2013 онд хар тамхины хэргээр 3 сарын баривчлах ял сонссон "Дижитал" хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар дахин хар тамхины хэрэгт холбогджээ. Түүнийг энэ сарын 14-нд буюу пүрэв гаригт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 14.00 цагаас хар тамхины хэргээр шүүх аж. Мөн түүнтэй хамт Д.Манлайжаргал болон М.Бадрал нарыг шүүх юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Бадрал нь Гаалийн Ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах байцаагч С.Норжинсүрэнгийн хүү гэдэг.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 230.1-т зааснаар буруутган шүүх талаар баттай эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)