"Нэг нь нийтийн төлөө" гэдэг үг байдаг даа. Тэгвэл Монголчууд маань өвчтэй зовлонтой байгаа хүмүүстээ тусалж янз бүрийн зүйлс санаачилдаг болжээ. Тухайлбал, хандивын данс нээж, уриалга гаргаж, хандивын сан хүртэл байгуулдаг болсоныг энд дурдах нь зүйтэй биз.
Тэгвэл сайн үйлсийн аяны нэгэн тод илрэл болсон мэдээллийг таньд хүргэе. Судасны хорт хавдар тусч яаралтай Солонгос руу явж эмчлүүлэх шаардлагатай найздаа туслахаар "1 хүн 1000 төгрөг" гэсэн аяныг зохион байгуулж байгаа аж. Аяны маань эзэн болох Д.Бүзмаа нь Солонгосын хэд хэдэн эмнэлэгт өвчнөө оношлуулж шинжилгээ өгсөн байна. Гэтэл хавдар хурдацтай тархаж үе мөчрүүгээ өрөвсөж эхэлсэн тул яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай гэдэг хариу иржээ. Эмчилгээг хэд хэдэн удаа хийх ба нэг удаагийн эмчилгээний төлбөр нь л гэхэд 70 сая төгрөг болж байгаа аж. Тиймээс найзыгаа аврахын тулд хэсэг бүлэг залуус 70000 хүн нэгдэн 1 хүн 1000 төгрөг гэсэн аяныг зохион байгуулж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/