Өнгөрсөн сарын 23-нд манай улсын дөрвөн иргэнп БНХАУ-ын Ганц мод боомтоор хууль бусаар эд зүйлс нэвтрүүлэхийг завджээ. У, М, Х, Г нар хүнсний бүтээгдэхүүний найрлагад ордог натрий бензоат гэх гурван кг бодис авч явсан байна. Уг бодисыг Европын холбоо, АНУ, ОХУ-д ашиглахыг зөвшөөрдөг ч БНХАУ-д мансууруулах нөлөөтэй гэж үзэн хориглодог байна. Тэд манай иргэдийг бодисыг ямар зорилгоор авч явсныг тодруулахаар шалгаж байгаа юм байна. Өчигдрийн байдлаар биедээ бодис авч явсан М-ийг цагдаг хорьж, бусдыг нь батлан даалтад гаргажээ.
Д.Ундрах /24tsag.mn/