Авлигатай тэмцэх газар 2015 оны эхний 4 сард хуульд заасан харьяаллын 194 үйлдэл, 190 холбогдогчтой эрүүгийн 127 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 21 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 9.5 хувиар өсчээ.
Д.Ундрах /24tsag.mn/