2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 357 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 14 бүртгэгдэж 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 11 хүүхэд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 10 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч1, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/