Архангай аймагт их хэмжээний цас орсны улмаас зарим зам давааг хаагджээ. Тухайлбал, өнөөдөр өглөө 8.00 цаг орчмын байдлаар цагаан давааны зам хаагдаж, 20-иод тээврийн хэрэгсэл цасанд боогдсон байдалтай байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газраас тээврийн хэрэгслүүдийг цаснаас гаргахаар Газ-66 маркийн хоёр тээврийн хэрэгслийг явуулсан боловч өгсөж чадалгүй буцжээ. Тэд дугуйгаа гинжээр тоноглон дахин Цагаан даваа руу хөдлөхөөр болсон байна.
Сэтгэгдэл (1)