Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, "Эн Ти Эм" ХХК-ийн ШТС-ын урд автозам дээр зам тээврийн осол гарч хүн автомашинд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ. Дуудлагаар Аврах ангийн бүлгийг очиход “Porter” загварын автомашин замын гэрэлтүүлгийн шонг мөргөж автомашины төмөр хийцэд 58 настай, эрэгтэй хавчуулагдсан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТөвд хүлээлгэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/