БНСУ-ын Тэгү хотын шүүх энэ сарын 8-нд Монгол улсын иргэн, 27 настай оюутан, эрэгтэй Л-д холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. Түүнийг насанд хүрээгүй эмэгтэй хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэгт буруутган шалгаж, улмаар гурван жилийн хорих ял оноосон байна. Тэрбээр хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй байсан талаар эх сурвалж мэдээллээ.
Л нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж байсан бөгөөд анхан шатны шүүх түүнд гурван жилийн ял оноож, давж заалдах шатны шүүх ялыг хэвээр үлдээжээ.
Д.Дуулим