Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МЧБХ-ны фаактуудыг дэлгэж, удирдлагаа 5 хоногийн дотор огцрохыг шаардлаа

2015-5-13
0
ЖИРГЭХ

        Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид болон зарим тамирчид нэгдэн Монголын Чөлөөт Бөхийн Холбоог шинэчлэх түр хороог байгуулжээ.

Тус хорооны зүгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж одоогийн Чөлөөт Бөхийн Холбооны удирдлагуудыг тав хоногийн дотор ямар нэгэн тайлбаргүй бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардлаа.

 

Түр хорооны зүгээс гаргасан шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

“МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРОО”-НООС МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНД

Шаардлага хүргүүлэх тухай 2015.05.13.

 

Монголын чөлөөт бөхийн холбоо( МЧБХ)-ны одоогийн хууль бус удирдлагууд 2012 оны Олимпын наадмын дараагаас эхлэн удаа дараа дүрэм журмаа зөрчиж, баг, тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэл сургуулилт хийх хэвийн нөхцлөөр хангахгүй, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсаар байна. Энэ байдлаас болж байнгын айдас хүйдэстэй явсан багш, дасгалжуулагчид, тамирчдын тэвчээр барагдсан тул ийнхүү зохион байгуулалтад орж шударга ёсны төлөө тэмцэх болсноо албан ёсоор мэдэгдэж байна.

 

МЧБХ хоёрхон жил гаруйн дотор маш олон алдаатай буруу үйл ажиллагаа явуулж, хариуцлага алдлаа. Тэр болгоныг дурдаж барагдахгүй тул цөөн хэдэн баримтыг дэлгэж байна. Тухайлбал:

 

МЧБХ-ны 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Их хурлаар баталсан дүрмийн 2.2-т заасан: Их хурлыг “4 жилд 1 удаа, Олимпын наадам дууссанаас хойш 90 хоногийн дотор багтааж хуралдуулна” гэсэн заалтыг зөрчиж, өнөөдрийг хүртэл Их хурлыг хуралдуулаагүй байгаа нь хууль бус.


 
Их хурлыг хуралдуулаагүй боловч “дүрмийн бус аргаар” хэзээ, ямар дүрмийн ямар заалтыг үндэслэн, хэний гаргасан ямар шийдвэрийн дагуу, хэн сонгосон нь чөлөөт бөхийн хамт олонд мэдэгдэхгүйгээр Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгч болгосон нь хууль бус.


 
2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр МЧБХ-ны дүрмийг дур мэдэн өөрчилж, МЧБХ-ны Их хурлын шийдвэргүйгээр, хууль бусаар улсын бүртгэлд бүртгүүлсэн нь бас хууль бус.


 
МЧБХ-ны 2013 оны санхүүгийн тайланд Өсвөрийн ААШТ-ээс МЧБХ-д орсон орлогыг тусгаж тайлагнаагүй. Гадаадаас 400 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч ирж оролцсоноос хүн тус бүрээс хоногийн байр, хоолны зардалд 130 швейцарь франкийг доод тал нь 4 хоногоор тооцож, нийт 208,000 гаруй швейцарь франк авсан. 1 швейцарь франк 2,000 төгрөгийн ханштай бөгөөд энэ нь 416.0 сая төгрөг юм.


 
МЧБХ -ны 2014 оны санхүүгийн тайланд Залуучуудын ААШТ-ээс МЧБХ-д орсон орлогыг тусгаагүй байна. Гадаадаас 450 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч ирж оролцсоноос хүн тус бүрээс хоногийн 180 швейцарь франк, доод тал нь 4 хоногоор тооцож, нийт 324,000 гаруй швейцарь франк авсан. 1 швейцарь франк 2,000 төгрөгийн ханштай бөгөөд энэ нь 648.0 сая төгрөг юм. Үүнээс гадна тус тэмцээнийг зохион байгуулалтын зардалд Улсын төсвөөс гаргасан 200.0 сая гаруй төгрөгийн тайланг одоо болтол гаргаагүй байна.


 
Ер нь Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгч болгосон гол зорилго нь юу юм бэ? МЧБХ-д тулгардаг мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болно гэж л оруулж ирсэн байж таарна шүү дээ. Яг үнэндээ Д.Дагвадоржоос ямар ч менежмент гарахгүй гэдэг нь ойлгомжтой. Түүнд байгууллага удирдах боловсрол, арга барил, ур чадвар, сэтгэл зүрх, харилцааны наад захын соёл байхгүй болохыг өнөөгийн бодит байдал бэлхнээ харуулаад байна. МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар өөрийг нь олон жил тэтгэж байсан дүүгээ сумогоос хөөгдөхөд нь “зөөлөн буулт’ хийлгэж чөлөөт бөхтэй ямар ч хамаагүй хүнийг МЧБХ гэдэг айлд оруулж ирсний гай өнөөдөр ийнхуү тодорч байна. Мөнгө санхүүгээр дэмжинэ гэж айлд дайрч орж ирээд хүүхдүүдийг нь ад үзэж байх суух газаргүй болгож, дэмжиж туслах нь байтугай Улсын төсөв, хандивын мөнгийг нь юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй үрэн таран хийж байна.


 
2014 оны ААШТ Казахстан улсад зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд манай баг нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртснээр багаараа мөнгөн цом авахаар болж бөөн баяр болсон. Ингээд багийн дасгалжуулагч Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар шагналын тавцанд гарах гэтэл Д.Дагвадорж шууд дуудан болиулж, дарамтлан цамцыг нь тайлуулан авч хэн нь мэдэгдэхгүй огт танихгүй Казахстан хүнд өмсүүлэн шагналын тавцанд гаргаж бүхэл бүтэн Монгол Улсын нэр хүндийг гутаан доромжилсон. Ингэж Монголын баг тамирчдын нөр их хөдөлмөрийн үр шимээрээ олж авсан баяр бахдалыг дээрэмдэж дарамталсан. Хожим тэр Казахстан хүн Д.Дагвадоржийн Казахстан дахь наймааны найз гэдэг нь тодорхой болсон. Энэ арай хэтэрч байгаа бус.
 


МЧБХ-ны 2014 оны санхүүгийн тайланд 929 сая төгрөгийн орлогоос Д.Дагвадорж өөрөө хувиасаа 352 сая төгрөг оруулсан гэж худлаа тусгасан. Энэ нь баримтаар нотлогдохгүй байна. Улмаар гадаад тэмцээний зардалд 470 сая төгрөг зарцуулсан гэж ор үндэсгүй худал тайлагнасан. Гэтэл эрэгтэй шигшээ багт 2014 онд ердөө 2 тамирчин 1 дасгалжуулагчийг Азарбейджан Улсад болсон олон улсын тэмцээнд оролцох зардлыг гаргасан байдаг ба үүнийгээ 15 сая төгрөг болсон шүү гэж тайлбарласан. Иймэрхүү маягаар хувиасаа чөлөөт бөхөд маш их хөрөнгө оруулалт хийж буй дүр эсгэж, өөрөө түүндээ хэт итгэж, би ийм “том гавьяа”-тай юм чинь яасан ч яадаг юм, намайг хэн ч яаж ч чадахгүй гэсэн байдлаар өөрт нь үнэн үг хэлж, шударга хандсан дасгалжуулагч, тамирчин, шүүгчдийг хараан загнаж, заримыг нь үүрэгт ажлаа хийх ямар ч боломжгүй болгож хүний эрхийг хохироодог дарангуйлагч юм. Энэ нь спортын эрхэм дээд зарчим болсон Олипын Хартанд хатуу хориглосон хүнийг ялгаварлан гадуурхахын эсрэг үзлийг уландаа гишгэсэн үзэгдэл болж байна. Чөлөөтийнхөө хамт олонд ингэж ханддаг мөртөө сайд дарга, эсвэл гадныхантай гайхмаар эелдзг нялуун харьцаж, өөрийгөө маш сайн хүн, монголын чөлөөт бөхийг аврагч мэтээр ойлгуулж огт ичихгүйгээр хоёр нүүр гаргаж чаддаг, бялдууч юм.
 


2014 оны тайлангийн хурлын дараа Д.Дагвадоржоос тамирчдын гадаад арга хэмжээний зардалд 470 сая төгрөг зарцуулсан гэдэг тайлангийн задаргааг нь лавлаж асуухад Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нь “470 сая биш юм шиг байна аа, 170 сая юм аа” гэж хэлсэн, тэгэхээр нь оффисын ажилтнаас лавлахад “Эхлээд тайланг 170 сая төгрөгөөр гаргасан, гэтэл Д.Дагвадорж үзээд “Дэндүү бага тоо тавьсан байна, 470 сая төгрөг болго” гэж хэлсэн, тэгээд 470 сая төгрөг болгосон” гэсэн болно. Гэтэл тайлангийн хурлын дараа “Хэл ам татлаад байна, 270 сая төгрөг болгочих” гэж өөрөө хэлсэн байна. Ингэж л Д.Дагвадорж гэдэг хүн дур зоргоороо аашилж, бусдыг дэндүү дээрэлхэн дарамталж, ямар ч баримтгүй, амандаа орсноо хэлж явна. Энэ юу болж байна вэ?


 
Харин ССАЖЯ-ны харьяа Спорт Бэлтгэлийн Төвөөс 2013, 2014 онуудад чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багт нийт 1 тэрбум 200 сая орчим төгрөгийн санхүүжилт гаргасаар баг тамирчид бэлтгэл сургуулилт хийж, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцон 2013, 2014 оны ДАШТ-ээс Монголын эрэгтэй эмэгтэй бөхчүүд 10 медаль хүртэж, 2 жил дараалан дэлхийн шилдэг 8 багт шалгарлаа. Энэ бол сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт, түүний арга технологийг боловсронгуй болгон бэлтгэл сургуулилтандаа өөрчлөлт, шинэчлэл хийж ажилласан чөлөөт бөхийн тамирчид, дасгалжуулагчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм.


 
Гэтэл МЧБХ-ны 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн тайлангийн хурал дээр Д.Дагвадорж мэдэгдэхдээ: “ДАШТ-ны медалийг эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчид та нар сайндаа авчихсан юм биш, Дэлхийн Бөхийн Холбооноос Монголд ирсэн хүн тус бүрт би хамгийн багадаа 10.0-20.0 мянган доллар халаасанд нь хийж өгч байсан” хэмээн Дэлхийн медалийг бөхчүүд жинхэнэ хүч чадлаараа аваагүй, Д.Дагвадорж хахуулиар авч өгсөн болгон зарлаж, тамирчид, дасгалжуулагчдын хөдөлмөрийг шууд үгүйсгэн гутаан доромжилсон. Энэ ер нь юу гэсэн үг вэ? Ийм юм байдаг юм уу?


 
2015 оны УАШТ-ийг зохион байгуулахдаа тэмцээн явагдаж буй заалны чимэглэл 100 хувь “Yokohama” гэсэн дугуйны рекламын самбараар дүүрсэн байсан. Мөн “Yokohama” дугуйтай холбоотой хэмээн нэгэн япон хүн өдөр бүр тавцанд гаран шагналын үйл ажиллагаанд оролцож, “рекламдуулж” байсан. Гэтэл МЧБХ-ны 2014 оны үйл ажиллагаанд 31,3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн компанийн ганц ч реклам байгаагүй. Тэгэхээр 31,3 сая төгрөгөөр дэмжихэд ганц ч “үсэг” тавигдахгүй байгаа юм чинь, 100 хувь битүү рекламдуулж байгаа “Yokohama” дугуйны компаниас доор хаяхад 300 сая төгрөгийн дэмжлэг ирэх байлгүй дээ гээд харж суутал, энэ “Yokohama” дугуйны компани нь Д.Дагвадоржийн өөрийнх нь компани болж таарлаа. Ингэж л зөвхөн өөрийнхөө хувийн ашиг хонжооны төлөө, япон түншдээ таалагдаж, “мундаг”-аа харуулахын тулд МЧБХ-г бүхлээр нь дайчилж чадаж байна даа.


 
Улмаар 2015 оноос УАШТ-ийг зохион байгуулах менежмент хийлгүйгээр тэмцээнд оролцож байгаа тамирчдаас авдаг хураамжийг огцом өсгөж өсвөрийн 600 хүүхдээс 15 мянган төгрөг, 500 орчим залуучуудаас 18 мянган төгрөг, 400 орчим насанд хүрэгчдээс 20 мянган төгрөг, бүгд 30 шахам сая төгрөг хураачихаад насанд хүрэгчид, залуучуудын тэмцээнд медаль авсан тамирчдад ямар нэгэн шагнал өгөөгүй. Хураасан мөнгөнийхөө зарцуулалтын тайланг тавиагүй.


 
2015 оны ААШТ-д оролцох эрэгтэй багийн гурван бөхийг хуурамч визний асуудалд оруулан, тамирчид дасгалжуулагчдыг эд мөнгө, сэтгэл санаа, эрүүл мэнд, эрх чөлөөгөөр нь хохироож, олон улсын тавцанд МЧБХ-ны төдийгүй Монгол Улсын нэр хүндийг унагаж Монголын ард түмнийг бухимдуулчихсан мөртлөө твиттер хуудсаараа өөрийгөө өмгөөлсөн, үнэн бодит байдлыг нуун дарагдуулсан мэдэгдлүүд хийж байгаа нь хэзээ ч буруугаа хүлээдэггүй, өөртөө дүгнэлт хийдэггүй, засаршгүй этгээд болохоо харуулж байна.


 
Мөн өнгөрсөн долоо хоногт Архангай аймагт болсон өсвөрийн тэмцээний үеэр Д.Дагвадоржийн томилсон нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр: “Зарим бөхийн холбоо барилдах гэж байсан хүүхдийг “алчихсан” мөртлөө нэг их хэл ам хийхгүй байхад манайхан хоёр гуравхан хоног хоригдчихоод сүртэй юм яриад” хэмээн уурсан ярьсан нь өөрсдийн хийсэн буруутай үйл ажиллагааг үл тоон харин ч зөвтгөж байгаа санаа биш үү?


 
Түүнчлэн Д.Дагвадоржийн томилсон МЧБХ-ны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Төмөрбаатар 2015 оны 3 дугаар сард Улан-Үд хотод болсон тэмцээний үеэр Монголоос залуу охидыг дагуулан очиж, гадаадын шүүгч нарт зарж биеийг нь үнэлүүлэн тэр үйл явдал нь олон нийтэд ил болсоор байтал хариуцлага тооцож эрүүгийн хэрэгт татахын оронд харин ч өөхшүүлж 2015 оны ААШТ-д явуулсан. Дубайд манай гурван тамирчин дасгалжуулагчтайгаа хуурамч визний асуудлаар хоригдоод тарчилж байхад тэр хүн яг хажуугаар нь юу ч болоогүй юм шиг өнгөрч тавласан үйл явдал болсон. Уг нь МЧБХ-ны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч хүн шүү дээ Ийм xvн холбооныхоо гадаад харилцааг хариуцуулж болдог юм уу?

 

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг цаг алдалгүй арилгаж, чөлөөт бөхөө аврахын тулд чөлөөт бөхийн халуун фронтод ид ажиллаж буй дасгалжуулагчид, тамирчид, шүүгчид болон дэмжигчид “МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРОО”-г байгуулан МЧБХ-ны дүрмийн бус, хууль бус, боловсрол мэдлэг, соёл хүмүүжилгүй, бүдүүлэг дээрэнгүй, ах дүүгээрээ нэг гэр бүлийн удирдлагуудыг тав хоногийн дотор ямар нэгэн тайлбаргүй бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч МЧБХ-ны тамга тэмдгийг МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРООНД хүлээлгэн өгөхийг шаардаж байна.

 

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРОО тамга тэмдгийг хүлээж авсны дараа хуралдаагүй 3 жил болсон “ЭЭЛЖИТ БУС ИХ ХУРАЛ”-ыг хуралдуулан, МЧБХ-ны шинэ удирдлагуудыг сонгож ажиллах болно.

 

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН:

“МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРОО”-НЫ ГИШҮҮД:

1.    Ц.Цогтбаяр

2.    Б.Баяраа

3.    О.Пүрэвбаатар

4.    Л.Энхбаяр

5.    Г.Мандахнаран

6.    Э.Ням-Очир

7.    Д.Цогтбаатар

8.    Э.Бэхбаяр

9.    Б.Номин

10.    Т.Түвшинтулга

11.    Б.Анхбаяр

12.    П.Өнөрбат

13.    П.Өсөхбаатар

14.    Н.Золбоо

15.    Д.Гомбодорж

16.    Б.Баянмөнх

17.    Г.Идэрхүү

18.    Б.Батмагнай

19.    Н.Лхамгармаа

20.    Д.Хүдарбулга

21.    Д.Алтанхуяг

22.    О.Үйтүмэн

23.    Ж.Чулуунбат

24.    Ц.Хосбаяр

25.    С.Батболд

26.    Г.Отгонбаатар

27.    З.Мөнхзолбоо

28.    Б.Өсөхбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Хас (103.242.46.36)
    Олон юм ярилгүй, огцормоор юм байна даа.
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.13.146)
    Авгайгаа зодогч хужаагийн удам хэтэрлэ. Баргаас ирсэн новш
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • Залуучууд эсэргүүцэж байна хэрээс хэтэрлээ Давгад (202.21.100.210)
    Чөлөөт бөхийн холбоог гэр бүлийн холбоо болгож байгаа хүмүүс хэрэг алгаа өөрсдийн хувийн компани мэт аашилдэг юм байна шүү дэ
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • Новш Дагвадорж (202.21.100.210)
    Чөлөөт бөхийн холбооноос зайлаа ч муу хогийн новш Эх орон ч хүнлэг шударга гээд яриад байсан хогийн муу сэтгэлгүй луйварчин юм байна шүү дэ Чи энэ холбоог тэргүүлэх эрх байхгүй
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    ЭНЭ ДАГВАДОРЖ ЭХ ОРОНЧ ЦАРАЙЛААД БАЙДАГ ШАЛ ХУДЛАА ЮМ БАЙНА
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • zail zail (76.245.193.126)
    baiguullaga hamt olniig nudargaar bish,oyu uhaan bolovsroloor udirddag gedgiig odoo zanhar tolgoindoo oilgoson bol zailchihdoo
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (24.183.95.30)
    AЛИА САЛБААДАЙ!!!
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (103.26.194.61)
    Ядаж спортод ийм бузар булай байхгүй байж болноо доо. Их хөрөнгөтэй хүн энэ тамирчдын хөлсний үнэ цэнийг ойлгоод холд л до.
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • зочин (112.72.11.116)
    монголын чөлөөт бөхийн холбоо гэдэг чинь нэг гэр бүлийн холбоо л юм байна ш дээ.тэгэхээр яаж өөдтэй байх вэ дэ.нэг тамирчин медаль авбал бараг хахуулиар авсан юм шиг л болдог юм байна .ийм эрүүл бус зүйл л монголын төр олон нийтийн байгуулагуудыг алж шороотой хутгаж байгаа шүү . Дагвадорж бол сумоч болхоос чөлөөтийн хүн лав биш.ер нь одоо бол хэн ч биш шүү дэ.ийм хүмүүсийг холтгох нь л зөв.тэгээд зовлон мэддэг мэргэжилийн хүн тавьсан нь дээр
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • зочин (122.201.24.142)
    Олны үг ортой шүүдээ. Ямар нэг зүйл хэмжээнээсээ хэт хэтрэхээрээ задардаг тэсэрдэг л жамтай л даа.
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.13.73)
    Ene olon dasgaljuulagch, tamirchid yaavch xudlaa gutgexgui. Dagvadorj ogtsorox xeregtei.
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.141.196)
    Энэ бузар новш зайлах хэрэгтэй хэн биш гузээ
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Zochin (103.229.121.148)
    ATG shalguul.
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • ж (202.179.20.106)
    давгадоржоос нэг олигтой юм дуулдахаа больжээ ард түмний хайр нэр хүндийг дааж чадахгүй буруу зүгрүү яваад байна даа нэг дордохоороо долоо дордоно гэдэг дээ хамраараа газар шааж унав даа
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.194.250)
    DAGBADORJ INGEJ IH GALZUURCH BAIGAAD NEGEND NI NEBT DURUULJ TUGSUH YUM BNA L DAA
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • zochin (112.72.13.104)
    Er ni l iimerhuu l ger bul dee.odoo zugeer l holboonooso yab daa.
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • зочин (202.126.91.101)
    Шалчигнаад байхаар нь загначихдаг бололтой юм аа даа, тэгээд л эсэргүүцээд байгаа юм байна гэж л ойлгогдож байна даа
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Ийм завхарсан балиар юм бас байдгаа Огцрох ч багадна
      2015 оны 05 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    51 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    1 цаг 13 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    1 цаг 18 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    1 цаг 27 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    1 цаг 44 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    1 цаг 46 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    2 цаг 20 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    3 цаг 11 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    4 цаг 30 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    5 цаг 14 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    6 цаг 2 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    6 цаг 10 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    6 цаг 14 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    6 цаг 15 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    6 цаг 19 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    6 цаг 22 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    6 цаг 24 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    6 цаг 53 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    6 цаг 55 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    7 цаг 14 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК