Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН, МАН-ын айсуй цагийн төөрөг

2015-5-12
0
ЖИРГЭХ

Ээлжит жүжгийн эхлэл ба төгсгөл

“Нохой, муур хоёр найзлаад эхэлбэл тогоочийн эсрэг хуйвалдсаны шинж” гэсэн нэг үг бий. Тэгвэл, МАН, АН хоёр найзлаад эхлэхээр ард түмнийхээ эсрэг хуйвалдаад унадаг нь нохой, муурын үерхэлийг өөрийн эрхгүй санагдуулдаг юм. Ингэхэд нохой, муур хоёрын үерхэл хэзээ ч удаан үргэлжилдэггүйтэй адил МАН, АН хоёрынх ч ялгаагүй байдаг. Эрх ашиг нь нэгдэхээр нийлчихээд, нөгөөхөө хэрэгжүүлсний дараа салдаг. Энэ удаа ч тэгнэ биз. МАН энэ засагт хамтарсан маягтайгаар сонгуульд орж том тэнэгтэнэ гэж байхгүй шүү дээ.

 

  Энэ хоёр өөрсдийнхөө түүхэнд миний мэдэхийн их, бага хэмжээгээр дөрвөн удаа “бөгжгүй хурим” хийжээ. Эвсч, хамтарч ирсэнийг нь хэлж байгаа юм. Хэн нэгэндээ хайр зарлаад ирэхээрээ их өөр болно оо. Янз янзын нэр өгнө. 62-ын буюу “Бүдүүн бүлэг” гэгчийг хүртэл байгуулж явлаа. Гэвч тун амархан сална. Ганц хэрэлдээд л хэн нэг нь төрхөмдөө буцдаг.

 

  Ингэхэд  одоогийн энэхүү түр зуурын “нууц амрагууд” хэзээ хэрэлдэж, ээлжит салалтаа хийх вэ гэдэг сонин байна. Өөрөөр хэлбэл “Нохой” МАН, “Муур” АН-ын амраглалд гэсэн үг шүү дээ. Энэ асуултын хариу ч тун удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ нэг тээг бий. Тэр нь Сонгуулийн хууль. Хэрвээ Сонгуулийн хуулиа тохироод баталчихвал намрын чуулган эхлээд л МАН нөгөөхөө нам авч, өнчин дэрэн дээр нь уйлуулаад үлдээх магадлалтай. Ингэснээр өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнө АН-д “садар самуун, завхай зайдангаараа” дуудуулаад бууриа сахин үлдэж байсан МАН хариугаа авна. Тэгээд ч энэ намынхны АН-тай эвссэн нэг зорилго нь энэ. Хариугаа авах явдал. Хуучин МАХН-аас өвлөгдөж ирсэн хонзонгоо авч байж санаа амардаг хогийн зангаа МАН орхисон гэж бодож байна уу. Үгүй шүү дээ. Хамтарч, хамтарч байгаад хар буурин дээрээ хаягдсан тэр нэгэн өдрийг МАН хэзээ ч мартахгүй.

 

  Харин энэ удаа АН өөрөө тэднийг гуйж, хариугаа авах сайхан боломжийг нь нээж өгсөн юм. Түүнээс биш МАН улс орныхоо амьдралыг бодсондоо хамтарлаа гэдэг чинь зүгээр л жүжиг. В.Шекспирийн “Гамлет”, “Отелло” жүжгийг нийлүүлээд нэг тайзан дээр тоглож байна гээд л бодчих. Энэ хоёрын өнгөрсөн болоод одоогийн тавьж байгаа энэ жүжгүүдэд өөрийн гэсэн Гамлет, Офелия, Горацио, Мерцелл, Лаэрт, Отелло, Дездемон, Яго, Бьянко, Эмилия бий. Эр нөхрөө нас бараад бараг нэг хоноогүй байхад төрсөн хүүтэйгээ нэг хөнжилд орчихдог эм, эхнэрээ багалзуурдаад алчихдаг эр нөхөртэй адилхан амьтад энэ хоёр намын аль алинд бий шүү дээ, нөхдөө.

 

 Өдгөө МАН-д нөгөөдүүлийгээ “садар самуун, завхай зайдангаар” нь дуудаж “багалзуурдаж алах” алтан мөч иржээ. МАН-д ч “багалзуурдсан” шалтгааныхаа талаар хэлэх үг зөндөө бий. Энэ намтай эвссэн ч Тавантолгой төслийг луйвардах гэж байхад болиулсан тухай эмгэнэл дүүрэн аялгууг орой бүр хангинуулах болно.  Ч.Сайханбилэгийн Засгийн газар юу ч хийхгүй юм байна гэдэг талаар өглөө бүхэн  хөөргөдөн шуугих болно. Харж л байгаарай. Миний энхрий хайрт МАН-ын төрөлхийн зан ийм л дээ. Бид ч хамтарч байгаад нөхрөө хаялаа гэж харааж загнахгүй. Харин ч, “Болж муусайн юмнууд. Та нар 2012 оны сонгуулийн өмнө яалаа” гээд алгаа хорстол ташин дэмжиж таараа. Энэ бол бидний цусанд байдаг араншин. Харин “нохой” МАН-ын хувьд хаяаад явсан нам нь сонгуульд арай илүү “шаанстай” байдгийг өнгөрсөн сонгуулиар АН харуулсныг араандаа лав зуусан байж таарна. Тиймээс энэ хоёрын ээлжит салалт нэг их удахгүй байх таамаг бий. Тавантолгой төсөл, Сонгуулийн хуулийн асуудлаа шийдчихвэл МАН төрхөмдөө буцахад аль хэдийнэ бэлэн болсон байна.

 

МАН-ын дараачийн найз хэн бэ?

 

МАХН юм. Гэхдээ нэгдэхгүй. МАХН-ын Н.Энхбаяр нэгдэх л юм бол МАН хэмээх “мангасын ходоод“ руу ороод нэг мэдэхэд модон жорлонд хэвтэж байхыгаа муухан мэдэлгүй дээ. Ялангуяа Ц.Нямдорж, С.Баяр, У.Хүрэлсүх гээд “найзууд” нь байхад. Гэхдээ эвсч орохыг үгүйсгэхгүй. Хэн хэнд нь шалтгаан бий. Хүсэл мөрөөдөл ч бий.

 

  МАН ирэх сонгуульд бүрэн ялахын тулд МАХН-тайгаа хэл амаа ололцохгүйгээр амжилт гаргана гэж байхгүйг өнгөрсөн сонгууль мэдрүүлсэн. Түүнээс биш МАН-ынхан ялна гэдэгтээ найдчихаад олбог ширдгэндээ багтахгүй сэгсэлзэж асныг мартаагүй байна. Мөн МАХН ийм их санал хуваачихна гэж зүүдлээ ч үгүй. Гэхдээ өчигдөр бол өчигдөр. Өнөөдөр бол өнөөдөр. МАН-ын ч, МАХН-ын ч хувьд бид ер нь мундаг байгаа шүү гэж бодож суувал том эндүүрэл. Социологийн судалгаа хараад баярлах нь цагаан үүл хараад бороо орно гэж хүлээсэнтэй адил зүйл л дээ. Өдгөө МАН, МАХН-ын рейтинг олон нийтийн дунд тийм ч өндөр байгаа юм биш. Харин ч унасан. МАН-ын рейтингийг унагааж байгаа хүмүүс нь гэвэл энэ намын УИХ дахь зарим нэг ойворгон залуус гэвэл та санал нийлэх үү? Ингэхэд МАН-ын дарга М.Энхболдын ард мафийн том бүлэглэл бий тухай дам яриа улам газар авсаар байгаа болоод Ж.Бадамжунай гэж аль ч намын аргамаг хүлгүүдийн хазаарыг атгасан нэг нөхөр мөн ч олон жил сүүдэрт явна даа гэх яриа шивнэдэг байсан хэмжээнээсээ хальсан харагдана билээ. Мөн С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх гээд хувь нэрээ чамгүй оруулж яваа “гавьяатангууд” бий, бий.

 

  МАХН-ын гишүүдийн эгнээ ингэхэд өдрөөс өдөрт шингэрч байгааг харь газраас элдвийг өвөртөлж ирэхээр нуугдан сууж буй Н.Энхбаяр зайлуул яаж мэдэх вэ дээ. Ирэх сонгуулиар өнгөрснөөсөө илүү их суудал авчих юмсан гэсэн дүүрэн горьдлого л тээж суугаа шүү дээ. Гэтэл энд үлдсэн нөхдүүд нь түүний намын нэрийг тийм ч өндөрт мандуулж чадахгүй байна. Заримын нь гууль захаасаа аль хэдийнэ цухуйж эхэлжээ. Өөрөөр хэлбэл МАН-даа жийгдээд орох байх газаргүй явахад нь ашгүй МАХН байгуулагдаж, толгойгоо шургуулснаар улстөрийн тавцан дээр дахин гарч ирсэн түүний зуурдын хань болох нөхдүүд өнөөдөр зөвхөн өөрийгөө болгосондоо баярлаад сууж байна. Тэгэхээс ч яахав. Гол зорилго нь биелсэн юм чинь. Дахиад тэдэнд МАН хадаг барихгүй нь тодорхой. МАХН-аас дахин гарч ирэх хөг нь ч өнгөрсөн. Сонгогчид хэдий тэнэг ч бас заримдаа ухаан гаргаад байх шиг харагддаг юм. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар л гэхэд ирэх “наадамд” яаж ч ташуурдаад баян ходоод болно гэдгээ маш сайн мэдэж байгаа. Одоо тэдэнд МАХН хэрэггүй. МАХН-д бас тэд хэрэггүй. МАХН-ын нэр хүнд унахад Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Н.Удвал, Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар үнэтэй хувь нэмрээ оруулж буйд эрхэм Н.Энхбаярын өмнөөс баяр хүргэе. Яая гэхэв, чадаж байгаа юманд арга байхгүй шүү дээ.

 

  Гэхдээ сонгогчдын тодорхой хэсэг Н.Энхбаярыг ирэх сонгуульд дэмжинэ. Түүний хаанчлалыг эргэн санасандаа ч тэгж байгаа юм биш. Харин тэр гарч ирээд Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж нараас өшөөгөө авч, хөлийг нь мөн гозгонуулаасай гэсэн бодолтой хүмүүс олон байдаг. Бид ч угаасаа бусдын зодолдохыг харах тун дуртай ард түмэн. Шавчихдаг шүү дээ.

 

АН-ын алс ирээдүй

 

  Нэг их бүрхэг байгаа гэх нь хаашаа юм. Гэхдээ цэлийгээд байгаа юмаар маруухан нь хэнд ч тодорхой. Энэ намын ихэнх архагууд нь өдгөө надаас хойш яануу ийнэв ямар хамаатай юм гэсэн байдлаар намдаа хандах болсон харагддаг. Юлий Цезарь нэгэнтээ “Ирлээ. Үзлээ. Яллаа” гэсэн шиг манай АН-ынхны дунд, “Хүслээ, Авлаа. Явлаа” гэсэн сэтгэлтэй хүмүүсийн тоо олширсоор байгаа. Ерөнхийлөгчөөсөө авхуулаад л иймэрхүү утгатай үг хэлдэг. “За, би ч одоо боллоо доо. Үүнэс хойш, түүнэс цааш зүгээр амар тайван жаргах минь” гэсэн утгатай үгийг хэлдэг болсон байна билээ. Мөн их зориг шүү. Энэ бол Францын ван Людовик хэддүгээр нь ч билээ, “Би л болж байвал надаас хойш энэ улс орон ямар байх нь огтхон ч хамаагүй” хэмээн хэлсэнтэй ус агаар мэт адилхан сонсогдоод байдаг юм.

 

  Ингэхэд сайн муугаараа хэлэгдээд байгаа Н.Алтанхуяг ирэх сонгуульд ялахаа байг гэхэд муугүй санал авчих хэмжээний тун хорлонтой арга хэрэглэх гэж байсан юм шүү. Даанч бүтээгүй. Тэрбээр МАХН-ыг буюу Н.Энхбаярыг намдаа татсан юм. Ингэснээрээ өөр дээрээ гал дуудав. Э.Бат-үүл зэрэг угаасаа муйхардуу аваргууддаа арай л алуулсангүй. Юу гэж тэд Н.Энхбаярыг хашаандаа оруулахав дээ. Тэр ямар Д.Арвин шиг амьтан биш. Гэхдээ л Н.Энхбаяртай нийлсэн бол МАН-ыг хөөрхөн сандаргах байсан нь үнэн. Ямар манайд жинхэнэ үзэл баримтлалаараа нэгдсэн нам гэж байх биш. За тэгээд өөрийн гэсэн үзэл баримтлалтай нам ч гэж байх биш. Нийлж л байдаг, салж л байдаг хорвоо гэдэг шиг болсон газар хэн нь хэнтэйгээ юу яах нь ерөнхийдөө маньдаа бол огт падгүй болсон зүйл шүү дээ.

 

  Өнөөдрийн өндөрлөгөөс харж байхад АН тун хөгширч байна. Хөгшрөлт энэ намд тун хурдан явагджээ. Мөн ихэнх лидерүүдийн нь тархины судас хатуурснаас хойч үеээ, залуусаа тээр хойно хаячихаа юу даа гэсэн дүр зураг ажиглагддаг. Наад зах нь энэ намын 25 жилийн ойн баярын хурлыг харахгүй юу. Залуус нь зайлуул аргаа бараад “гүндалайдчихсан” зогсч байгаа харагдана лээ. Соёлгүй дээ биш, аргаа барсандаа ингэсэн хэрэг шүү дээ.

 

  Ирэх сонгууль АН-д дүн тавина. Ерөнхийдөө энэ намыг дэмжигчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа шүү. Нам нь сайндаа биш юм. Ардчиллын мөн чанарыг ойлгох бүр, энд тэндэхийн улс гүрнээр тэнэх бүр бид бүхэн өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх болсон байна. Ямар нийгэмд, хэний дор бөхөлзөж явсанаа ч санадаг болж. Өөрөөр хэлбэл нэг юманд улайрч туйлшрахаа улам бүр больж байна гэсэн үг. Тиймээс АН-д арай түлхүү санал өгөх магадлал өндөр. Энэ бол ялна гэсэн үг биш шүү. Бусдаасаа арай илүү санал авах боломж байгааг л хэлсэн хэрэг. Харин АН-д бол дүн тавина. Түүнийг нь сонгуулийн дараа мэдээжийн хэрэг мэргэжлийн судлаачид гаргаад ирэх байлгүй дээ.

 

Төгсгөл

 

  Бусад намууд болоод бие даагчдын тухайд ярих хэлэх юм бий. Энэ удаа эрх барьж байгаа болоод хамтарч буй хамгийн том намын тухайд таамгаа дэвшүүллээ. МАН төрхөмдөө буцаж, АН буурин дээрээ үлдэх мөч улам ойртсоор гэвэл та санал нийлэх үү?. Гэхдээ олигархиудынхаа гарт байдаг энэ хоёр намаас ямар ч шийдвэр гаргаж болох талтайг бас мартаж болохгүй. Харин энэ бичвэрийн бус эдгээр намуудын төгсгөл ерөөсөө ойртож байж магадгүй юм шүү. Яагаад гэхээр ард олны дунд, “За даа энэ нам гэдэг юм ч дэмий хог шив дээ” гэх үгс тун тод дуулддаг болсон байна билээ.


Д.Гал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • zadaaa (188.64.247.13)
    niilj bgaa shaltgaan ni deerem tonuul ih ch baga ch ijilhen shvv gej bie bienee baritsaaldag gej bgaaa odoo bol bas l deerh shaltgaan deeree suurilan hervee turiig aldaj uur shine hvchin turd garchihval 2 uulaa l tornii tsaana suuj deeremdsenee bvgdiiig aldah baih shvvv gej aij ehelsen gej baigaa
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • зз (150.129.143.113)
    сайхаан л гөрдөг нөхөр байна харин ч МАХН-с нилээн хүн гарчмх байх жирийн иргэд иимэрхүү л байгаа юм байна лээ
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • хаххх (112.72.13.87)
    Ардчилсан намд эмгэнэл илэрхийлье. Дахиад та бүхэнд хэзээ ч үл итгэх болно. Гайтай ардын нам нь гарч ирэх байхдаа
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.194.114.54)
    Hogiin yum bichij baih yum baas shig.
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.11.116)
    ebii nyamka 2iig hul gozulzuulah bish tvmen olnihoo umnu ami guin uvdug sugduhiig harmaar bn.
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    АН нэр хүнд өсөж байгаа гэнэ үү? сэтгэлээ хуурч байж нууцамрагтаа хаягдах нь тодорхой болсон
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    3 цаг 40 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    4 цаг 2 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    4 цаг 7 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    4 цаг 16 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    4 цаг 33 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    4 цаг 35 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    5 цаг 9 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    6 цаг 0 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    7 цаг 19 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    8 цаг 3 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    8 цаг 51 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    8 цаг 59 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    9 цаг 3 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    9 цаг 4 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    9 цаг 8 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    9 цаг 11 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    9 цаг 13 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    9 цаг 42 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    9 цаг 44 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    10 цаг 3 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК