Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ШӨХТГ-аас шалгалт оруулаагүй байж зөрчил илэрсэн гэж ”сүржин” мэдээлдэг үү?

2015-5-14
0
ЖИРГЭХ

         Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан талаар мэдээлсэн. Энэхүү шалгалтын үр дүн олон арван иргэдийг хохироосон байж болох зөрчлүүд илэрсэн талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан онцолсон. Хяналт шалгалтад тухайн орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын чиглэлээр голлох үйл ажиллагаа эрхэлж буй “Ард даатгал” ХХК, ”Улаанбаатар хотын даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК-иуд хамрагдсан байдаг.

 

“Хаан даатгал” ХХК иргэдээс тэрбум төгрөг хууль бусаар авчээ

Даатгалын тухай хуульд зааснаар орон сууцны оршин суугч нь орон сууцны хөрөнгийн болон хариуцлагын даатгал аль аль нь сайн дурын ердийн даатгалын хэлбэрт хамаарахаар байна. Гэтэл даатгалын компаниуд хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авч байсан зөрчил илэрчээ.

Жишээлэхэд, “Хаан даатгал” ХХК нь Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай гэрээ байгуулан түүний харъяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан иргэдээс даатгалын мөнгийг шууд хураан авч байсан гэнэ. Мөн “Хаан даатгал” ХХК нь хөрөнгийн болон хариуцлагын даатгалын хэлбэрээр тусгай зөвшөөрөл авч, зөвхөн орон сууцны хөрөнгийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл орон сууцны иж бүрэн даатгал /хөрөнгийн болон хариуцлагын даатгал хамт/-ын бүтээгдэхүүн хэлбэрээр зах зээлд борлуулахаар бүртгүүлээгүй буюу эрх олгогдоогүй байна.

Түүнчлэн “Хаан даатгал” ХХК-ийн үйл ажиллагаанд даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Тус компани нь 2013-2015 онуудад 55411 өрхийг даатгалтай гэх байдлаар даатгалын төлбөрийг хэрэглэгчдээс авч байсан бол үүнээс бичгээр хийгдэж, баталгаажсан гэрээт өрхийг шалгахад 2013 онд 9354, 2014 онд 44833, 2015 онд 10557 өрх байна. Өөрөөр хэлбэл “Хаан даатгал” ХХК нь 2013 оны байдлаар 46057, 2014 оны байдлаар 10578, 2015 оны байдлаар 44854 өрхтэй бичгээр гэрээ байгуулж, баталгаажуулаагүй бөгөөд энэхүү үйл ажиллагааны улмаас 2013 онд 552.6 сая, 2014 онд 190.4 сая, 2015 оны байдлаар 269.1 сая төгрөг, нийт 1.12 тэрбум төгрөгийн хууль бус орлого олж, иргэдэд хохирол учруулсан байна.

 

“Ард даатгал” ХХК-ийн хувьд хууль бусаар иргэдийг хохироосон

Cууц өмчлөгчдийн холбоодтой хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх байдлаар орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйлчилгээний хураамж /1000 төгрөг/-ийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн хамт шууд тооцон авч байсан гэнэ. Түүнчлэн “Ард даатгал” ХХК-ийн үйл ажиллагаанд даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй нь илэрчээ. “Ард даатгал” ХХК нь 2013-2015 онуудад оршин суугчдаас дээрх хууль бус байдлаар нийт 246.5 сая төгрөгийг авч, иргэдэд хохирол учруулсан байна.

 

“Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн хувьд даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн мөн илэрчээ.

 

Иймээс ШӨТХГ-аас доорх шаардлагуудыг тавьж, хариуцлага тооцох болсон билээ. Тодруулбал,

 

    Нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон “Хаан даатгал” ХХК-ийн 2015.01.26-ны өдрийн хууль бус хамтран ажиллах гэрээг хүчингүй болгох


    Зөрчлийг арилгуулах, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг зөрчил гаргасан “Ард даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК, Нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газруудад хүргүүлсэн.


    Албан тушаалаа урвуулан ашиглаж, хэрэглэгчдийг хохироосон Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын удирдлагад хариуцлага тооцуулах, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах саналыг дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлсэн юм.

 

Тэгвэл энэхүү мэдээллийн дараа дээрх даатгалын компаниудаас мэдээлэлтэй санал нийлэхгүй байгааг эх сурвалж мэдээллээ. Мөн ШӨХТГ-ыг судалгаа хийх нэрийдлээр баримт гаргуулчихаад түүнийгээ гуйвуулж олон нийтэд цацаж байгаад гомдолтой байгаа аж. Харин ШӨХТГ-аас шалгалт оруулаагүй гэдгийг даатгалын компаниуд онцолжээ. Улмаар энэ асуудлаар холбогдох газруудад гомдол гаргах гэж байгаа аж.

 

Тэдний энэ мэдээллээс болж олон нийт ШӨХТ-ыг шалгалт оруулж, зөрчлийг бүрэн хэмжээнд судалсаныхаа дараа иргэдэд мэдээлдэггүй юм байна. Мөн авсан мэдээлэл, баримт төдий зүйл дээрээ дөрөөлж нэр хүндээ өсгөх гэж башир арга хэрэглэж байна гэх бор шувууг нисгээд эхэлжээ.

24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.6.42)
    zalilsan munguu nugalj uguurei ta nar! naad chin zalilangiin hereg yum bishuu ATG tsagdaa shalgaacheee
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.115)
    Ene baiguullagyg ooriig ni hen shalgadag ce?
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • kkk (112.72.6.42)
    sudalgaa nereer barimt garguulsan gene u ? Barimtaa gargaad ogchihson yum bol boloo yum bish u ? sudalgaa hudla baij boldog, shalgaltaar avsan baival unen boloh u ? teneg yum bichdiin ene sait ni ch gej sait setguulchiin nerch baihgui 24 tsag gene u ?. Etsiin etsest daatgaliin huraamjiig oort ni helelgui avch baigaa ni l unen tegeed boloo bish u ? hed nugalj toluulne shuu Ta naraar tegej yarival.
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.6.42)
    Sar bur daatgaliin geh mungu avsan ni unen shdee muu luivarchid
    2015 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    54 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    1 цаг 15 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    1 цаг 21 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    1 цаг 30 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    1 цаг 47 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    1 цаг 49 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    2 цаг 23 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    3 цаг 14 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    4 цаг 33 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    5 цаг 17 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    6 цаг 5 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    6 цаг 13 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    6 цаг 17 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    6 цаг 17 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    6 цаг 22 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    6 цаг 25 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    6 цаг 27 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    6 цаг 56 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    6 цаг 58 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    7 цаг 17 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК