Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 16 дугаар байрны нэгдүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход орцонд их хэмжээний хог шатаж байсныг унтраасан байна.Гал гарсан орцонд утаажилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, иргэд угаартах аюултай байсан тул 36 иргэнийг яаралтай утаажилтын бүсээс гаргаж амь биеийг нь аварч ажиллалаа.
Т.Сар