Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн нутаг дэвсгэр, ӨНӨР хотхоны ойролцоо сэжиг бүхий хоёр залуу шөнийн цагаар явж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн 13-р хороонд оршин суух эрхэлсэн ажилгүй 18 настай Р бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлджээ.
Эдгээр залуус орон сууцны гадаах зогсоолд байрлуулсан дөрвөн машины цонхыг хагалж, эд зүйлс болон машин доторх бусад зүйлсийг хулгайлж байгаад газар дээрээ баригдсан байна.
Иргэд та бүхэн таны амьдардаг байр сууц, албан байгууллагын ойролцоо сэжигтэй этгээдүүд явж байвал яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдвэл бусдын эд зүйлсийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)