Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдаж, Эверест рүү авирч байсан гадны хэд хэдэн уулчин амиа алдсан билээ. Харин Монголын тамирчин Б.Цэвээндаш, Гүррагчаа нар эсэн мэнд байгаа тухай мэдээллийг өмнө хүргэж байсан.
Хятадын Түвдийн уулын спортын холбооноос уулчдыг 05 дугаар сарын 05-ны өдөр гэхэд буулгах шаардлага хүргүүлсэн бөгөөд Б.Цэвээндашийн хувьд одоогоор уулнаас буусан, нөгөөдөр буюу 05 дугаар сарын 10-нд тамирчин маань эх орондоо ирэх гэж байгаа тухай мэдээллийг бидэнд ирүүллээ.
Сэтгэгдэл (1)