“Манай хүүхдийн нүд амыг боож барьцааллаа” гэсэн мэдээллийг энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгахад Хан-Уул дүүргийн 15-р хороонд оршин суух 13 настай эрэгтэй Е гэгч нь хичээлдээ явахгүй байх шалтгаанаар худал мэдээлэл өгсөн хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Тодруулбал, хүү эцэг эхдээ худал хэлж хичээлээ таслаж алга болсоноос болж цагдаагийн байгууллагынхныг төөрөгдөлж оруулж, эрэн хайх ажиллагааг явуулахад хүргэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/