Хуучнаар Лениний музей буюу Үлэг гүрвэлийн төв музейн барилга, газрыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх шүүх хурал өчигдөр 15 цагт Иргэний хэргийн нэгдүгээр шүүх дээр болох байсанч гуравдахьч этгээдээр оролцох Г.Алтан ирсэнгүй. Тиймээс шүүх хурал энэ сарын 27-нийг хүртэл хойшилсон юм. Г.Алтангаас 1 сая долларын зээлийг Монгол Ардын нам авахдаа тус музейн барилга, газрыг барьцаанд тавьсан бөгөөд иргэн Г.Алтан МАН зээл эргэж төлөөгүй байгаа учраас Тусгаар тогтнолын ордныг музейн барилгын оронд сольж авахыг хүссэн хүсэлтээ гаргасны дагуу шүүх хуралд гуравдахь ч этгээдээр оролцох ёстой байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/