зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын даргыг “Түр орлон гүйцэтгэгчид” хэлэх үг байна

2015-5-05
0
ЖИРГЭХ

        Сүүлийн үед намын даргын ажлыг сонгогдож бус “булааж” шахуу авсан АН-ын даргын үүргийг “түр орлон” гүйцэтгэж байгаа З.Энхболдын гаргаж байгаа шийдвэр, хэлж байгаа үг, мэдэгдэл, намынхаа гишүүдэд гаргаж байгаа аяг аашийг хараад  зүгээр сууснаас зүлгэж байх хэрэгтэй гэж бодлоо.

 

Хараад байхад туслах, зөвлөх, төрсөн охинд нь ял өгнө, хар гэрт хорилоо гэсээр байгаад Ерөнхий сайдыг нь үлдээсэн гэж харагдуулаад намын даргыг нь авсныг АН гишүүд бүгд мэдэж байгаа учраас “булааж” гэж хэллээ.

 

Юуны өмнө АН, түүнийг бий болгож босгосон олон мянган дэмжигч сонгогч, гишүүд бол таны 1996 онд байгуулж 2000 оноос бусдад байр түрээслүүлж авшиг хүртдэг “Интер” компанийн чинь ажилчид биш гэдгийг хэлмээр байна.

 

Улс төрийн үндэсний том намыг “хувьчилж” авчихаад гишүүдийг хурууныхаа үзүүрээр “чи энд суу, чи, тэнд суу, чи гарч бай, харин чи зайл” гэж суугаа харагдаад байна.

 

Намынхнаа бүү хэл их хурлын гишүүдийн хэлэх үг, өргөн барих хууль, хурлын дэгийг ч спикер биш дарангуйлагч маягаар хандаж байгаа нь харж суугаа бидэнд мэдрэгдээд байдаг юм.

 

Үүгээрээ юу хэлэх гээд байна гэвэл:

 

1. АН-ыг фракцгүй болгосон гэх тэнэгүүдийг хуурах үг хаа замхрахыг эхлээд хэлье. Энэ нам ардчилсан хөдөлгөөний гол түүчээ, цохилтын нударга, үзэл санааны генераци, түүнийг тэтгэх амь зуулга нь болж ирсэн 3 намын угшил, түүнийг бий болгосон хүмүүс нь олон мянгаараа 90  хувь нь 60 нас ч хүрээгүй оршсоор байгаа бөгөөд тэд үзэл баримтлалынхаа огторгуйд өөрсдийнхөө анхны өгөгдлөө тээсээр яваа билээ.

 

Тэр бол олны мэдэх МоАН, Соцдек, Мүдняк гурав. Тэд явсаар МоАХ, Алтангадас, Мүдняк фракц болсон нь яалт ч үгүй үнэн. Энэ гуравт багтаж яваагүй дундаас ирсэн нөхөд эсвэл санаа нийлээгүй нөхөд зарим нь бүүр Жамух, Алтан, Хучир шиг оорцоглож муудалцах, эрх ашгийн түр холбоосоор нэгдсэн том овоо тойруулаад хүмүүсийн босгодог бага овоонуудаас бүрдсэн нэгдлүүд бий. Тэр нь намын бүлгийн хүрээнд бий болсон байдаг “урт дурын ноёд”-ын хуйвалдаант бүлэглэл гэж болох юм.

 

Ямар ч тохиолдолд “алим модноосоо хол унахгүй” нь хуулиар дээрх 3 дээр цугларцгаадаг.

 

Энэ 3 угшлийг байхгүй боллоо гэж зарлаад Энхбаярын нам шиг нэг нотоор зэрэг дуугарна гэвэл үүн шиг худал байхгүй, мөрөөдөл. Цагтаа энэ мөрөөдлийг Ц.Элбэгдорж ч зүүдэлж явсан, М.Энхсайхан ч, Д.Дорлигжав ч оролдож явсан. Үнэнийг зөвшөөрч, эвээр зөвшилцөе гэсэн нь Н.Алтанхуяг л байх. Тэглээ гээд ялалт байгуулахад нь саад болж чадаагүй.

 

Дундад зууны өндөрлөгтэй жишвэл их эзний цэрэгт Урууд мангудууд цохилтын хүч болж, татарууд хошууч болж, мэргэдүүд дунд эгнээнээс харвах их бууны хороо болж, тайчууд тархи нь болж байх үед татарын хороонд мангудын баталионыг захируулж, тайчуудын хороог мэргэдийн дивизтэй нийлүүлсэн бол Хорезмийг ялж чадахгүй байсан шиг МоАХ эсэргүүцэн өлсөж, соцдек “уран бэрийн нүүдэл” хийж, мүднякууд баабарын 2 см-ыг хийхээ тохиролцож тэд ялж ялагдаж ирсэн.

 

Одоо үүний эсрэг аль нэг талыг нь хэлтийлгэхэд системээрээ доргиод ирнэ. Тэр үед АН хэмээх “агсан морь эмээлээ гэдсэндээ” авсны дараа З.Энхболдыг загнаж, зодоод ч нэгэнт өнгөрсөн хорвоо болно.

 

2. Зөвхөн УИХ-ын гишүүдийг бүгдийг нь “ногоон гэрлээр” дэвшүүлнэ гэж бодож байгааг чинь АН-ын олон ҮЗХ, үе үеийн гишүүд, зорьж тэмцэж ирсэн бусад гишүүд алга ташаад дэмжих нь юу л бол. Хүчээр юм уу, улс төрийн намын хуульд өөрөө дархлагдах заалт оруулж эзэн сууна гэж байгаа бол жинхэнэ “дотоод иргэний дайн” өрнөж ихээхэн гарз гарна.

 

Тэгж яривал түмэн олон сонгогчид, монголчууд АН-ын масс дотор итгэл даагаагүй, улс гүрнээ, Ардчилалын нэрийг баастсан, намынхаа нэр хүндийг олон түмний дунд унагасан, популизм хийж улсынхаа засаг төр, эдийн засгийн “алуурчин” болсон этгээдүүдэд таалагдан намын даргын суудлаа бөхөлж, тэднийг дархална гэвэл олон мянган гишүүд чинь эсэргүүцэх болно шүү.

 

Намын доторх “хар жагсаалтан”-д оруулж цаашид улс төрд зүглүүлж болохгүй олон эрүүл биш хүнийг дархалж, АН-ын 4 цаг үеийн эрүүл саруул, эрдэм боловсролтой, төлөв төвшин, улс гүрнээ, намаа боддог мянга мянган сэхээтэн байхад тэдний төлөөллийг бодлогоор дэмжин оруулж улс төрийн намынхаа нэр хүнд, боловсон хүчний бодлогыг эрүүлжүүлэхийн оронд хорлох гэж байгаа юм шиг энэ үйлдлийг тэвчих ёсгүй.

 

Өөрийн чинь байгуулсан эрх ашгаараа нийлсэн “түр хороо” шиг эрх ашиггүй болмогцоо алга болохооргүй жинхэнэ органик нэгдлийг хүчээр “ураг таслах”-ын оронд 1 дүгээр эшалоноо харин дархалж, дээр нь Халзаак, Баабар нараа оруулж ирэх, 2 дугаар эшалоны маш олон туршлагатай эрүүл саруул хүмүүст өрсөлдөх боломж олгох, энэ шатны маш олон улс төрийн намгүй бол үхчих гээд байгаа түүгээр амьдардаг, тэргүй бол хэн ч биш боловсрол, мэдлэггүй харанхуй мөртлөө бие голохгүй энэ намын аранга болсон нөхдөөс эвтэйхэн холдмоор байх юм.

 

Энэ л хэсэг АН-ын өнөөгийн их хурлын гишүүд дотор шахалдаж намын нэрээр орж ирчхээд алаад байгаам биш үү. Шулуухан хэлэхэд засгаа унагааж тоглосон хэд дүрмээр дэвших ёсгүй, үргэлж намынхаа бодлогын эсрэг явдаг Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан, эдийн засгаа хорлох популизм хийсэн Д.Ганхуяг, Н.Батбаяр, хаа ч очсон урвагчдын талд явдаг Арвин, давхар дээлтэй байх ёстой гэж орилж явсаар намынхаа засгийг унагааж урвасны шанд сайдаар шагнуулснаа дээлээ тайлахаа мартсан нүүрээ ширлэсэн Бурмаа нараас энэ удаа  салах ёстой.

 

Бүхэл бүтэн дүүргийг, дүүргийн АН-тай нь хувьчилж аваад эрүүл гишүүдийн нүүрийг улайлгаж яваа Баян голын нэг нөхрөөр бид алин болгон этикетик болгож явах юм бэ гэж гишүүд буруу харж уйлан зөв харан инээж сууна.

 

Та Баянхонгор аймгаас нэр дэвших гэсэн ҮЗХ-ны гишүүнийг уяач, унаачаар нь тэгж доош чихэх ёсгүй. Баянхонгорт 17 чингэлэг хятад спиртыг кетчуп болгон шахсан, төмөр замын ажлыг 8 жил гацаасан, бизнесүүдийг АТГ-аар дарамтлуулж дээрэмддэг, дээд боловсролгүй гэж дуудуулаад намын нэр, ажлыг хорлоод байгаа Х.Баттулга гишүүн, өдөр бүр ордон дотор согтуу явдаг, хаашаа ч хамаагүй бөмбөрөөд тогтдоггүй юу ярьж хэлээд байгааг нь ойлгоход бэрх, чирч гулдарч байж авчирсан Ганбат гэх нөхрөөс өөр эрдэм боловсрол, мэргэжил мэдлэг, улс орноо бодсон АН гишүүн энэ аймагт байхгүй гэж танд хэн хэлж, хэн ийм эрх мэдэл олгосон бэ.

 

Баянхонгорыг эрдэмтэдийн орон гэж л сонссон болохоос эргүү дуракууд нам эвслийн нэрээр ирчхээд дархлагддаг газар гэж сонсоогүй. Товчхон хэлэхэд намын гишүүд чинь амныхаа зугаа гаргаж доош нь чихүүлээд байх боол зардас бус үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлдэг сүмийн найрал дуучид шүү гэдгийг сануулах нь зүйтэй.

 

Олон нийтийн хэрэгслээр ярьсан эдгээр үг чинь доллар өгье гээгүй болохоор таалагдахгүй, янз бүрээр ойлгогдож байна.

 

Өчнөөн олон сайхан боловсрол эзэмшсэн 3 дугаар эшалоныхнаас түлхүү оруулж ирмээр байх юм. Энэ бол С.Гантөмөр, Д.Тэмүүжингийн үеийхэн. Олны дунд танигдсан сайн мэргэжилтэн Ардчилалыг дэмжигчид, нийгэмд эрүүл харагдах сэхээтнүүд оруулж ирмээр байна. Ухаандаа Болдсайхан эмчирхүү. Одоо АЗХ-ны залуусын төлөөлөл АН-д маш олон болжээ. Тэдний төлөөлөлийг нэмэх хэрэгтэй. Ингэж эрүүлжих учиртай.

 

Одоогийн байгаа УИХ-ын гишүүдийн нэг хэсэг нь үнэхээр сонгогдож чадсан гэдэг нэрээр халхалж болохооргүй хэцүү хүмүүс олноороо байгаад олон түмэн, намын масс эгдүүцэн, харамсан ярилцаж байна.

 

АН-ын нэр хүндийг унагааж байгаа гол 2 хүчин зүйлийн нэг нь төрийн өндөрлөгт гарсан манай намын нөхдүүд нөгөөдөх нь УИХ-д намын нэрээр шургалаад эргээд нийтээр хүлээсэн дүрэм, зөвшилцлөө нулимж байгаа хэсэг гишүүд гэж харагдаж байна.

 

Үүнийг засахгүйгээр сонгуульд энэ чигээрээ орно гэвэл ёстой “гуцваа” гэж захын гишүүд эсэргүүцэх болно. Тэгэхлээр Баабарын хэлдэг дэвшүүлж болохгүй гишүүдийн нэрс гаргаж, эсэргүүцэх хөдөлгөөн өнөө маргаашгүй босож ирэх болно.

 

Дахиад нэг муухай харагдуулж байгаа зүйл СХД–ийн нам удирдахдаа бүх шатны олон сонгуульд цухуйж үзээгүй нөхрийг генсекээр авчирч тавиад нам битгий хэл ангийн бүлэг салааны дарга ч хийж үзээгүй таниар энэ хэврэг догшин намыг удирдуулж, сонгуульд зангидсан нударга шиг авч орж, бааштай, мөнгөтэй, хагас цэрэгжсэн зохион байгуулттай, башир, төрд шургалаад ороод ирчихсэн өрсөлдөгчөө ялаад гараад ирнэ гэсэн итгэл бидэнд ерөөсөө төрөхгүй байна. Анхны мэдэгдэл, ярилцлага бүхэн чинь намын анхан шатны масс дотор эгдүүцэл төрүүлж байна.

 

Яах гэж ялагдаад шоконд орсон, хатавчинд хэвтэж байсан “зомби”-ийг плазм хийж босгон ирж, Нянгар шиг хаданд гаргаваа гэж АН чинь, олон сэхээтэн, дунд шатны намын байгууллага чинь харамсаж байна. Энэ бүхнийг давж гараад ялалт байгуулж чадвал хэлэх юм алга.

 

Намд нэр дэвшүүлэх зарчим, намын хамт олны хүсэл эрмэлзэл, олон түмний хүлээлтийг харгалзан сайтар судлан, орон нутаг анхан шатны байгууллагын санал эрмэлзлийг тусган шат шатны байгууллагаар хэлэцүүлэн оруулж батлуулсны дараа зарлуулах ёстой болохоос хулгай, хуйвалдаанаар нэг нэгээр нь дуудаж уулзан хувьчлаад авсан компанийн эзэн шиг хандана гэвэл үүн шиг худал юм байхгүй шүү.

 

Та өөрөө АН-ын нэрээр, жагсаалтаар гарч ирчхээд, өөрөө татаж унагаасан намынхаа даргынхаа дэмжлэгээр спикер суучхаад “хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх” гэхийг чинь жинхэнэ МоАХ, жинхэнэ Соцдек, жинхэнэ Мүдняк яагаад ч дэмжихгүй.

 

Эрх ашгаараа нийлсэн таны “торгон цэргүүд” намын масс дотор жин татахгүй байгааг хөрсөн дээр байгаа хүнийхээ хувьд бат хэлье. “Албан тасалгааны цонхоор, амьдрал сайхан харагдаж байгаа” бол амьдрал дээр тийм биш шүү.

 

Сонгуульд ялъя гэвэл намынхаа ажлыг маргаашаас хийж эхэлмээр байна. Д.Дорлигжав, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар намын дарга шиг өдийд язагнуулан, өөр өөрийнхөө арга барилаар ажиллаж байсныг л мэдэхээс тань шиг тэрүүхэндээ хуйвалдаж, намын масстай ажиллахгүй анхан шатаа сонсохгүй, захиргаадаж, занадаг, хагалж бутаргадаг, ялж үзээгүй хүнээр генсек тавьдаг, эрүүгийн хүнд элементээр аймгийн намын дарга тавих гэж зүтгэдэг намын дарга ёстой харсангүй.

 

Энэ бол намын чинь олон түмний бодол, хүлээлт, үзэл бодлын нийтлэг илэрхийлэл шүү.

 

Энэ чигээрээ зүтгэвэл таныг дэврэх гэж байгаа сүүтэй цайны данхны таглаа аваад хажуу тийш тавьж дэврэхийг нь болиулж, нэгдмэл байлгаж чадах хүнээр удирдуулахаар зүтгэх болно шүү.

 

АН-ын анхдагчдийн нэг Ц.ЦЭРЭН

2015 ОНЫ 04.19

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (44)

  • Ardchilalig husegch ard (27.123.214.121)
    A namin zasgiin gazrig unagaj shorootoi hutgax sonirhol Saihanbileg. Bayartsogt 2t daan ch ih bsan da.Odoo ter hoerig haraarai. MAN in hetevch negtei naiz nartaigaa niileed idej uuhaa l bodoj suuna. Uur yu ch bodoogui. Hiij bgaa ajil ch alga. Iim humuusiig dahin ner devshuulbel Enhboldoo delhiigees zailaarai.
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    jaahan logic-toi yum bichmeer yum daa kkk
    2015 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (43.242.243.150)
    Энэ намыг болохгүй болохоор л Батзандан гишүүн эсэргүүцээд байгаа юм бишүү. Тэгээд бичсэн юм чинь болохгүй бүтэхгүй байна гэчээд болохгүй бүтэхгүйтэй нь эвлэрэхгүй эсэргүүцээд байгаа хүнийг бас зайлуул гэхийн. Захиалгаар юм бичихээр ингээд авцалдаагүй юм бичиж байгаашд
    2015 оны 05 сарын 17 | Хариулах
  • zochin (103.229.121.110)
    Hamiin dargaa urdaa tug bolgoj tulaldaand oroh eostoi bishvv. AH iinhan vneheer ambitsaa diilehgvi yum aa. Altanhuyagiin buunii nohodiin servvn zvvd shiw dee. 2016 ond Enhboldoor udirduulaad songuulid orhod yalagdana, Altanhuyagaar udirduulaad orhod yalna gej yu dongosood baigaa yum be. Ene namiig yavdag hvvhen, hamaatan sadan, naiz, nuhud, egch dvvs, hvrgen bereeree VZH g dvvrgechiheed ..... ene hvnees tvr ch boltugai salsan nl yalalt....EZ iin hyamraliig bitgii nam uls turiin udirdlagatai holbood soliorood bai.
    2015 оны 05 сарын 17 | Хариулах
  • ТЛЛЛ (66.249.84.239)
    ӨМХИЙ НАМУУД ЯЛЗАРААД ДОТРООСОО ӨТӨӨД ӨТНИЙ АСУУДЛААРАА ХЭМЛЭЛДЭЖ БАЙНА УУ!?!? УЛАМ ТӨРД БАЙР СУУРЬ ЧИНЬ ХУМИГДАЖ БАЙНА ХӨГШИН НАМУУДАА
    2015 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (1.218.164.186)
    Altanhiiagiiig iaraltai avchirch ajliiig hi hiilge. Gomdliig ni tail. Altanhuiagiig dagaj iavj edii hvrsen Beltreg enhbold Baiarcogt Saihanbileg nariig bvnii araas hutga shaadag gedgiig ard tvmend zarlaj zailuul
    2015 оны 05 сарын 16 | Хариулах
  • зочин (150.129.141.65)
    АН ыг зайлуул
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • Ядарсан ард (122.201.22.213)
    за даа одоо ч жил хурэхгуй хугацаа.. Дотроо АН хэцуу байгааг гадныхан бусад нам эвслууд сайн ойлгож байна шуу... Ард тумнээр тоголоод боллоо гэсэн бид чадахгуй гэсэн ойлголтоо АН-хан мэдсээн... 2016 онд бусад намууд АН-с айлтгуй тэд бараг сонгуулд орохгуй болсон дотоод шуум ТА НАРТ БАЯР ХУРГЬЕ!
    2015 оны 05 сарын 15 | Хариулах
  • BATAA (202.21.114.58)
    CHONIIN SUREGT HEZEECH BELTREGEN UDIRDAGCH BAIDAGGUI BELTREG BOL URUVDMUUR AMTAN
    2015 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.143.183)
    Altankhuyagiig butsaagaad AN dargaar tavih ni zuv shuu hun ardaa...muu lalar Enkhbold neeree AN-iin ner hundiig ulan dooroo gishgej bna
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.227.162)
    Би 1998 оноос АН-ын бүх шатны сонгуульд саналаа өгч дэмжиж, өмөөрч, итгэж ирсэн. Одоо ардчилсан намыг нэг удаа гаргаад харах хэрэгтэй гэж их л ухуулж явсан, гарч ирээд ажилласан шиг ажиллаж дархлаагаа тогтооно, нэг хэсэгтээ удирдлагаас салахгүй сайн ажиллана гэж бодож байсан ч сүүлийн үеийн байж байгааг нь харахаар нулимах ч багадмаар байна. Одоо та нар өнгөрсөөн, Монголчууд наад явуургүй улс төр, албан тушаалын мөнгөжүүлсэн нүүр царай, чадваргүй боловсон хүчин, юм үзээгүй өлөн занг чинь хархаараа нэг харлаа. Гүйцээ сайн ид тэгээд дээлээ нөмрөх өдрөө хүлээ.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.195.32)
    Алтанхуягийн үед 34 хувь байсан АН-ын рейтингийг 20 болтол унагаасан хүмүүс бол Зандаахүүгийн Энхболд, Цахиагийн Элбэгдорж, Халтмаагийн Баттулга 3 билээ. АН-ын үүрдийн өрсөлдөгч МАН амьсгал хураахын даваан дээр амь тариа хийж босгож ирэн одоо дийлдэхээ больсон мангас болгож өөд нь татсан хүмүүс бол ЭРДЭНИЙН БАТ-ҮҮЛ, ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД, ХАЛТМААГИЙН БАТТУЛГА нар гэдгийг АН-ын олон мянган гишүүд мэдтүгэй. Одоо асар их хөрөнгөний эзэн болох, ивээн тэтгэгч Эм Си Эс-нь хүчирхэг олигархи болох МАН 5 толгойн гэрээний дараа сонгуульд баарагүй ялна. Тэр тохиолд АН үүрд унтана. Зөвхөн МАН ба нүүрсний олигархиуд, хоорондоо тохирсон хэдэн нам дамжсан хулгайч нар дархалагдана. Эд нар үүнийг л хүсч байна. ЗИ эрх биш намын хариуцлага хүлээж байгаа болохоор 5 толгойг МАНАН-ийн олигархиудаас авч үлдэх гэж гүрийж л байгаа байх.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
    • Зочин
      zuv heljee...
      2015 оны 05 сарын 06
  • Зочин 2015 (49.0.160.103)
    2016 он бол гуравдагч Мянганы 17-р он мөн. Тиймээс 17 тоон утгаараа толгой хагарах гэж нэг асуудал бий шүү. Эндээс 2016 оны улаан бич жилээс өмнө төв Азийн Чингисийн Монголчууд хэмээхүйг танин мэдэх хамгаас чухал. Харин 2016 онд бол Дэлхий дахинд асуудлыг шийдэх он юм. Гэтэл, боломж олгохгүй байх нь хожуу өөрсдөө илүү их боломжоо алдах аюул бий шүү. Монгол хэмээхүйг эрхэмлэх хамгаас чухал, нэг Нам 13-р зууны үйл хэргийг гүйцэтгээгүйг санагтун. Гэвч амжилт хүсье. Гэхдээ улаан бич жил бичний толгой хагарна шүү нөхөд минь. Илүү ихийг мэдэхийг хүсвэл энд хариу үлдээ
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин 2015 (49.0.160.103)
    Оюун санааны Эрх чөлөө үгүй бол бусад Эрх чөлөө юу ч биш. Үүнийг 21-р зуунд нөгөө л 1911 оны үеийнх шиг өрийн данс нээчёихлдээ шүү дээ. 1911 онд өрийн данс ураад хаячихаж болдог байлаа харин одоо бол өрийн данс улам зузаарах л ажээ. Өөрөөр Монгол орон Дэлхий дахинг тохинуулах өөр бодлого хэрэгжүүлж болно гэтэл түүнээ үл ойлгох нь эмгэнэл мөн.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин 2015 (49.0.160.103)
    Одоо 1989 оны Уолс төрийн товчооны нөхдөөс юугаараа ялгаатай вэ?? Монголын нийгэм харанхуй үедээ орчихоод сэрнэ, гэгээрнэ гэж суух юм. Хэрвээ мөнх тэнгэртэн Монголчууд бол сэрэх, гэгээрэх, бясалгах ямар ч шаардлагатгүй шүү дээ. Юу болоод байна, Гэтэл, 21-р зуунд ариун бус Бурхан шүтэж Чингисийн Монголчууд биш гэдгээ баталлаа. Юу болоод байнаа. Ардчилал гэгч мөн чанараа яаж олох вэ?? Харанхуй үе рүү орж олох уу? Монголчууд 21-р зуунд Оюун санааны Тусгаар тогтнолоо олоогүй үед хэзээ ч хараат байдлаас гарахгүй.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин 2015 (49.0.160.103)
    Яарвал даарна гэгчээр яах гэж 1989 оны сүүлчээр үйл хэргээ эхлэнв та нар, яах гэж Төрийн үйлийг шарын лам нарыг оролцуулав, яах гэж цагаан Морин жил өлсөв??? Энэ бол та бүхний сонгодог 3 алдаа. Хэзээ байхад цагаан Морин жил цагаан Морин хүлэгт Баатар өлсөж хэвтэх вэ??? Бэлэгдэл гэгч хаана байна. 1984-1986 онуудад Намын Төв хороо, Сайд нарын зөвлөл, Улс төрийн товчоог тус бүр 3 удаа хуралдуулж эцэстээ бүгд хурлаар асуудал оруулж байлаа. Архивын баримт хуулбарлаж авсан үзэж ч болно. Гэтэл одоо нэг ч асуудал шийдэх боломжгүй байгаа. Эндээс дордсон уу гэвэл дордсон шүү дээ нөхөд минь,
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин 2015 (49.0.160.103)
    Эх болсон 6 зүйл гэж буйн адилаар 21-р зууны Монголчуудахд 5 толгой гэх нүүрсний орд ба 1 толгой гэх Оюу толгой бүгд 6 толгой ёстой л алганы хонхор шиг хазаж ч чадахгүй долоох гэгч болж түүний эргэн тойронд хардлага шунал хэрүүл эргэлдэж байх юм. Газар зүйн байрлалын хувьд хаана оршин буйг нэг сайн шинжээрэй. 1984 онд зэс Эрдэнэний орон болж үлдсэн ч одоо мөхсөн 6 толгой тойрсон хэрүүл бужигнаан итгэл цөхрөл л эргэлдэнэ. Ингэсээр Монгол орон Оюун санааны Тусгаар тогтнолоо ч алдсан, Эдийн засгийн Тусгаар тогтнолоо ч алдсан, шалтгаан нь энгийн гуулин орон болсон явдал мөн. Үүнд мэдээж ариун бус Бурхан шүтэх ёс ба харанхуйн мөргөлтөнгүүд харанхуйн оронд орой бүр аялж байгаагаар бүр 1189 оноос ч өмнөх үед Монгол оронг аваачсан ийм үйл хэг өнгөрсөн 26 жилд болжээ.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • зочин 2015 (49.0.160.103)
    Улс төрийн Боловсрол нь Төрт ёсны Оюун санааны Хувьсал дор явагддаг юм. Гэтэл түүнийг мэдэхгүй бол асуудал тун ч бүрхэг. Монгол орон ийм байдлаар цаашид хэрхэн удаан тэсэх бол? Энэ хамгийн эмзэг асуудал, учир нь АН бол харьцангуй залуу түүнд Маяагийн тоолол-ын 26 нас л бий шүү дээ. Харин дахиад 26 жил оршин тогтнох уу??? Гэтэл Монгол Улс хичнээн жилийн түүхтэйг 26 жилийн түүхт Намтай хэрхэн харьцуулах билээ. Туршилтын туулай шиг л өнгөрүүлсэн он жилүүдэд дандаа дотроосоо дотуур гэгээнд ороогдон унаж явсан түүх нэн эмгэнэлтэй шүү дээ. Тэгээд ч лого-гоо нэг сайн хараач та нар, хөх өнгө нь ус гэж үзэх үү? улаан өнгө нь гал гэж үзэх үү? аль нь түрүүлээд байна даа, улаан өнгө ардаа хөлдөө чирсэн мэт харагдах нь нэн хүнд бэлэгдэл мөн. Түүнчлэн дээшээ харсан амтай хавирган сар 37 -р өргөрөгийн өмнөх Гондваны тивийг заадаг юм. Тэнд бодит байдлаар Саран ингэж ч харагддаг. Тэгэхээр, зүүн Азийн орон зайнд оршин буйгаа ч бас төсөөлөх хэрэгтэй. Эндээс нэгэн цогц Гео-Политик бодлого тодорхойлогддог
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.181)
    Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид хориглох нь зүйтэй.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.181)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.181)
    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.123.181)
    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
    2015 оны 05 сарын 06 | Хариулах
  • ard tumen (103.26.195.162)
    БЭЛТРЭГ ЭНХБОЛД АН ЫН ФРАКЦИУДЫН ТАТАН БУУЛГАСАН ШАЛТГААН НЬ АЛТАНХУЯГ ШИГ ОГЦОРОХООС АЙЖ ХАМГААЛАЛТ ХИЙСЭН ЦАРАЙ НЬ.. БЭЛТРЭГ ЭНХБОЛД ГАЙГҮЙ РЕЙТИНГТЭЙ БАЙСАН АН ЫГ ШАЛНЫ АЛЧУУР БОЛГОЛЛОО ДОО АЛТАНХУЯГИЙГ БУЦААЖ ТАВЬЖ АН аа АВАРЬЯАА
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • irgen (103.26.195.162)
    БЭЛТРЭГ ЭНХБОЛД АН ЫН ФРАКЦИУДЫН ТАТАН БУУЛГАСАН ШАЛТГААН НЬ АЛТАНХУЯГ ШИГ ОГЦОРОХООС АЙЖ ХАМГААЛАЛТ ХИЙСЭН ЦАРАЙ НЬ.. БЭЛТРЭГ ЭНХБОЛД ГАЙГҮЙ РЕЙТИНГТЭЙ БАЙСАН АН ЫГ ШАЛНЫ АЛЧУУР БОЛГОЛЛОО ДОО АЛТАНХУЯГИЙГ БУЦААЖ ТАВЬЖ АН аа АВАРЬЯАА
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • irgen (103.26.195.162)
    БЭЛТРЭГ ЭНХБОЛД АН ЫН ФРАКЦИУДЫН ТАТАН БУУЛГАСАН ШАЛТГААН НЬ АЛТАНХУЯГ ШИГ ОГЦОРОХООС АЙЖ ХАМГААЛАЛТ ХИЙСЭН ЦАРАЙ НЬ.. БЭЛТРЭГ ЭНХБОЛД ГАЙГҮЙ РЕЙТИНГТЭЙ БАЙСАН АН ЫГ ШАЛНЫ АЛЧУУР БОЛГОЛЛОО ДОО АЛТАНХУЯГИЙГ БУЦААЖ ТАВЬЖ АН аа АВАРЬЯАА
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Батаа (112.72.13.35)
    Дүр эсгэсэн Ардчилагчид 25 жил Зомби хийлээ.Одоо энэ үлгэн салган яваа Зомбинууд авсандаа хэвтэх цаг болжээ.ДАЛД ОРЦГОО Хүний оронцогууд аа.Монгол улсыг минь хэдхэн фракцуудаараа дамжуулж үгүй хийхийг чинь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.143.183)
    Enkhboldiig ogtsruul
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • maasha (46.173.194.171)
    Enkhbold,Erkhembayr arai juldaj bainaa.Nuur carai ch evgui yum.Ug yria ch avakh yum alga.Arai donguur knokhodoor namaa udirduulaachee.Iim burantagtai nokhoduud ta nariig laaz oshiluulne shuu...
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • javkhaa (150.129.143.183)
    Unen shuu Altankhuyag AN-iig sain udirdaj yvsan darga baihgui, baival heleed ugchih. Tiim bizdee? Ugaasaa ilt baisan...Enkhbold dargiig bi huvidaa hundelj yvdag baisan gehdee ene niitlel bol yag uneniig ni helchihej. Odoo ter zugeer l daranhuilagch...arai bishee
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.11.67)
    AN namiin oligarhuud uneheer ballan doo. AN-iig uls turiin tavtsangaas archih heregtei. MAN mandtugai
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • АН-ын дэмжигч (150.129.143.16)
    Зи үнэхээр жулдаж байна. Тэр хүчтэй, нөлөөтэй хошуучлагч яавч биш гэдэг нь улам бүр тодорхой болж байна. Түүнийг хэн болохыг хүмүүс таньсан нь, тэр өөрийгөө хэн болохоо сайн таниулж байгаа нь чухал гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь дээ.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.128)
    Äàëáààíûõàà õ¿ç¿¿ã¿é õ¿íèéã õ¿ç¿¿òýé õ¿íèé ä¿ðñýýð ñîëü
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.140)
    Нээрээ энэ чинь юу болж байнаа бэлэгдлээ бодсонч нэгч ялж үзээгүй хүнээр удирдуулаад яаж сонгуульд орох юм болж байнаа
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • зоочин (103.9.90.140)
    ёстой сайн даргаа байнаа. энхболд доогуур хараад мандатугай
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • ЯнагЛам (180.235.187.115)
    Хмммм Энхболд Эрхэмбаяр 2 Э нийлж ганц намын чинь толгойг залгиж дээ Уйлаад яахав уйлаад яахав араас нь буян үйлд Одоо ирэх сонгууль АН- энэ байдлаараа бол Элсэн цөлд хонин гүрвэл болж төрөх нь дээ
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.21.234)
    БЭЛТРЭГ ЭНХБОЛД АН ЫН ФРАКЦИУДЫН ТАТАН БУУЛГАСАН ШАЛТГААН НЬ АЛТАНХУЯГ ШИГ ОГЦОРОХООС АЙЖ ХАМГААЛАЛТ ХИЙСЭН ЦАРАЙ НЬ.. БЭЛТРЭГ ЭНХБОЛД ГАЙГҮЙ РЕЙТИНГТЭЙ БАЙСАН АН ЫГ ШАЛНЫ АЛЧУУР БОЛГОЛЛОО ДОО АЛТАНХУЯГИЙГ БУЦААЖ ТАВЬЖ АН аа АВАРЬЯАА
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.21.234)
    БЭЛТРЭГ ЭНХБОЛД АН ЫН ФРАКЦИУДЫН ТАТАН БУУЛГАСАН ШАЛТГААН НЬ АЛТАНХУЯГ ШИГ ОГЦОРОХООС АЙЖ ХАМГААЛАЛТ ХИЙСЭН ЦАРАЙ НЬ.. БЭЛТРЭГ ЭНХБОЛД ГАЙГҮЙ РЕЙТИНГТЭЙ БАЙСАН АН ЫГ ШАЛНЫ АЛЧУУР БОЛГОЛЛОО ДОО АЛТАНХУЯГИЙГ БУЦААЖ ТАВЬЖ АН аа АВАРЬЯАА
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.13.39)
    altangadsiinhan ardchilaliig ustgsan shuu enhbold chine bas ene ugshiliinh biluu .
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.13.241)
    АН н дарга Энхболд танд хэлхэд УБТЗ н дарга Пүрэвбаатар гээд нэг нөхөрийг их хуралд нэрийг нь дэвшүүлэхээр бэлдэж байгаа дуулдаад байх юм хэрэв энэ үнэн бол сонголтой зөв л хийгээрэй энэ л ямар ч байсан ялагдах байх гэж бодож байна төмөр замаас их бага хэмжээний мөнгө бэлдээд л байгаа дуулдах юм
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • ганбаяр (103.9.91.146)
    Цэрэнг шагнаагүйм уу шагнал аваад дл таг болдог хүн дээ энэ удаа мартагдаж дээ хөөрхий
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.70.38.18)
    Yostoi aimar bichjee. Ardchilsan namaa sain meddeg hun baina. yag ene heleed baiga nuhduudiig bugdii n yavuulj baina AN serne odoo bol dahiad 8 jil garahgui shu
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • uo2200027 (112.72.13.241)
    ЦЭРЭН та тайван бай таныг ч гэсэн их хуралд очоод нэг их юм хийчих юм гэдэгт итгэхгүй байна таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэдэгийг ард түмэн бүгд л мэдэж байгаа шүү дээ.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.120.115)
    АН-д хамаг саналаа өгсөн.Одоо харамсаж байна.АН-н ялын тогтоолыг уншсандаа Зи
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Zochin (112.72.13.31)
    ahiad zurchilduun n ehleh n bndaa,,,,,yasan hereldej hanadaggui ulaan seguud ve,,,,,,hoorondoo evleldeed garah gartsaa haij boldoggui yum bhdaa,,,,Tsaana zaluuchuud nam baiguulaad irlee,,,,ene zaluus neg hesegdee huchee avah n bna,,,
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • зочин 13 (112.72.9.138)
    Нэг нэгээр нь дуудаж уулзаад УИХд нэр дэвшүүлнэ, дэвшүүлэхгүй гээгүй байлгүй дээ өөрийнх нь боломж ямар байгаа, бодит байдал нь ямар байгааг үнэнээр нь хэлээ биз. Том санаж шинэ баян цээж өвчтэй-ээр өвчилсөн юмнуудад үнэнийг нь хэлэнгүүт гарч ирээд буруу ярьж нам хагалаад таарсан амьтад нэр горилохоор зүүдэлж байж дээ
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • зочин (112.72.9.138)
    ажлаа эхлүүлээд харин ч дуугарах газраа дуугараад ард түмнийхээ ноогдол ашгийг гадаадынхан тэдэнтэй хэтэвч нэг болсон 20 гэр бүлд өгөөд туучих гэж байсныг болиулахын төлөө өөр дээрээ эрсдэл үүрч байгаа АН-ын дарга, УИХ-ын даргадаа баярлах биш үү. Юунд ингэж уяачийг УИХд нэр дэвшүүлэхгүй гэсний төлөө нам самрах гээд байгаа юм бэ? Цэрэнтэн гуай.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    er ni bol AN duusaj bgaa nam shuu de gehdee buleglel de tuunees MAN shig namiinhaa itgel unemshil bodlogod zahiragdaad tsoonh ni olonhoi dagaad ajlaa avaad yavdag nam bol bish heseg tanhai balmaduudiin tsugluulga shuu de 16 ond ta nar yadaad ch ard tumnees demjleg avahgui ee Zi bol MAN d tusalj bgaa sain hun shuu de
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    кк яг л авсан байна даа.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • дэмжигч (202.179.11.98)
    одоо наад зи-гаас намын даргаа УИХ-ын даргаа авах болсон шүү
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Zochin (150.129.140.151)
    Hungun huumgai zasag baiguulj tuuniihee aldaag zasah gesnees bolood muu ner duulah ym daa.Harin ch zah zambaraagui AN iig shavraas gargah gej zutgej bgaan bish uu Enkhbold.Ene hunee demjmeer yum daa
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Bagaa (112.72.13.130)
    з.энхболдыг зи гэж нэрлэж байхыг олон хүнээс сонслоо. зи гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэвэл маш жижиг биетэй мөртөө асар их хор хөнөөлтэй зи гэдэг хорхой байдаг гэнэ. түүнтэй адил хүн нь их хурлын спикер зи болж таарлаа. зи бол хорон санаатай түүний санаа нь таван толгойг зогсоож олон бизнесийг дампууруулах үр дагавартай юм.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Baabariin ugsun hoch shu de. Ant-Zi geed shorgoolztoi huuheldei baidag da. teruugeer ugsun ner
      2015 оны 05 сарын 05
  • зочин (150.129.140.121)
    Манай дарга нар дотор хар үнэнэийг хэлэхэд шударгаар намын дарга болсон хүн ховор шүү дээ. Алтанхуяг ч адил. Хэрээ хараа гэдэг шиг л юм яриад байхын. Тэмка, тэр Гантөмөр шиг залуугаараа хөгширцөн, олон түмэнд нэргүй юмнуудад орвол ах нар дээрээ, битгийг хөөрцөглөөд байгаач.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
    • иргэн
      тэр үнэн шүү, их мэдэгч хоосон толгойноос аюултай
      2015 оны 05 сарын 05
  • Zochin (202.131.247.82)
    Bas l hudlaa Unaj uhsenees neg yumnaas zuurch tuugeeree uldej bui nohduudiig samrah gesen atgag sanaa. Uhsen ch AN-iig zuil duusgah bodloosoo salahgui nohor bna
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.254.120.106)
    avsan mungunduu taaruulsan yum bicheechee muu bichih yum aaa
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.254.120.106)
    MCS geed bh yum bhgvi PETROVIS. APU. ALTAI KASHMER mungutei bvgd bgaa hsdee
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.254.120.106)
    MCS munguu tuluud zahialaad UIH iig hudaldaj avch ard tumniig doromjilj huuliig nulimana gej bodoj bval tom enduurch
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
    • Зочин
      AN-n dotood asuudlaar bichsen baina atsnii chin MCS. ene humuus chin soliorchjee
      2015 оны 05 сарын 05
    • иргэн
      Яагаад Зи рүү дайраад эхэлвээ, үнэхээр нэг хэсэг хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж дээ
      2015 оны 05 сарын 05
  • Зочин (103.254.120.106)
    UIH iin darga huuli bieluul gej shaardsanii tuluu nulimuulj ehellee
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.13.58)
    Цэрэн таньд баярлалаа. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж цаад Энхболд чинь шүүмжлэл сонсохоороо шазуураа зуугаад доогуур шал харж гөлөлзөөд нэг л бишээ. Ийм үүрэг гүйцэтгэгч намын нэр хүндийг булшилж л дуусна даа. Юун фракцгүй. Уг нь шууд л надаас өөр Фракци удирдах сачийтай хүн АН-д байхгүй гээд л хэлчихсэн нь дээр байхгүй юу. Хонгор нутгийн түмэн олон минь Женко та нарт тус болж байгаа ч улс орныг яаж самарч байгааг харж байна уу. Дагуулж очсон согтуу Ганбатын байж байгааг харж л байгаа биз дээ. Та бүхэн монголын ард түмний нэг л эд эс ийм улсыг сонгоод байх уу. Заавал АН, МАХН, МАН, гээд яах юм бэ. Ганбаатар гэж бас л хонгор нутгийн таван халуун байна Энэ халуурч бүлээрч байгаа улсыг жаахан бодлоготойгоор сонголт хийхгүй бол Монголын тусгаар тогтнолын хугацаа богинсох нээ. Бодогтун.
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.142.70)
    ахуяг ч гэсэн 2008-7-1-д элбэгээгээс булааж авсан биз дээ. 5 хүн буудуулж амиа алдчихаад байхад зг-т сайдын суудал авсанаа мартаагүй биз??
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.142.70)
    ахуяг ч гэсэн 2008-7-1-д элбэгээгээс булааж авсан биз дээ. 5 хүн буудуулж амиа алдчихаад байхад зг-т сайдын суудал авсанаа мартаагүй биз??
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    6 цаг 1 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    11 цаг 29 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    11 цаг 35 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    11 цаг 53 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    12 цаг 56 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    13 цаг 15 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    13 цаг 50 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    14 цаг 0 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    14 цаг 7 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    14 цаг 12 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    Уржигдар 22 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    Уржигдар 22 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Уржигдар 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Уржигдар 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    Уржигдар 12 цаг 16 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    Уржигдар 12 цаг 02 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК