтээ Монгол Улс нь Орос, Хятадын нөлөөнд олон жил байсан тул эдгээр орны хэлийг монголчууд голчлон сурсан бөгөөд, цаашид англи хэл сурах шаардлага өсч байгаа учраас хэмээн тайлбарлажээ.

 

Эх сурвалжийн хэлснээр Энэтхэг Модигийн айлчлалын үеэр сургууль байгуулах тухай асуудлыг зөвшөөрөх бөгөөд хариуд нь Шинэ Дели Монголын эрдэс баялагийн хэмжээлшгүй нөөцөөс тэр тусмаа ураны нөөцөөс хүртэнэ хэмээн харж байгаа гэлээ. Мөн үүгээрээ “өрсөлдөгч” Хятадад чимээгүй сануулга өгөх болно хэмээн хүлээж байгаа аж.

 

"Энэ бол яах аргагүй түүхийн чухал ач холбогдолтой айлчлал бөгөөд хоорондын амлалт  нь дипломат харилцааны боломжийг харуулах болно" хэмээн Энэтхэг дэх Монголын Элчин сайд С.Баяр ярьсан байна. Тэрээр "Энэтхэгийн боловсролын системийг Монгол Улсад асар их хүндлэлтэйгээр хардаг” хэмээн онцолсон байна.

 

Нарендра Моди энэ сарын 16-ны өдөр эх орноосоо хөдөлж, Шанхай, Сөүлээр дайран Улаанбаатарт буух аж. Тэрээр Монголын нийслэлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзах юм.

 

Эх сурвалжийн үзэж буйгаар энэхүү айлчлал Энэтхэгийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой аж. “Учир нь Улаанбаатарын Бээжинтэй харилцах харилцаа нь Шинэ Дели болоод бусад Өмнөд Азийн нийслэлүүдээс нэг их ялгаагүй байдаг. Айлчлалын үр дүнд Энэтхэг “том ах” Бээжинтэй Монголын таагүй харилцаатай байгааг ашиглан чимээгүй дохио өгөх болно. Энэтхэг Бээжин Шинэ Делийн эсрэг Өмнөд Азид явуулсан бодлоготой нь адил аргаар стратегийн ач холбогдол бүхий байраа олж авна” хэмээн тодотголоо.

 

Түүнийхээр айлчлалын үеэр Энэтхэг, Монголын хууль тогтоогчид дипломат харилцааны статусаа “СТРАТЕГИЙН ХАМТРАГЧИД” болгох аж. Мөн Нарендра Моди аль хэдийн эхэлчихсэн хоёр талын батлан хамгаалахын албан хаагчдын хамтарсан сургалтыг илүү өргөтгөх болно хэмээн төлөвлөж байна.

 

Модигийн албаныхны мэдээлснээр тэрээр олон зуу зуун жилээр хэмжигдэх дипломат харилцаагаа хөгжүүлэхийг билэгдэж Буддын шашин голчилдог Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бодь гэгээн Гаяагийн бодь модны зулзган нахиаг бэлэглэхээр бэлджээ. Эндээс Нарендра Моди энэхүү айлчлалд ихээхэн ач холбогдол өгч буйг харж болно.

 

Мөн тэрээр Улаанбаатар дахь Мэдээлэл, Харилцааны төвийг тохижуулахад туслахаас гадна, хорт хавдрын өвчнийг оношлох тоног төхөөрөмжүүд хандивлах юм байна.

 

Түүнчлэн Улаанбаатарт Энэтхэгийн Ерөнхий сайд асан Ражив Гандигийн нэрэмжит урлагийн сургууль байгуулахаар болжээ.

 

Дэлхийд хүн амраараа аман хүзүүддэг Энэтхэг улс хинди хэлээ олон улсад дэлгэрүүлэх бодлого явуулж байгаа хэдий ч Монголын тал англи хэлийг илүүд үзэж байна хэмээн тодотгов. Зөвхөн хувийн өндөр төлбөртэй сургуулиудад англи хэлийг түлхүү үздэг нь Монголын элит ангид ялгарах боломж олгож байгаа аж. Тиймээс англи хэлний улсын дунд сургууль байгуулах нь энэхүү ялгаварлалыг арилгана хэмээн хүлээгдэж байгаа аж. Нарендра Модигийн байгуулж өгөх Англи хэлтэй улсын дунд сургуулийг Энэтхэгийн сангууд санхүүжүүлэх юм байна.

 

Харин энэ их бэлэгний хариуд Монгол Энэтхэгт ямар бэлэг, хэр их хэмжээгээр өгөхөөр  төлөвлөв? Энэтхэг уран, эрдэс баялаг сонирхож байна.

 

Нарендра Моди гэж хэн бэ?

 

Шри Нарендра Моди нь Энэтхэгийн Гужарат мужийн хойд нутагт Ваднаре хэмээх жижигхэн хотод 1950 онд мэндэлжээ. Тэрээр зохион байгуулах, ард иргэдийн санаа бодол нөлөөлөх, олон улсад өөрийн имидж бүрдүүлэх арга барилаараа алдаршсан нэгэн. 

 

Брахманы дээд ангиас гаралтай тэрээр өөрийгөө энгийн нэг цайны худалдаачны хүү гэж доод ангид хамааруулан 2014 оны сонгуулийн үер шуугиан тарьж байв. 

 

1960-аад оны дундуур Энэтхэг, Пакистаны хооронд өрнөсөн дайны үед тэрээр сайн дурын цэрэг болж төмөр замын буудалд ажиллаж байсан.  Мөн 1967 онд Гужарат муж үерт автаж ихээхэн сүйрэл болоход нэрвэгдсэн хүмүүст чин сэтгэлээсээ тусалж явсан нь түүнийг хожим маш сайн зохион байгуулагч, нэр хүндтэй хүн болоход нь нөлөөлсөн юм. Тэрээр 1970-аад оны дундуур ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэж хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулж, өрнүүлсэн нь ихээхэн нэр хүндийг ард олны дунд авчирсан байдаг. Нарендра Моди 1987 онд Бхаратия Жаната намд элссэнээр улс төрийн замнал нь эхэлжээ.

 

Тэрээр Пакистантай хил залгадаг Гужарат мужийг олон жил удирдаж ядуу бүс нутгаас эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй бүс болгон хувиргасан байна. Тиймдээ ч энэ нэр хүндээрээ өнгөрсөн жил болсон Энэтхэгийн парламентын сонгуульд Бхаратия Жаната намаа удирдан оролцож түүхэн ялалт байгуулсан билээ. 

 

Гандигийн эрин үеийг зогсоож, ялан гарч ирсэн Нарендра Моди нь өнөө цагт дэлхийн нөлөө бүхий улс төрч хэмээгдэж байна.

 

Д.Идэр

www.24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (122.201.26.162)
    Энэтхэг гайхалтай түүхтэй орон. Бид түүх, соёл, шашны уламжлалт харилцаатай улс. Эртнээсээ манай удирдагчид дэлхийн нөлөө бүхий энэхүү үндэстэнтэй ойртон нөхөрлөж, хамтарч ажиллаж ирсэн. Хятад хэмээх их гүрний нөлөөг бууруулах, тэнцвэржүүлэхэд хэрэгтэй юм. Welcome to Mongolia!
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • хэхэ (202.5.196.170)
    хэхэ уран байсан ч яадагийн оросууд болохоор уран ухаад болоод байдаг бусад нь болдоггүй юмуу энэ хулгайч нар хэний талд ажиллаад байнаа бүгдийг нь шалгах хэрэгтэй улс орон өөртөө хэрэгтэй зүйлийг энэ новшнуудаас асууж айхгүйгээр хийдэг байх хэрэгтэй
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • ккк (202.179.15.105)
    Энэтхэгчүүдээс англи хэл сурна гэж байхгүй. Дэлхий даяараа энэтхэгчүүдийн англи хэлийг Индглиш гэж тоглоом тохуу хийдэг юм шүү дээ. Энэтхэгчүүд хэлний үзүүр уруулаа ашиглаж ярьдаг, харин англи хэл хэлний дундуур, хэлний угаар ярьдаг. Water гэхийг вадер гэж хэлдэг хүмүүс. Ккк
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Энэтхэг улс нь 1950 оноос хойш боловсролдоо тасралтгүй анхаарч, түүнийхээ үр шимийг өнөөдөр хүртэж буй ард түмэн дээ, Ирээдүйн дэлхийн инженерүүдийг Энэтхэг тодорхойлох нь маргаангүй үнэн болсон. Бид тэднээс суралцах ёстой. Англи хэлний тухайд аялга бол аль ч орны хүмүүсд байдаг. бүр цаашлаад хувь хүний асуудал болохоос Энэтхэгийн асуудал биш юмаа. Зүгээр суралц.
      2015 оны 05 сарын 06
    • хэхэхэ
      хэхэ англи хэлээр А ч байхгүй байж чи зүйгээр л хуц хахахаха
      2015 оны 05 сарын 06
  • Зочин (118.70.170.139)
    Төрийн албан ёсны айлчлалыг албан ёсоор зарласан юмуу.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.35.204)
    Монголыг НУБ д элэхэд Ж Неру маш сайхан уг хэлж хогжиж байгааа орнуудын саналд нолоолж байсныг мартаж болохгуй ээ Англи хэлтэй сургууль хэрэгтэй
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    англи хэлтэй сургууль ч гэх шиг ер нь хэнд хэрэгтэй юм бэ? монгол хэлээ сайн сурч чадахгүй байхад
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    энэ чинь ч багазаангүй гардаа, одоо удахгүй Монголбын ураныг дуусгах юм байналдааа
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    6 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    50 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    1 цаг 38 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    1 цаг 47 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    1 цаг 51 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    1 цаг 51 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 55 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    1 цаг 58 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    2 цаг 0 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    2 цаг 30 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    2 цаг 31 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    2 цаг 50 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
    3 цаг 15 мин
  • Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
    3 цаг 19 мин
  • Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
    4 цаг 24 мин
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    20 цаг 50 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    21 цаг 13 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    22 цаг 45 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    22 цаг 53 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    23 цаг 12 мин
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК