“Шарын гол” ХК-ийн Үйлдвэрийн талбайд барилгын гурван давхраас хоёр хүн унасан хэрэг өчигдөр гарчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдыг хэргийн газарт очиход “Шарын гол” ХК-ийн Хуучин нүүрс ангилан ачих дамжлагын барилгын дөрвөн давхраас барилгын ажил гүйцэтгэж байсан гэрээт ажилчин 20-23 насны хоёр залуу унасан байжээ. Гэрээт ажилчдын нэг нь бетонд дарагдан газар дээрээ нас барж, харин нөгөө нь хүнд гэмтэж, өдгөө эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Хэргийг газар холбогдох байгууллагууд, цагдаа хүчнийхэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Хэргийн талаар илүү дэлгэрэнгүйг мэдээлэх болно.
Д.Дуулим