Нийслэлийн СХД-ийн 29 дүгээр хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна “Тоёото приус” маркийн автомашины тээшинд хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад уг машины тээшинд цогцос байгаа нь тогтоогджээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “БЗД-ийн 18 дугаар хороонд оршин суух 27 настай Б гэгч эмэгтэй гадны нөлөөтэй амиа алдсан байсан. Хэргийг СХД-ийн гуравдугаар хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Төв аймгийн харьяалалтай 27 настай Г гэгчийг уг хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн” гэв.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар сэжигтэн Г нь эхнэрээ хөнөөгөөд гэмт хэргээ нуун далдлах зорилгоор тээшинд авч явсан байж магадгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)