Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Сүхбаатар дүүргийн “Хамгийн олон даатгуулагчтай харилцагч байгууллага”-аар шалгарчээ.
Ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн идэвх санаачилгатай ажиллаж байгаа Улсын Их Хурлын Тамгын газрыг Нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойг тохиолдуулан “Хамгийн олон даатгуулагчтай харилцагч байгууллага”-аар шалгаруулсан тухай хүндэт өргөмжлөлийг /2015.05.07/ Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдлагууд Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагад гардуулан өгсөн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.