Дундговь аймгийн ИТХ 2014 оны тавдугаар сарын 24-нд есдүгээр хуралдаанаараа аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулан, оронд нь С.Од-Эрдэнийн нэрийг дэвшүүлж,Ерөнхий сайдад хүргүүлсэн. Гэтэл тус аймгийн МХН-ын бүлэг үүнийг хууль бус хэмээн үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Ерөнхий сайд С.Од-Эрдэнийг Засаг даргаар батламжилсан.
Тэгвэл Захиргааны хэргийн анхан шүүх МАН-ын бүлгийн нэхэмжлэлийг энэ сарын 4-нд хэлэлцсэн байна. Ингээд Дундговь аймгийн ИТХ-ын өнгөрсөн оны тавдугаар сарын 24-ний тогтоолыг хүчингүй болгожээ.
Д.Ундрах /24tsag.mn/