Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн гурван байлдагч амиа алдсан талаарх мэдээлэл өчигдөр чих дэлсэв. Эх сурвалжийн хэлж буйгаар хэрэг нэлээд хэд хоногийн өмнө гарчээ. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахад "Ийм хэрэг гарсан талаарх мэдээлэл ирээгүй" гэв. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийн эх сурвалж гурван ахлагч ажилдаа ирж яваад ослоор амиа алдсан гэх мэдээлэл байгааг онцоллоо.
Д.Ундрах /24tsag.mn/