Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 2 давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ. Дуудлагаар Аврах ангийн бүлгийг очиход 42 настай, эрэгтэй үсрэх гэж байсныг аюулгүй болгон цагдаад хүлээлгэн өгсөн байна.
Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, "Sky Resort" цанын баазын дэргэд зам тээврийн осол гарч хүн автомашинд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах ангийн бүлгийг очиход 43 настай, эрэгтэй Porter загварын автомашинд хавчуулагдсан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТөвд хүлээлгэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)