Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХУД байгуулагдсаны 50 жилийн ойн өдөрлөг боллоо

2015-5-15
0
ЖИРГЭХ

        ХУД-ийн ЗДТГ, тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран дүүргийн 50 жилийн ойг угтан “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аяны хүрээнд “Та шалга-Бид зөвлөе” өдөрлөгийг өнөөдөр  “Хүннү молл”-д зохион байгууллаа.

 

Өдөрлөгийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын дарга Д.Батбилэг, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга н.Даваасүрэн болон бусад холбогдох албаны удирдлагууд оролцлоо. Мөн арга хэмжээг нээж ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг хэлэхдээ “Манай дүүргээс санаачлан зохион байгуулж буй арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Энэхүү арга хэмжээний ололт нь Мэргэжлийн хяналтын байгууллага нь нийгмийн хандлагаа дагаад шинэлэг иргэдэд хандсан үйлчилгээг би болгож байгаагаараа онцлогтой. Үүнээс гадна  одоо үйлдвэрлэгч, хэрэглэгч, хяналтын байгууллагын байцаагч аль аль нь өмнөх сэтгэлгээгээ өөрчлөн, ажил болгож байгаад бидний зүгээс дэмжин ажиллахад таатай байна”  гэж онцоллоо.

 

Энэхүү өдөрлөгийн зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг сурталчилах, бизнесийг дэмжихээс гадна ард иргэдэд эрүүл аюулгүй хүнсний хэрэглээний талаарх мэдлэг олгох, иргэдийг хүнсний хэрэглээний соёлд сургах түүнчлэн дүүргийн түүхэн замналын талаар танилцуулахад оршиж байлаа.

 

Түүнчлэн хяналтын байгууллага нь үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, нэг зорилго тавьснаар хүрэх түвшин, гарах амжилтаа ахиулах, эрүүл аюулгүй хүнсийг ард түмэндээ нийлүүлэх нэг боломж нээж байна.

Мөн тус өдөрлөгийн хүрээнд “Хүннү Молл”-ын стандарт, үйлчилгээний талаарх танилцуулга хийгдэж, худалдаа үйлчилгээний соёлын талаар  туршлага судалж, харилцан суралцсан юм.

Хүнсний аюулгүй байдал сэдвээр хүрэлцэн ирсэн иргэдийн дунд богино хэмжээний “АХА” тэмцээн зохион байгуулсан нь танин мэдэхүйн ач холбогдолтой үйл ажиллагаа болсон гэдгийг тус өдөрлөгт оролцсон иргэд олон нийт хэлж байлаа.

 

“Та шалга-Бид зөвлөе” өдөрлөгт идэхтэй оролцсон аж ахуйн нэгжүүдэд Хан-Уул дүүргийн Засаг даргын “Талархлын бичиг” гардуулснаар өнөөдрийн арга хэмжээ энэхүү өндөрлөлөө.

 

Уг өдөрлөгийг зохион байгуулж байгаа албаны хүмүүсээс дараах нэмэлт тодруулгийг авлаа.

 

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг:

Энэ ажлын онцлог  нь бид өмнө хэрэглэгчийг шалгадаг байсан бол харин энэ удаа хамтран зохион байгуулснаараа давуу талтай болж байна. Хүнүү молл нь нийслэлийн хэмжээнд үзвэр үйлчилгээний хамгийн томоохон төвүүдийн нэг учраас сонгосон юм. Иргэд өнөөдөр өдөрлөгт оролцохоос гадна үзвэр, үйлчилгээг бүрэн цогцоор нь авч чадаж байгаад баяртай байна. Энэ арга хэмжээ нь Хан- Уул дүүргийн 50 жилийн ойг угтсан анхны том үйл ажиллагаа боллоо.

 

ХУД-ийн ЗДТГ-ын дарга Б.Бат-Очир:

Энэхүү арга хэмжээнд манай хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Энэхүү өдөрлөг нь “Та шалга-Бид зөвлөе” гэсэн уриан дор явагдаж байна. Үүний дагуу иргэд болон хүүхдүүдэд хүнсний бүтээгдэхүүнийг шинэ эсэхийг яаж амтлах ёстой, чанар нь муудсан бүтээгдэхүүнийг хэрхэн таних талаар зааж өгч байгаа юм.

Өнөөдрийн арга хэмжээнд дүүрэг бүрийн Мэргэжлийн хяналтын хэлтэс оролцохоос гадна цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд оролцсон өргөн хүрээтэй арга хэмжээ болж байгаа нь бусад дүүргүүдэд үлгэр дуурайлал болохуйц ажил гэж дүгнэж байна.

Нөгөө талаас “Эрүүл хүнс-эрүүл хөрс” аяны хүрээнд  эрүүл хөрсөн дээр ургасан эрүүл хүнсийг сонгох, монголын эрүүл хөрсийг сурталчилах давхар зорилго агуулж байна.

 

ХУД-ийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгз:

Хан-Уул дүүргийн 50 жилийн ойд зориулан ХУД-ийн ЗДТГ нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг сурталчилах, аюулгүй эрүүл бүтээгдэхүүнийг иргэдэд сонгож хэрэглэх боломжийг олгох зорилгоор мэдээлэл өгч байна.

ХУД-т чанарлаг, эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг маш олон ААН, байгууллагууд байдаг. Өнөөдөр тэдгээрээс төлөөлөл болгож 10 гаруй ААН бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Энэ өдөрлөгт манай хэлтэс идэхтэй оролцож байна.

 

Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн:

Монголын хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулж байгаа “Hunnu mall”цогцолбор маань үйлчилгээний соёлыг түгээсэн агууламж дундаас анхлан байгуулагдаж орчин үеийн стандартад нийцсэн бүх үйлчилгээ нэг дор цогц явуулж байна.

Өнөөдөр манай дүүргийн хэмжээнд том, жижиг 100 үйлдвэрлэл үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулж байна. Мөн ISO-г нэвтрүүлсэн томоохон хүнсний үйлдвэрлэгч байгууллагууд цөөнгүй байдаг онцлогтой юм. Тэгвэл өнөөдрийн энэхүү өдөрлөгт томоохон арав гаруй төрлийн аж ахуйн оролцож байгаа бөгөөд манай хэлтсийн хувьд хянаж шалгахаас илүүтэйгээр зөвлөгөө өгч, дэмжих ажлуудыг хийж байгаа юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    8 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    26 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    27 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    1 цаг 1 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    1 цаг 53 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    3 цаг 12 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    3 цаг 56 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    4 цаг 44 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    4 цаг 52 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    4 цаг 56 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    4 цаг 56 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    5 цаг 1 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    5 цаг 4 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    5 цаг 6 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    5 цаг 35 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    5 цаг 37 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    5 цаг 55 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
    6 цаг 20 мин
  • Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
    6 цаг 24 мин
  • Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
    7 цаг 30 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК