Энэтхэг улсын Ерөнхий сайд төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор замуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах тул замын хөдөлгөөнд оролцож буй иргэд та бүхэн нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Мөн Авто радио 96.3-аар цаг тухай бүр хаагдах, сонгож явах замын мэдээллийг иргэд олон нийттэд хүргэх тул хүлээн авч сонсож, Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, бусдадаа хүндэтгэлтэй хандаж оролцохыг Замын цагдаагийн газраас уриалж байгаа аж.