СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 15 настай эрэгтэй Т, 17 настай эмэгтэй У нарыг мөргөж гэмтээсэн байна.
Зам тээврийн осол нь санамсаргүй, анхаарал болгоомжгүй, байдлаар үйлдэгдэгээрээ бусад гэмт хэргээс онцлогтой. Зам тээврийн осол хэрэг үйлдчихээд осол хэргийн газрын орхин явах нь санаатай гэмт хэрэг болдог бөгөөд хохиролын хэмжээ, гэмтлийн зэрэг шаардахгүйгээр Эрүүгийн хэрэг үүсдэгээрээ онцлогтой юм. Санамсар болгоомжгүй үйлдэгдсэн зам тээврийн ослоо санаатай гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болгохгүйгээр ослын газрыг орхилгүй Цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэх, нотлох баримтыг хамгаалах, хохирсон хүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэх нь тухайн хүний үүрэг юм. Иргэн та үүргээ биелүүлэн дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцоорой.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)