Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч “М” нь иргэн М, Г нарыг хэрэгт холбогдуулан шалгах явцдаа хууль зөрчин дарамталж, буу тулган сүрдүүлсэн, эрүү шүүлт тулгасан гэх гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газраас шалгажээ. Энэ үйлдэлд Дүүргийн дөрөвдүгээр прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар шийдвэрлэсэн байна. Мөн дээрх гомдолд ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын газраас шалгалт явуулахад гомдолд дурдсан хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэх үйлдэл тогтоогдоогүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/