НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор тус байгууллагаас хэрэгжүүлж буй энхийг сахиулах ажиллагаанд цэргийн алба хаагчдаа илгээсэн орнуудын бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг нэмжээ. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргийн алба хаагчид хоногт 24 ам.долларын томилолтын зардалтай байсан бол дээрх тогтоолоор 32 болж өсчээ. Ингэснээр манай энхийг сахиулагчид сард 720-744 ам.доллар авдаг байсан бол шинэ журмаар 960-992 ам.доллар авах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)