Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Т.Гүррагчаа 74 насандаа Эверестийн ноён оргилд авирахаар Монгол түмнийхээ итгэл сэтгэлийг өвөрлөн цаст Гималайг зорьсон билээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Энэтхэгийн хоёр, Австрийн гурван уулчинтай нэг баг болон авиралтаа эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 01-нд далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөрт хүрсэн байна.
Балбад газар хөдөлж гамшиг болсонтой холбогдуулан уулчдыг 6 хоног хүлээлгэсний эцэст цасан нурангийн улмаас ангал үүссэн, дахин газар хөдөлж болзошгүй гэж үзэн Эверестид авирч байсан бүх улсын уулчдын авиралтыг зогсоож, авиралтыг нэг жилийн хугацаатай хориглосон албан ёсны шийдвэр гаргасан байна.
Сэтгэгдэл (1)