Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улс дахь айлчлал үргэлжилж байна. Тэрээр хэдхэн хормын өмнө Улаанбаатар дахь “Атал Бихари Важпайн Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн шилдэг төв”-ийн шав тавих ёслолд оролцлоо.
Уг ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар оролцсон байна.
Дэвшилтэт технологид суурилсан орчин үеийн төвийг байгуулснаар Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт дэлхийд өрсөлдөхүйц хүний нөөцийг бүрдүүлэх, Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг батжуулахад ихээхэн ач холбогдолтой юм.