ЧД-ийн нутаг Нуурын 12 дугаар гудамжинд Т.Королла маркийн М жолоочтой авто машиныг унадаг дугуйгаар зорчигч 7 настай эмэгтэй Х, 05 настай Т нар нь мөргөж гэмтсэн байна.
Мөн ЧД-ийн нутаг Самбуугийн гудамж ЧД-ийн ЗДТГ-ын хойд замд Ниссан Ноте маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 07 настай эрэгтэй Ү-г мөргөж гэмтээсэн.
Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнд хүүхдүүд унадаг дугуйтай оролцох нь эрс нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн осол гарч байна. Монгол улсын ЗХДүрэмд 14 наснаас доош насны хүүхдүүд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглох ба зөвхөн тусгайлан бэлтгэсэн зам, хүүхдийн тоглоомын талбай дээр зорчихыг зөвшөөрсөн байдаг. Унадаг дугуйн зам байхгүйгээс хүүхдүүд авто замыг сонгож хөдөлгөөнд оролцдог тул эцэг эхчүүд та бүхэн онцгой анхаарах хэрэгтэй байна. Эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт хангалтгүй байгаагаас хүүхэд зам атээврийн осолд олноор өртөх явдал нэмэгдэх хандлагатай байна. Замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй ороцлох, хаана тоглож болох, хаана тоглохгүй байх талаар хүүхдэдээ байнга зөвлөмж өгч, анхааруулж байхыг зөвлөж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)